Шатахууны үнийг богино хугацаанд буулгах боломжгүй гэв

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР         Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр салбарын сайд Д.Сумъяабазар шатахууны үнийг богино хугацаанд буулгах боломжгүй гэж мэдэгдэв. Учир нь өвлийн шатахууны үнийн өсөлт нөлөөлж буй аж. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа ч өвлийн шатахууны үнэ 50 орчим ам.доллараар нэмэгддэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлав. Хэдийгээр шатахууны үнийн өсөлтийг богино хугацаанд бууруулах боломжгүй ч урт хугацаанд үнийг тогтвортой байлгах чиглэлд салбарын яамнаас анхаарал хандуулж буйгаа хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж иргэдийн худалдан авах чадварыг сулруулдаг. Тиймээс төрөөс шатахууны үнийг бууруулах, тогтвортой байлгах ажлыг хийх хэрэгтэй хэмээн олон нийт үзэж буй. Ингэхдээ шатахууны онцгой албан татварыг тэглэх, гаалийн үнийг чөлөөлөх хэрэгтэй хэмээн сануулж байгаа юм. Харин эдгээрийг хэрэгжүүлэх эрх нь Сангийн яамны мэдэлд байдаг ажээ. Түүнчлэн “Роснефть”-тэй хэлэлцээр хийх Ажлын хэсгийг байгуулаад хамтран ажиллахаар болсон. Манай зүгээс нефть хайгуулын салбарт, газрын тосны үйлдвэр барих, шугам хоолой тавих, шатахууны нөөц, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын шатахууныг нийлүүлэх гээд  таван чиглэлд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр шинэ нисэх онцгоцны буудлын шатахууныг олон улсын стандартад нийцсэн түлшээр хангаж, дотоодын импортлогчдоор дамжуулан Монголд нийлүүлдэг шатахууныхаа үнэ, хангамжийг нэг төвшинд урт хугацаанд тогтвортой хадгалах боломжтой болно гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Дашрамд дурдахад, өнгөрсөн саруудад өсч байсан газрын тосны үнэ нэг баррель нь 76 орчим ам.доллар болж буурчээ.  Эх сурвалж:www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

5 цаг 41 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

6 цаг 4 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

6 цаг 9 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

12 цаг 19 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

12 цаг 21 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 11 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

16 цаг 16 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

16 цаг 21 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 цаг 26 мин