Фото: Зэвсэгт хүчний шинэ офицер ахлагч нар

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЙГАЛЬ Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслол өнөөдөр /06.20/ Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахынсайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийттөгсөгч оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм. Сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн  захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын “Цэргийн цол олгох тухай” тушаалуудыг уншиж сонсгов. Дараа нь нийт төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга зарим төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгсөн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга төгсөгчдөд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд сургуулиа амжилтай төгсөж, офицер, ахлагчийн эгнээнд орж байгаа нийт төгсөгчдөд Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, даян дэлхийн энхийн үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сурсан эрдэм, сэтгэл оюунаа бүрэн зориулна гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлье” гэв. Эх сурвалж:www.polit.mn  
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

14 цаг 35 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

14 цаг 58 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

15 цаг 2 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

21 цаг 12 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

21 цаг 15 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин