Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо хэлж ярилцлаа. Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Уулзалтын үеэр 36 хүн үг хэлж, санал санаачилга гаргалаа. Эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэв. Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөн оролцогчид тэмдэглээд Ерөнхий сайдын ивээл дор ийм арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Соёл урлагийн үндэсний зөвлөл байгуулна
2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин