Уулзалтаар ямар асуудлын тухай хэлэлцэхгүй вэ?

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзалтаа  энэ сарын 12-нд Сингапурын Сентоза арлын  “Капелла” зочид буудалд хийхээр боллоо гэж Цагаан ордноос мэдээллээ.Түүхэн уулзалт орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт болно. Иймээс Сингапурын Засгийн газар Шангрила зочид буудлын ойр орчмын  газрыг энэ уулзалтад зориулан энэ сарын 10-14-нд хаалттай бүс болгосон гэв. Харин Цагаан ордны ерөнхий­лөгчийн хэв­лэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс  твиттертээ Сингапурын эздийн зочломтгой, найрсаг занд талархаж байгаагаа бичсэн байна.  Тэрээр “Бид уулзалттай холбоотой үйл явц ахицтай байна гэж бодож байна.  Мөн өндөр төвшний уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын албанаас  Хойд Солонгосын тухай илтгэлийг  өдөр бүр хүлээн авч байгааг хэл­мээр” байна гэжээ.  Тэд удахгүй болох уулзалтын үеэр  гол асуудал болох Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар  хэлэлцэнэ. Харин энэ үеэр хэлэлцэгдэхгүй орхигдох асуудал байгаа тухай “ВВС”, “Semana.com” цахим хуудаст  бичсэн байна.   ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ХЯНАЛТ Дэлхийгээс “тус­гаар­­­лагдсан” Хойд Солон­госын төрийн эрхийг удирдагч Ким Жон Уны гэр бүлийнхэн гурван үе улиран атгаж ирсэн. Түүнчлэн  иргэдээ одоогийн удирдагч Ким Жон Ун, түүний гэр бүлд үнэнч байхыг шаарддаг байна. Удирдагч Ким Жон Уны тэргүүлдэг Засгийн газар бүгдийг хяналтдаа байлгахаас гадна өргөн цар хүрээг хамарч үйл ажиллагаагаа явуул­даг тагнуулын албаараа дамжуулан  иргэдээ танддаг байна. Мөн эдийн засгийн сал­барын үйл ажиллагааг хатуу хянадаг аж. Үүнээс гадна Хойд Солонгосын Засгийн газар хэдийгээр хоол унд,түлш, бусад хэрэг­цээт зүйлээр дутаг­даж байгаа ч цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хэрэг­жилтэд зориулж хөрөнгө төсөв шилжүүлж байна. Хүний эрхийг хам­гаа­лах хүмүүнлэгийн бай­­гуул­лагын Ази дахь салбарын захирал  Брэд Адамс “ВВС”-д  Хойд Солонгос зөвхөн зар­дал ихтэй цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хөг­­жүүлсэн. Учир нь тота­­литар дэглэмтэй орон учраас өлсгөлөн ард түмнийхээ хоолноос хас­санаар ингэж чадсан гэж ярьжээ.   ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ ТОГТООСОН ХЯНАЛТ Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн салбарыг дэлхийн хамгийн хатуу чанга хяналтад байдаг гэж хэлж болно.  Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргасан дэлхийн  хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлтээр улс орнуудыг жагсаахад Хойд Солонгос сүүлийн байрт бичигджээ. Хойд Солонгосын ард түмэн бүх төрлийн мэдээ мэдээлэл болон удирдагчаа магтсан төр, засгийн хэвлэлийн мэдээг хүлээж авдаг байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын мэдээлснээр Хойд Солонгосын иргэдийг  гадаадын хэвлэл мэдээлэл харах, унших, сонссон тохиолдолд шоронд хорьдог аж.  Мөн гар утасны хэрэглээ нийтлэг үзэгдэл гэвч Хойд Солонгосоос  гадаад орон руу холбогдож ярина гэдэг амар зүйл биш гэж олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэшнл” байгууллагын Зүүн Азийн судлаач Арнолд Фан “ВВС” агентлагт ярьжээ. Тэрээр гадаад ертөнцтэй холбогдохын тулд хар захаас хятад гар утас олж авах, машинаар БНХАУ-ын хил хүртэл явна. Гэсэн ч Засгийн газрын ажилтнууд замд чинь чамайг баривчилж болно гэсэн байна. Мөн Пхеньяны дээд зиндааныхан амьдардаг хэсэгт интернэт ашиглах боломжтой. Бусад газарт интернэтэд орох боломжгүй. Учир нь Хойд Солонгос өөрийн гэсэн интернэт сүлжээтэй гэв.   ШАШНЫ  ЭРХ ЧӨЛӨӨ Хойд Солонгосын  Үндсэн хуулиар шашин шүтэх эрхтэй гэж заасан байдаг. Тухайлбал, буддын шашин,бөө мөргөл болон Хойд Солонгост голлох шашин чоньдогюг дагагчид байдаг байна. Мөн төр засгийн хяналтад байдаг сүм хийдүүд бий. Гэхдээ судлаач Арнолд Фаны хэлснээр энэ нь  зөвхөн өнгөн талаасаа харагдах байдал  гэжээ. Үнэндээ Хойд Солонгост шашны эрх чөлөө гэж байхгүй. Бүгд удирдагч Ким Жон Уны гэр бүлийг шүтэх онолоор хүмүүжсэн гэв. НҮБ-ын 2014 оны илтгэлд дурдсанаар  Засгийн газрын хяналтад байдаг сүм хийдээс гадуур шашнаа шүтдэг христ шашинтнуудыг хавчин мөрдөж, хүнд шийтгэдэг байна. Түүнчлэн Хойд Солонгос гадаадын шашны номлогчдыг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, Хойд Солонгост солонгос, америк иргэд оролцсон  христийн аяллыг зохион байгуулсан евангалист шашинтан Кеннет Бэг 2013 онд баривчилсан байна. Түүнд төр ,засгийн байгууллагын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн 15 жил албадан хөдөлмөр хийлгэхээр шийтгэжээ. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар жилийн дараа суллагдсан байна.   ХОРИХ АНГИ, ТҮҮНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ Брэд Адамс “Хойд Солонгосыг дэлхийн хамгийн том нээлттэй хорих газар гэж нэрлэдэг. Гэвч үүнийг шударга бус байна гэж бодож байна гэж тэрээр хэллээ. АНУ-ын  Засгийн газрын департаментийн илтгэлд Хойд Солонгосын хорих газарт 80-120 мянган хүн бий гэж  дурдсан байна. Тэндэхийн хорих газарт  хүмүүс оргох гэж оролдсон, Өмнөд Солонгосын DVD бичлэг үзсэн зэрэг шалтгаанаар хоригдож болно гэжээ.Мөн улс төрийн хэргээр давтан шийтгүүлсэн хүмүүсийг биеийн хүчний хөдөлмөр хийлгэхээр уул уурхай, мод бэлтгэх ажилд явуулдаг байна. Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллага эдгээр хорих газруудыг хоригсдыг тамлах зэргээр зүй бусаар харьцдаг газар гэж тодорхойлжээ. Тэнд хоригдогсод бүгдээрээ гэмт хэрэг үйлдсэн хүмүүс биш.  Хойд Солонгост гэр бүлийн нэг гишүүн нь  баригдаж шийтгүүлбэл гэр бүл нь шийтгүүлэх магадлалтай аж. Мөн цаазаар авах ялыг түгээмэл хэрэглэдэг байна. Үүнээс гадна тэнд хоригдож байгаа гадаад иргэд, албадан хөдөлмөр эрхлэлт,эмэгтэйчүүдийн эрх болон хүүхэд, хоол тэжээлийн дутагдлын тухай ярилцахгүй аж. Тухайлбал, тэднийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг талаар Хойд Солонгосоос оргож гарсан хэсэг оюутан хүний эрхийг хамгаалах байгууллагад ярьжээ. Тэд сурч байсан сургууль нь жилд хоёр удаа үнэгүй ажиллуулахаар явуулдаг байсан гэв. Мөн Хойд Солонгосын хүүхдүүд сургуульд сурдаг ч зарим нь гэр бүлдээ туслахын тулд сургуулиа орхидог гэж Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагын судлаач Арнолд Фан ярьжээ. Түүнчлэн ЮНИСЕФ-ээс мэдээлснээр 200 мянган солонгос хүүхэд хоол хүнсээр дутмаг амьдарч байна. Үүнээс 60 мянга нь хоол тэжээлийн дутагдлын хүнд хэлбэрт нэрвэгдээд байгаа юм. Харин Хойд Солонгосын зүгээс хүний эрхийг зөрчдөг тухай шүүмжлэлийг няцаагаад,  иргэд нь дэлхийн хамгийн дэвшилтэт хүний эрхийг хамгаалах системтэй орны иргэд гэдгээрээ бахархдаг гэжээ. Гэвч  Хүний эрхийг хамгаалах хүмүүнлэгийн байгууллагын Ази дахь салбарын захирал  Брэд Адамс Хойд Солонгос дахь хүний эрхийг хамгаалах тухай сэдэв бол ухаад ёроол нь харагдахгүй худаг юм гэв. Хэдийгээр ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Ун нарын уулзалт амжилттай болсон ч бүгд өөрсдийн ашиг сонирхлоо харж,бодож байна гэжээ. Хойд Солонгосын ард түмний ашиг сонирхлыг анхаарч байгаа нэг  ч  хүн алга гэж хэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

7 цаг 46 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

8 цаг 10 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

8 цаг 14 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

14 цаг 24 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

14 цаг 26 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 16 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

18 цаг 21 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

18 цаг 26 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 31 мин