Х.Болорчулуун: Стандартын шаардлага хангасан экспортлогч болоход онцгой анхаарч байгаа

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ-аар батлуулсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. 

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлэн чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, ард иргэдийн өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Энэхүү бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болоход малчид, мал аж ахуйн салбарын хамт олны идэвх санаачилга, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна” гэсэн юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтэд: “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүчирхэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарлагдсан бүсийг байгуулах, түүхий эд боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ, экспортыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллах мэргэжилтний цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэн тогтвортой ажиллуулахад Засгийн газар онцгойлон анхаарах болно” гэдгийг онцоллоо. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг сайжруулахад мал аж ахуйн салбарын үүрэг оролцоо, тус салбарт баримтлан хэрэгжүүлж буй гол бодлого, зорилтын талаар танилцууллаа. Тухайлбал,

  • Малчдын нийгмийн асуудлыг сайжруулах 
  • Малын ашиг шим, чанарыг нэмэгдүүлэх 
  • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, усан хангамжийг сайжруулах 
  • Газар тариалангийн бүс нутгийг түшиглэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх 
  • Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, 
  • Олон улсын стандартын шаардлага хангахуйц олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай цогцолбор, паркуудыг дунд хугацаанд байгуулах
  • “Биокомбинат” үндэсний үйлдвэрлэлийг шинэчлэх
  • Монгол орны байгалийн тогтоц, хилийн боомтуудад түшиглэн зүүн, баруун, хойд бүсэд мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулж, олон улсын стандартын шаардлага хангасан эрүүл, чанартай мах, махан бүтээгдэхүүн экспортлогч улс болоход салбар яамнаас онцгой анхаарч байгааг онцолсон юм. 

Эх сурвалж: www. polit.mn 

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

10 цаг 32 мин
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ

11 цаг 11 мин
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

11 цаг 50 мин
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

11 цаг 54 мин
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

18 цаг 12 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

18 цаг 17 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

18 цаг 22 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

18 цаг 27 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

18 цаг 32 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

18 цаг 37 мин