УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

2024-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар хандлаа. Тэрээр "2021 онд Банкны тухай хууль батлагдсан. Энэ хуулиар банкны монополийг задлах ёстой бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэхэд хэрэгжээд дуусах ёстой байлаа.Уг хуулиар 20 хүртэлх хувьцаа эзэмшигчдийн хувьцааг задлах, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох болон банкнаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглох байв. Гэвч хэрэгжилт өнөөдрийг хүртэл хангагдаагүй шалтгаан нь Монголбанкны удирдлагад байна гэж хардаж байна. Тиймээс УЕП-т уг асуудлыг шалгуулах зорилгоор гомдол гаргаж буй юм.Банкны монополийг задлахаар уг хуулийг оруулж ирсэн. Монопол байгаа газар л тухайн бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байдаг. Өнөөдөр манай улсад 20-24 хувийн хүүтэйгээр бизнес эрхлэх боломж алга.Арилжааны банкууд ихэнхдээ Засгийн газраас зарласан тусгай хөтөлбөрт зээл олгож байна. Одоогоор нийт таван их наяд төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгчээ. Харин бизнес хийх гэсэн хувийн хэвшилд зээл өгөхгүй байгааг онцолъё.Энэ бүх өндөр хүү эцсийн хэрэглэгчдэд л дарамт болж байна.Хоёр долоо хоногийн өмнө хулгайгаар банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж оролдсон ч зогсоож чадсан. Гэхдээ энэ нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд ажил болгохгүй нь тодорхой.Гурван жил болоход ямар ч ажил хийгээгүй Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох цаг болсон. Хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод арилжааны банкууд хууль зөрчсөн асуудалд холбогдож, олон улсын банкнаас авсан зээл нь татагдах нөхцөл үүслээ. Монголбанкны удирдлага ямар зорилгоор ийм үйлдэл хийж буй нь тодорхой бус байна. Тиймээс өнөөдөр УЕП-т бичиг хүргүүлнэ, дараагийн шатанд Монголбанкны удирдлагуудыг хугацаанаас нь өмнө татаж буулгахаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлнэ" гэлээ.  Монголбанкны одоогийн удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хүртэлх хугацаанд хуулийг хэрэгжүүлэхгүй байх санаархал тэдэнд байна гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үзэж байгаа тул ийм арга хэмжээ авч байгаагаа тодотгосон юм.

Эх сурвалж:www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

2 цаг 0 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

2 цаг 3 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

2 цаг 5 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин