Л.Хосбаяр: Эмэгтэй воллейболчдын хэв маяг өөрчлөгдөж, илүү сайжирсан

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Монголын бүх ард түмний XV спортын наадмын воллейболын төрөлд түрүүлсэн “Эрчим” клубын тамирчин, спортын мастер Л.Хосбаяртай ярилцлаа. 

 

-Алтан медалийн төлөөх тоглолтод “Тэнүүн-Огоо” багтай таван үе хүчтэй өрсөлдөж ялсан. Тоглолтын үеэр ямар тактикийг боловсруулж тоглов?

-Аваргын төлөө тоглосон “Тэнүүн-Өлзий” багтай энэ тэмцээний үеэр нэг ч тоглолгүй өрсөлдөж байгаад эцэст нь таарч тоглосон. “Тэнүүн-Огоо” багтай өмнө нь манай баг энэ оны таван сард болсон Hobby challenge тэмцээний үеэр мөн аваргын төлөө таарч, хожсон. Тус тэмцээнд оролцсон тамирчдын бүрэлдэхүүн хэвээрээ байсан ч 1-2 тоглогчийн өөрчлөлт орсон нь ялгаатай талыг үүсгэсэн. Тэмцээний үеэр дасгалжуулагч “Бид нарын давуулалт эсрэг багийн сул тал учраас эхний бөмбөг муу авдаг тоглогч руу давуулалтаа чиглүүлээрэй” гэж хэлсэн. Эхний хэсгийн тоглолт дундаа ороход эсрэгээрээ манай багийн нэгдүгээр бөмбөг авалт муу болж оноонуудаа алдсан. Тиймээс эхний “пасс”-аа сайжруулж хурдан довтолгоог хийх даалгаврыг дасгалжуулагч өгсөн. Мөн давуулалтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Үүний үр дүнд эсрэг багаа 3-2 харьцаатайгаар хожиж энэ тэмцээний аварга баг болсон.

-Оноо дутуу тоглолтод жижиг алдаанаас хамаарч алдаа гаргасан тохиолдол байсан уу?

-Жижиг алдаануудыг гаргасан. Энэ тэмцээн дээр багийн бэлтгэл муу орсон учраас олон алдааг нэг дор гаргасан. Холболтын үеүд дээр нам хагасын довтлогчийн гарт бөмбөгөө өгч чадахгүй, шууд өндрийн тоглогч руу чиглүүлж шидэж байсан. Байнга өндрийн тоглогч довтлоод ирэхээр хамгаалалтад орсон тохиолдол гарсан. Эсрэг багийн хаалтыг саринуулж чадахгүй байсан. 

-Та саяхан энэ багтайгаа нэгдсэн шүү дээ. Яагаад энэ багийг сонгох болов?

-Өмнө тоглож байсан “Хобби Эйсс” клубтээ 2021 он хүртэл гэрээтэй байсан. Лигийн тоглолт дуусаж гэрээгээ дахиж сунгахгүй гэж бусад дөрвөн тамирчинтайгаа ярилцсаны дараа шинэ багт нэгдэх боломж гарсан. “Эрчим” клубт нэгдэж шинэ багийнхаа өмсгөлтэй анхны алтан медалиа аваад байна. “Эрчим” клубт нэгдэх болсон шалтгаан нь энэ баг олон жилийн түүхэн амжилтуудтай баг. Гэхдээ уналтад орсон энэ хугацаанд нь дахин шинэ түүхийг бүтээхийг хүссэн. 

-Оноо дутуу үед холбогч л тоглолтыг илүү найруулж оноог явуулах ёстой. Ийм үед хэрхэн тоглолтыг мэдэрч оноо авдаг вэ?

-Дасгалжуулагч алдсан онооны статистакыг минутын амралт авч байгаад танилцуулдаг. 15 оноо алдсан бол дөрөв нь хамгаалалтаас, гурав нь довтолгооноос гэж хэлдэг. Тиймээс энэ алдаануудаа ойлгож дахиж давтахгүйн тулд холболтоо сайн хийж довтолгооны хувилбарыг найруулдаг. Энэ үед дасгалжуулагч хаашаа өгвөл илүү хамгаалалтгүйгээр оноо авахыг хүртэл хэлж өгдөг. Тиймээс гүйцэтгэл сайн хийхийг хичээдэг. Холболт муу байвал хэсэг сууж байгаад өөрөө өөртэйгөө ярилцдаг.

-Оноо дутуу үед сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгадаг вэ?

-Багийн сэтгэл зүйг бэлдэхэд дасгалжуулагч болоод багийн ахлагч чухал үүрэгтэй. Дасгалжуулагч багийнхаа тамирчдад давуу талыг нь сайн ойлгуулж өгөх нь их чухал. Өөрийнхөө давуу тал онцлогийг ойлгосон тамирчин өөртөө итгэлтэй сайн тоглолт үзүүлдэг. Миний хувьд ямар ч тоглолтын шийдвэрлэх үед сэтгэл зүйгээ тогтвортой байлгадаг гэж боддог. Тиймээс аваргын төлөөх тоглолтуудад яаж оноог ойртуулах, багийнханаа, довтлогчдыг яаж сул довтлуулах талаар л боддог. 

-Олон жил тоглож байгаа болохоор бие биенээ ойлголцоход амар байдаг байх даа?

-Тиймээ. Тоглолтын дундуур яаж довтлох, хуурахаа мэддэг болохоор холболт хийхэд амар байдаг. Шинэ багийн хувьд өмнө нь тоглож байсан тоглогч нар болохоор ойлголцохгүй гэсэн асуудал байхгүй. 

-Воллейболын спортод өндөр намын зөрүү ялгаатай талыг үүсгэдэг. Таны хувьд өөрийгөө намхан гээд сэтгэлээр унаж байсан үе байгаа юу?

-Зургаадугаар ангид орох жил аав маань Д.Эрдэнэчулуун багш дээр дагуулан очиж “Энэ хүүхдийг сайн холбогч болгоорой” гэж хэлээд шавь болгон оруулж байсан. Түүнээс хойш энэ спортоор 14 жил хичээллэхдээ “больё” гэж бодож байсан үе бий. Учир нь намхан учраас их “гологддог”. Харин сүүлийн үед воллейболын спортод холбогчийг хүн бүхэн хийдэггүй юм аа гэдгийг ойлгосон. Мөн намхан гэдэг ойлголт намайг илүү хурцалж өгсөн.

-Үзэгчид спортын ордонг дүүргэдэг болсон байна. Өмнөх үеэ бодвол эмэгтэй воллейбол хэр хөгжиж байна? 

-Үзэгчид спортын ордонг дүүргэж байгаа нь энэ спорт хөгжиж байгаа илтгэж байна. Хэдэн жилийн өмнө өндөр тоглогчид их байсан бол одоо намхан болсон. Намхан тоглогчид их болсон ч өмнөх жилүүдтэй харьцуулахад тоглолтын хэв маяг өөрчлөгдөж, илүү сайн болсон. Монголын эрэгтэй воллейболчид илүү өндөр болсон. Мөн залуу үеийн эрэгтэй тамирчид илүү ур чадвартай, тэсрлттэй болж байна. Тиймээс эмэгтэй тамирчдаа эрэгтэй тамирчидтай харьцуулж үзвэл сулбагар байгаа гэж хэлж болно. Учир нь шинэ, өндөр тоглогчид доороос дэвшиж гарч ирж чадахгүй байна. Шинээр гарч ирсэн чадварлаг тамирчдыг өөр улс иргэншил дээрээ бүртгэн, илүү ур чадварт нь анхаарч өөрийн улсын нэрийн өмнөөс тоглуулж байна. Мөн бусад орны тамирчдыг харахад 1.80 см-ээс дээш өндөртэй тоглогчид байдаг. Тэд өндрөөс гадна ур чадвар сайтай, хүчтэй. Манай тамирчид эдгээр тоглогчдоос өндрөөс гадна бэлтгэл, туршлага дутдаг ч бэлтгэлээ сайн хийвэл эмэгтэй воллейбол илүү хөгжих боломжтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

19 цаг 43 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

20 цаг 7 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

20 цаг 11 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин