Полит-Анализ: Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтаас юутай ирэх вэ?

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.  Энэ  үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар уулзах товтой байна.  Төрийн тэргүүн нарын энэ уулзалтаар Монгол Улсаар дайран өнгөрөх хийн хоолойн асуудал, хил орчмыг татварын хөнгөлөлт, боомтуудыг өргөтгөх, гаалын хяналтын үр дүн гэх мэт асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх хүрээлттэй байна.

ШХАБ-ын уулзалт болж буй байрлал

Түүхэнд Ази Европыг холбож байсан Торгоны замын түүхэн байрлал Самарканд хотод энэ удаагийн ШХАБ-ын уулзалт болж буйгаараа онцлог юм. Самарканд хот нь Согд, Сартуул зэрэг дундад зууны улс орны нийслэл байж, Торгоны замын үзэсгэлэнт сувд хэмээн хүндлэгдэж байсан хоёр мянган жилийн түүхт газар юм.  Өдгөө Ташкент, Наманган, Андижаны дараах Узбекистаны дөрөвдүгээр том хот бол Самарка́нд юм.  Торгоны зам нь Азиас Европ хүрдэг худалдааны гол зам байсан.   Торгоны замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байв. Тиймээс энэ удаагийн ШХАБ-ын уулзалт болж буй газар яах аргагүй анхаарал татаж байна.

ШХАБ-ын уулзалтын өндөр хэмжээний зочид

Дээд хэмжээний хүндэт  зочид энэ удаагийн уулзалтын гол үр дүнг авчрах болов уу.   Одоогоор дөрвөн хүн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин, Ираны Ерөнхийлөгч, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга гэсэн дөрвөн хүндэт зочин оролцож байна.   Ялангуяа Хятадын удирдагч Ши Жиньпин даргын хувьд COVID-19-ийн дараах анхны гадаад арга хэмжээ, уулзалт. В.Путины хувьд ч энэ бүс нутагт ирж байгаа анхны гадаад айлчлал юм. Монгол Улс 2020 онд болсон ШХАБ-ын уулзалтад цахимаар оролцож, Монгол Улс ажиглагчийнхаа байр суурийг хадгална гэдгээ хэлсэн.  Энэ удаа ч байр суурь хэвээрээ байгаа гэдгээ нотолно.

Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт

ШХАБ-ын уулзалт болгоноор ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн  тэргүүн нар уулздаг.   Энэ удаа Самарканд хотод гурван улсын төрийн тэргүүн нар зургаа дахь удаагаа уулзана.  Энэ уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны нэлээд тодорхой зүйлүүдийг ярилцана.  Тухайлбал, хийн хоолойн асуудал, хил орчмыг татварын хөнгөлөлт, боомтуудыг өргөтгөх, гаалын хяналтын үр дүн, харилцан зөвшөөрөх гэх мэт асуудлыг хэлэлцэх товтой байна.  Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар санал санаачлага хэлж оролцохоос ШХАБ-ын уулзалтын үр дүн шууд хамаарна.  Тодруулбал, Монголын нутгаар ОХУ-аас БНХАУ руу дамжуулах хийн хоолойн төсөл дэх Хятадын удирдагчийн байр суурь тодорхой болох болов уу.  Дурдсан чиглэлд гурван хөршийн удирдагчид дээд түвшинд тохиролцвол эдийн засгийн коридорын цөм хэсэг болох боломж харагдаж байна хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

9 цаг 20 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

9 цаг 24 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

9 цаг 31 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

9 цаг 38 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

9 цаг 42 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

9 цаг 48 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

11 цаг 57 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

16 цаг 42 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

16 цаг 47 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

16 цаг 57 мин