Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

2024-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод буй С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн дуулианаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тухайн үед хууль, хяналтын байгууллагад гарч байсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр С.Зориг гэдэг хүн амь насаа алдсан. Тэр үед эдийн засгийн том реформ нь зогссон. Нөгөө талд Хууль зүйн салбар маш сонирхолтой “гажууд” байдал руу орсон.

Би цөөнгүй судлаачдын судалгаа дотроос уншсан нэг дүгнэлт бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсны дараа хуулийн салбарт маш их хэмжээний мөнгө, маш их хэмжээний тоног төхөөрөмжийн шинэчлэлт орж ирсэн.

С.Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд. Гэхдээ хүн нь өөрчлөгдөөгүй. Арга барил нь өөрчлөгдөөгүй. Тэр их хэмжээний мөнгө дэвшилтэд гэж хэлж болох гүйцэтгэх ажиллагааны тоног төхөөрөмжөөр тэр хүмүүс юу хийсэн бэ гэхээр энэ хэргээ илрүүлэхээс илүүтэйгээр бизнесийнхнийг, улстөрчдийг, нийгэмд нөлөөтэй хүмүүсийн хувийн амьдралыг онгичиж эхэлсэн.

Маш их хэмжээний мэдээлэл цуглуулсан. Түүгээрээ юу хийсэн бэ гэхээр “наймаалцсан”. Нэг даргын сейфт аваачиж хадгалдаг, эсвэл энэ хүн ийм асуудалтай шүү гэж өрсөлдөгчид нь аваачиж өгдөг. Хуулийн байгууллагуудын эрх мэдэлтний наймаа явж эхэлсэн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

1 цаг 28 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

6 цаг 29 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

6 цаг 34 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

6 цаг 39 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

6 цаг 44 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

6 цаг 49 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

6 цаг 54 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

6 цаг 59 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин