Нэгдүгээр ангийн элсэлт 21, цэцэрлэгийн бүртгэл 66 хувьтай байна

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5 хувийн ирцтэй байна.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21 хувь нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7 хувь нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм. Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ.

Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, бүртгүүлэхийг уриалж байна. “e-Mongolia” систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

19 мин
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ

59 мин
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

1 цаг 37 мин
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

1 цаг 42 мин
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

8 цаг 0 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

8 цаг 5 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

8 цаг 10 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

8 цаг 15 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

8 цаг 20 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

8 цаг 25 мин