Полит-Анализ:Хоолны хэрүүлтэй өлсгөлөн

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дамдин-Очир

УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаж долоо хоноод буцлаа.

Тэд үүнийгээ “...Улс төрийн суулт”, “...Улс төрийн өлсгөлөн” гэж байв. Яг аль нь вэ гэдэг тодорхой бус ч, ямар ч байсан энэ нь эсэргүүцлийн арга хэмжээ байв. Хаврын салхинд хар бор болтлоо долоо хоног сууцгаалаа.

Анх Сүхбаатарын талбайд гарч ирэхдээ Н.Алтанхуяг гишүүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэнгүй гэж байсан. Явцын дунд МАН-ыг эсэргүүцэж, сүүлдээ шударга ёсны эрэлд гарч өлсгөлөн суулт зарласан гэцгээсэн.

Гэвч яг ямар зорилгоор өлсөөд суужбуйгаа зарим гишүүн нь ойлгоо ч үгүй байсан гэхэд болно.

Тухайлбал, Ц.Туваан Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сүхбаатрын талбай дээр гарч ирж уулзахад нь “ямар нэг арга хэмжээ” авахыг шаардаж, Дээд шүүх, СЕХ-нд санал болгож томилсон хүмүүстээ нөлөөлөхийг сануулж байв. Чухам юу хий, яа гэсэн үг юм бүү мэд. Тэрбээр санал болгож томилуулдаг субьектууд нь Ерөнхийлөгчийн хувийн өмч биш гэдгийг ойлгоогүй л УИХ-ын гишүүн болчихоод таваргаж байна шүү дээ. Бас А.Адьяасүрэн нь өлсгөлөнгийн зорилгыг асуусан сурвалжлагчийн асуултад хариулж чадахгүй байв. Аргаа барахдаа “...Чи хэн нэгний захиалгаар ингэж асуулаа” гэж учиргүй уурлаж харагдсан.

Ингэж долоо хоносны эцэст өлсгөлөн суултаа зогсоолоо. Яагаад зогсоочихов гэдэг нь бол тун тодорхойгүй үлдсэн.

Тэд УИХ-ын даргатай, Ажлын хэсэгтэй, эрх баригч МАН-тай яг юу тохирсон бэ. Үүнийг сонирхсон бөгөөд мэдсэн хэвлэл л лав үгүй байх шиг байна. Талууд ч ярьсангүй, “...Тохирсон” л гэсэн.

Н.Алтанхуягийг СЕХ нэр дэвшүүлэхээр болов уу, эсвэл Ерөнхийлөгчийн захирамжаар МАН татан буугдахаар болсон уу, эсвэл Сү.Батболд оффшоророо оруулж ирэхээр болсон уу. Тэд юу тохиров?

Гишүүд Сүхбаатарын талбайгаас явж энэ сэдэв хаагдав.

Гэхдээ тэднийг Сүхбаатарын талбайд гаргаж, удирдлагаар хангаж байсан гэх Ерөнхийлөгч урам муутай үлдэж байгаа нь анзаарагдаж байна. Гишүүд түүний заавраар гарч ирээд, өөрсдийнхөөрөө яриа хөөрөө хийгээд буцчих шиг боллоо.

Уг нь энэ өлсгөлөн суултын ил нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүртгэл, далд нь одоогийн Ерөнхийлөгчийн УИХ-д орох асуудал гэж байсан.

Одоогийн Ерөнхийлөгч сэтгэл ханамжгүй үлдсэнийг бодоход Сүхбаатарын талбай дээр гарсан гишүүд түүнийг хаяад, өөрсдөдөө хэрэгтэй тохироо хийчихээд буусан бололтой юм. Тэгэхээр Ерөнхийлөгч уурлах нь зүйн хэрэг.

Дээрээс нь УИХ-ын Ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил ахалсан. Түүнийг Сү.Батболдын ойрын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн түүхээр нь мэднэ л дээ. Сүүлийн жилүүдэд иймэрхүү “гал” орж үзэгдэхээ больсон Ц.Мөнх-Оргил тэдэнтэй уулзаж тохирох ажлын хэсгийг ахалсан нь анхаармаар л эд.

Сү.Батболд бол Ерөнхийлөгчийн хийгээд талбай дээр өлсгөлөн суулт зарласан гишүүдийн топ сэдвүүдийн нэг мөнөөс мөн.

Тэгвэл Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийг ахлаад ямар ч байсан өлсгөлөнг нь зогсоогоод явуулчихлаа.

“Улс төр” нь нэг иймэрхүү утгатай үзэгдсэн.

Мөн тэд өлсгөлөнг өөр  түвшинд аваачлаа.

Өлсгөлөн уг нь аймшигтай үйл явц. Хувь хүний эрүүл мэндэд, нийгмийн сэтгэлзүйд хүчтэй цохилт өгдөг. Тэмцлийн эцсийн хэлбэрүүдийн нэг.

Харин манай гишүүдийн өлсгөлөн нэг л өөр байв. Өлсгөлөн үү, суулт уу гэж хүртэл эргэлзэхээр байв. Анхны шөнөө хоёроороо, дөрвөөрөө намын байр руугаа ээлжилж гүйгээд л...

“...Хоол идээд байна” гэдэг яриа цөөнгүй гарсан. “...Бид хоол идээгүй” гэж олон хариулсан.

Хэвлэлүүд ч, олон нийт ч тэдгээр гишүүний өлсгөлөнгийн зорилго, улс төрийн тэмцлийн агуулгыг биш “...Хоол идсэн үү, үгүй” гэдгийг сонирхож, сонссоор долоо хоногийг барлаа..

Ер нь тэгээд энэ дэлхий дээр манай эд нар шиг “Хоолны хэрүүлтэй өлсгөлөн” зарласан тохиолдол байдаггүй л болов уу даа.

Эх 

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

2 цаг 42 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

2 цаг 47 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

2 цаг 54 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

3 цаг 1 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

3 цаг 4 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

3 цаг 11 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

5 цаг 19 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

10 цаг 5 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

10 цаг 10 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

10 цаг 20 мин