МХЕГ: Үнсэн сангийн усыг Туул гол руу асгасныг тогтоосон

2021-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь тунгаагдсан усны санд дүүрсэн усыг Туул голын сав газар луу аваарийн шугам хоолой татаж их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсан нь тогтоогдсон.

Тунгаагдсан усны сан дүүрснээс дренажийн шугамын халих хоолойгоор цэвэрлэгдсэн бохир усыг зайлуулах талаар зөвшөөрөл аваагүй, цэг тогтоолголгүйгээр Туул голын сав газарт усыг шууд  зайлуулж байжээ. Газар дээр нь нөхцөл байдлыг судлан үзэхэд тунгаагдсан усны санд хуримтлагдсан усыг хуучин үнсэн сан руу богино эргэлтийн шугамаар зайлуулах болон шинэ үнсэн сан руу зайлуулах боломжтой байхад станцын холбогдох албан тушаалтнууд уг асуудалд хариуцлагагүй хандаж, боломжит ажлуудыг хийж гүйцэтгээгүй, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан байна. Станцийн удирдлагуудын зүгээс тунгаагдсан усны санг хоосолж цэвэрлэх болон 2020-2021 оны өвлийн бэлтгэл хангуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, шинэ үнсэн санг гэрээт хугацаанд нь оруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, шинэ үнсэн сан хугацаандаа ороогүй нөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүйгээс тунгаагдсан усны сан дүүрч, аваар саатал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын дүгнэлтийг Эрчим хүчний сайдад хүргүүлж, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д зөвшөөрөлгүй бохир ус хаясан зөрчилд Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

4 цаг 1 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 24 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 29 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 39 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 41 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 31 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 36 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 41 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 46 мин