Жо Байдены тангараг өргөх ёслолын шинэлэг зүйлс

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол маргааш үд дунд Вашингтон Д.С-д болно. Цар тахлаас гадна хоёр  долоо хоногийн өмнө  экс ерөнхийлөгч Трампыг дэмжигч гишүүд Капитолын ордонд руу дайрч, бослого гаргаснаас үүдэн энэ жилийн тангараг өргөх ёслолд хэд хэдэн зүйл өөрчлөгджээ. Чухам юу өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хүргэж байна.

1.Хүч нэмэгдүүлсэн хамгаалалт

Конгрессын байранд энэ сарын 6-нд болсон бослогын улмаас таван хүн амиа алдсан. Тиймээс тангарах өргөх ёслолын үеэр гэнэтийн үймээн дэгдэж болзошгүйг Холбооны мөрдөх товчоо анхааруулж, Капитолын ордны эргэн тойрны хамгаалалтыг эрс сайжруулсан юм. Ийн тангарах өргөх ёслолыг “Үндэсний тусгай хамгаалалтын арга хэмжээ” хэмээн нэрлэж, Вашигтоны цагдаагийн алба, Үндэсний гвардын цэргүүдийг хамгаалалтад нэмэлтээр дайчлаад байна. Тухайлбал, Байдены аюулгүй байдлыг хамгаалах Үндэсний гвардын 25 мянган цэрэг өнгөрсөн долоо хоногт иржээ. Пентагоноос цэргүүдийн заримыг гар буугаар зэвсэглэхийг зөвшөөрсөн байна. Эргэн сануулахад, Трампыг 2017 онд тангараг өргөхөд 8000 мянган цэрэг ирж байсан билээ. Дээрх цэргүүд хэд хэдэн төв зам дээр харуулаар зогсоно. Оршин суугчид болон бизнес эрхлэгчид “ногоон бүс”-ээр, зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл “улаан бүс”-ээр зорчино.  Зарим метроны буудлыг хаасан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн долоо хоногт хааж, 200 мянга орчим туг өлгөжээ.

2.Вашингтонд ирсэн зочдын давхар шалгалт

Бослого гаргасан иргэд муж бүрээс ирэх магадлал өндөр тул аялалын компаниуд хуваариа өөрчилжээ. Тухайлбал, аялагчдыг байраар хангадаг “Airbnb” фирм тангараг өргөх ёслолын өдрийн захиалгаа цуцалсан байна. Харин агаарын тээврийн болон иргэний нисэхийн компаниуд харуул хамгаалалтаа сайжруулж, зорчигдын ачаанд галт зэвсэг байгаа эсэхийг нягтлан шалгаж байна. Мөн Капитолын бослогод оролцсон иргэдийг нисэхийг хоригложээ.

Төмөр замын “Amtrak” компани зарим мужийн үйлчилгээгээ зогсоож, төмөр замын буудал дээрээ олон тооны цагдаа нарыг дайчилав. Ерөнхийлөгч Байден энэ галт тэргээр ирэх байсан боловч аюулгүй байдалдаа санаа зовнин төлөвлөгөө өөрчилжээ.

3.Оролцогчдын тоо цөөн

Жил бүр ерөнхийлөгч нар тангараг өргөх ёслолдоо аль болох олон хүн оролцуулахыг эрмэлздэг. Энэ жил тийм биш. Бослого дэгдэхээс өмнө Байдены тангараг өргөх ёслолыг хариуцсан хороо цар тахлын тархалтаас сэргийлэн дэмжигчдээ гэртээ байхыг уриалжээ. Зөвхөн 100 сандал бэлдсэн байх агаад хооронд нь зайтай байршуулсан байв. Эдгээр зочид ирэхээсээ өмнө шинжилгээ өгнө. Бүгд маск зүүсэн байх ёстой аж. Сонирхуулахад, Барак Обамаг 2009 онд тангараг өргөхөд хоёр сая хүн цуглаж байсан.

4. Цагаан ордны их ариутгал

Өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп төдийгүй хэд хэдэн Сенатч халдвар авсан тул Цагаан ордны шат, ариун цэврийн өрөө гэсэн бүх эд хэрэгслийг сайтар ариутгахыг үүрэг болгожээ.  Цагаан ордон зургаан давхар, 132 өрөөтэй тул бүгдийг ариутган цэвэрлэхэд нэлээд их хугацаа, хүчин чармайлт шаардах нь ойлгомжтой.

5.Цахим үдэшлэг

Цар тахлын улмаас уламжлалт үдэшлэгийг цуцалж, Том Хэнксийн зохион байгуулсан цахим тоглолтыг үзэх юм байна.

Эх сурвалж:BBC

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

18 цаг 16 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

18 цаг 40 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 44 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин