Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

2021-01-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР 

Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо байтугай дэлхийд дээгүүрт орох нөөцтэй гэдэг. Зэсийн орд гэж томъёологддог ч алт, мөнгө, молибден  зэрэг бүхий л төрлийн ашигт малтмалтай баялаг юм.
Оюутолгой ордын зэс алтны нөөцийн ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан байдаг. Дараа нь 2015 онд шинэчилж баталжээ. Энэ ТЭЗҮ-ээр Оюутолгой орд нь 31.4 сая тонн цэвэр зэс, 1200 тонн алт, 7850 тонн мөнгөний нөөцтэй гэж үзжээ. 
Энгийнээр ойлгоё гэвэл найман ширхэг “Эрдэнэт”, 30 ширхэг “Бороо гоулд”-тай тэнцэнэ гэдэг юм.
Харамсалтай нь Оюутолгой төслийн 2009 оны аравдугаар сарын 6-ны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд байгуулсан Дубайн гэрээ Монголд ашиггүй болсон. Тэр нь жил ирэх тусам нотлогдсоор л байна. Манайх ордоо өгөөд хувь эзэмших биш, “Рио Тинто”-ийн гаргасан зардлыг хамтран төлөгч болж хувирсан. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Монголд төлөх асар өндөр дүнтэй татвараас “Рио Тинто” бас бултсан.
Тиймээс энэ хоёр гэрээг байгуулсан Засгийн газрын нэг Ерөнхий сайд нь шүүхээс ял авч, нөгөөх нь гадагшаа зугтаад алга болсон. Бас Сангийн сайд нар нь шоронд ороод байна.
Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгой төслийн алдааг залруулахаар ажиллаж байгаа юм. Арбитрын шүүхэд маргаан үүсгээд явж байна. 
Мэдээж хэрэг, Монголын Засгийн газар “Рио Тинто”-д бууж өгч болохгүй. Гэрээнүүдийн алдааг засаж, Монголдоо 34 хувийнх нь ашиг ирдэг болгох хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг юм. 
Харамсалтай нь энэ Засгийн газар Оюутолгойн төслийг Монголдоо хэрэгтэй болгож чадахгүй бололтой. Учир нь “...Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Л.Оюун-Эрдэнийн хийж буй алхам Монголоо “алаад” дуусах вий” гэдэг болгоомжлол маш ноцтой хэмжээнд яригдаад эхэллээ. 
Юу гэвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрийн талаар “...Засгийн газар 2015 онд байгуулсан Дубайн гэрээг цуцлах саналаа “Рио Тинто”-д тавьсан. Бид дангаараа цуцалж чадахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудал Монголын талд асар ашиггүй гэдэг нь тодорхой болсон” гэсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “...Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй. Цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт өгсөн” гэлээ. Ноцтой мэдэгдэл шүү. Эдгээр мэдэгдлийг тойроод карантинд суугаа монголчууд талцчихсан нүдэлдэж байна.
Ер нь бол Засгийн газрын ажлын хэсэг, Л.Оюун-Эрдэнэ ингэж болохгүй. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар “Рио Тинто”-той маш болгоомжтой харилцах учиртай. 
Хов базаж байгаа юм шиг “... “Рио Тинто”-д би тэгж хэлсэн”, “... “Рио Тинто” бидэнд ингэж мэдээллээ” гэж зарлаад байж болох уу. Эдгээр мэдээллийг нэгэнт эхэлсэн Арбитрын маргаан дээрээ нэг тийш болгох ёстой. 
Эсвэл асуудал яаж дуусахыг, Арбитр хэрхэн шийдэхийг Л.Оюун-Эрдэнэ мэдрээд эхэлсэн үү. Манайх Арбитр дээр ялагдаж, татвараа сул хаяж, Дубайн гэрээнийхээ дагуу цаашаа үргэлжлүүлэх нөхцөл үүсчихэв үү. Тийм болоод Л.Оюун-Эрдэнэ ийм “вакцин” хийгээд унав уу. Л.Оюун-Эрдэнэ ингэж мэдэх л нөхөр. 
Оюутолгой бол бүх монголчуудад хамаатай сэдэв, баялаг мөн. Тийм боловч Л.Оюун-Эрдэнэ үүгээр популизм хийж, нэр төр олж авах гэж, аль эсвэл алдвал хариуцлагаас бултах аргаа хайж улайрах хэрэггүй. 
Ерөөс энэ нөхөр өөрийнхөө хийгээд сурчихсан “хэт монголжуу улс төр”-өөр “Рио Тинто”-г буулгаж авна гээд үзэж байх шиг байна. Тэр бүтэхгүй. Түүн шиг худлаа юм байхгүй. 
Тиймээс Л.Оюун-Эрдэнэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Оюутолгойн 34 хувь хоёр чинь огт өөр юм шүү гэдгийг ойр хавийнхан нь ойлгуулчихвал зүгээр байгаа юм.    
Бод доо, Л.Оюун-Эрдэнэ гэж хэн билээ дээ. Тэр том эдийн засаг, уул уурхайн хэр зэрэг мэргэшилтэй вэ. Бас олон улсын түвшинд тоглох туршлага чадвар нь хэр вэ. Харвард төгссөн гээд тархинд нь далан мэргэжил, туршлагын “хард” суулгачихаагүй л юм бол барахгүй. Амжихгүй. Аль аль нь болоогүй л залуу шүү дээ. 
“...Хүн хэмжээгээрээ, тэмээ тэнгээрээ” гэж нэг сайхан үг бий. “...Даахгүй нохой булуу хураана” ч гэдэг. Л.Оюун-Эрдэнэд Оюутолгойн асуудал томдоно. Үүний оронд тэр “Эрдэнэт үйлдвэр”, “Хөгжлийн банк”-ных нь ажлын хэсгээ хариуцаад “Зөвхөн Монголдоо” улс төрөө хийгээд явж байсан нь дээр. 
Энд нэг сонин улс төр бас гарч ирж байна. Нэг хэсэг “...У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийгээ “Эрдэнэт үйлдвэр”, “Хөгжлийн банк”-ны ажлын хэсгээс гаргаж хаяад, улс төрийн буланд шахчихлаа” гээд л улс төр хавиар яриад байлаа шүү дээ. Энэ худлаа байжээ. Хөшигний ард эсрэгээрээ өрнөж байжээ. Юун буланд шахах, бүр Монголын топ орд Оюутолгойгоор Л.Оюун-Эрдэнийгээ тоглуулж суужээ. Энэ бол улсын асуудал болохоос Хэнтийн хэдэн хөшөөний тухай яриа биш юмсан. 
Яагаад Л.Оюун-Эрдэнэд энэ том “тоглоом”-ыг өгсөн бэ. Монголын төр, МАН хоёр боловсон хүчний ийм дутагдалд орчихоо юу. Гээд сонин юм их байна.
Ер нь тэгээд Оюутолгойн асуудлыг барьчихсан суугаа Л.Оюун-Эрдэнэ “ордон”-уудыг бол базчихсан байж мэдэх л юм байна. Барын юуг бага дээр нь гэдэг билээ, мөдхөн энэ Л.Оюун-Эрдэнийгээ олуулаа элбээд ч хүчрэхээ болих вий дээ.   
Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн “ид шид”-үүдийг нь МАН-ынхан мартаагүй л байгаа байлгүй. Бүгдийг нь “барьж иднэ” гээд салахгүй зуучих нөхөр байна лээ шүү.
Тэгэхээр У.Хүрэлсүх одоо алдаагаа засах цаг нэгэнт болжээ. Тэр ойрын үед шуурхай шийдвэр гаргаж, эхний ээлжинд Л.Оюун-Эрдэнийгээ Оюутолгойн асуудлаас гаргах ёстой. 
Тэгээд Д.Бямбасүрэн гуай, Ч.Хурц гуай, бүр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүнээ сонсож, дадал туршлагатай улстөрчөөр Засгийн газраа төлөөлүүлсэн нь хамаагүй дээр хувилбар болно. 
Түүхэнд нэрээ яаж үлдээх вэ, Төрийн ордны хананы зургаас хэтрэхгүй Ерөнхий сайд байх уу гэдэг хамгийн их хамаатай асуудал бол энэ.  
Дахин хэлэхэд, Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ дээ. Алдана шүү. Монгол хохирно. 
Бас л буруу тооцоолсон байгаа юм шүү. Анх ЗГХЭГ-ын дарга болоод довтолсоор байгаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “сахал” Д.Эрдэнэбилэгээс булаагаад авчихсан юм. Тэр хүн гэнэдсэн. Төрийн өндөр албан тушаалд “бинго”-доод гарч ирсэн нэг муу бацаанд  дийлдэнэ гэж тооцоогүй нь тодорхой байдаг юм. 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН  2021.1.18 ДАВАА № 12 (6489)

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

16 цаг 44 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

17 цаг 7 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

17 цаг 11 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

23 цаг 22 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

23 цаг 24 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин