Өв соёл: Эсгий хийх

2020-12-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.ДОРЖХАНД

Айл хот саахалтаараа ноосоо савж гүйцсний дараа хот айлууд эсгийгээ хийхээр ус, ногоотой тэгш газар бараадан бууж эсгий хийхэд бэлтгэнэ. Эсгийг ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард хийдэг. Эсгий хийх өдрөө урьдаас тогтоож, нутаг усныхандаа зар тараана. Үүнийг сонссон хүмүүс энэ ажилд оролцож туслахын тулд өөрсдийн ажил төрлөө зохицуулж, зарим нь эсгий татахад унах унаагаа (эсгийг голдуу азаргаар татдаг) бэлтгэнэ. Эсгий хийх айл ажилд туслахаар ирэх хүмүүст зориулж идээ цагаа, айраг архи бэлтгэж мөн эсгийн шүүс гэж хонь гаргадаг.

“Эх эсгий” гэж дээр нь ноос зулах эсгийг хэлэх ба урьд жил нь хийж цэвэр гамтай эдэлсэн эсгий байх ёстой. Гамгүй эдэлсэн, хэт хуучирсан эсгийн дээр ноос зулбал эсгий гардаггүйтэй энэ нь холбоотой. Ноосоо зулж, эсгий татахаар бэлдсэн газарт эх эсгийгээ дэлгэж, савсан ноосоо эрэгтэйчүүд, хүүхдүүд ойртуулан ус зөөх ба эсгий хийж буй айлын эхнэр эсвэл олонд хүндтэй, настай эмэгтэй анхны ноосыг зулж мөр гаргахад эмэгтэйчүүд дагалдан ноосны нимгэнг тохируулан зулдаг. Нэг үе ноос зулаад усаар жигд нарийн сайн шүршиж норгосны дараа ахин нэг үе ноос зулж мөн усаар нэвт шүршиж норгоно. Сүүлийн үе буюу зулхайд ахрын ноос, хурганы ноос зулах ба энэ үе нь өнгөн тал болох тул бараан өнгө ороогүй жигд цагаан ноос зулдаг.

Зулхай зулсны дараа эрэгтэйчүүд гол модонд наалдахгүй гэж завсар нь цахилдаг өвсөөр үе тавьж чанга нягт хуйлан гадуур нь дэвтээсэн ширээр ороож, ширнийхээ хоёр амыг үдээсээр чангалж үднэ. Хоёр үзүүр нь задгай үлдсэнийг усаар сайн шүршин норгож үдэхдээ “умбай тумбай” гэж хэлээд үдээсээр сүлжин бөхөлж уяна. Хөвч гэж нэрлэх тусгай нарийн сураар тэдгээрийг хооронд нь холбож уян эсгий татахад бэлэн болгоно. Эсгий хийж байхад ирсэн хэн бүхэн “Цагаан эсгий цавгүй, цааш нааш гавгүй. Цаснаас цагаан, яснаас хатуу, мөснөөс мөлгөр, мөнгөнөөс үнэтэй. Эвдрэхгүй мөнх, элэгдэхгүй бат, дун шиг өнгөтэй, дурдан шиг артай болтугай” гэж ерөөл бэлгэтэй үг хэлээд ажилд оролцдог. Ингээд эсгий татахаар явахдаа эхлээд зөөлөн хөдөлж аажмаар явдлаа хурдасган морины ширүүн цогиогоор явна. Эсгий татах морийг голдуу хүүхэд залуучууд унана.

Ууган эсгий татаж байх үед дараагийн эсгий ширлэх, үдэх гэсэн ажил үргэлжилж, нэг өдөр хэдэн ч эсгий хийж болдог. Ууган эсгий татаж явах замын хэмжээ /15-20 км орчим/ гүйцэж ирэхэд ширний үдээсийг тайлж ууган эсгий дээр түүнчлэн эсгий татсан хоёр морины чихний хооронд болон хондлой дээр сүү дусааж мялаадаг. Ууган эсгийг онцгой хүндэтгэн хамт олны сэтгэл санааг илэрхийлсэн тусгай ерөөл хэлдэг заншилтай. Ингэхдээ домботой цай, тавагтай идээ авчирч шинэ эсгийг сүүгээр мялаагаад “Төлгөн хонины ноосыг төө зузаан зулж, хурган хонины ноосыг хуруу зузаан зулж хийсэн эсгий чамайг мялаая” гэх буюу “Зуун түмэн хонины зунгагтай цагаан унгасыг зулж зүйж дэлгээд зуун голын усаар зулхай бүрийг шүршээд эвтэйхэн эвхэж хуйлаад эвийг олж боогоод агт мориороо татаж ахин дахин өнхрүүлсэн эсгий нэртэй эд нь энгүй захтай болтугай” гэх мэтээр тухайн ажил хөдөлмөрийг урнаар шүлэглэн хэлдэг. Ерөөл тавьж гүйцсний дараа шинэ эсгийг чийгтэй зөөлөн дээр нь захыг нь татаж, өө сэвийг нь засах ажлыг эрчүүд хийнэ. Тэгэхдээ эсгийгээ нугалан дээр нь хүүхэд суулгаж хүчтэй сэгсрэн засч янзлахыг “эсгий жиших” гэнэ. Эсгий хийж гүйцсний дараа “эсгийн шүүс”, зарим газар “эсгийн өтөг” гэж багахан хэмжээний найр хийж, эсгий хийхэд оролцсон хүмүүсийг дайлж зочилдог.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

15 цаг 0 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

15 цаг 23 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

15 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

21 цаг 37 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

21 цаг 40 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин