Халимаг эмч нар Буриадад ахан дүүсийн тусламж хүргэж байна

2020-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

ОХУ-ын Халимагийн эмч нар арваннэгдүгээр сарын 26-нд Буриад руу COVID-19 ийн эсрэг тэмцэхэд тусламж үзүүлэхээр ирсэн байна.  Эмч нарын багт халдвар судлаач, сэхээн амьдруулах эмч, тархвар судлаач, сувилагч нар багтжээ явжээ. Энэ тухай Халимагийн засгийн  тэргүүн Бату Хасиков өөрийн facebook хуудаснаа мэдээлсэн байна. “Манай  эмнэлгийн ажилтнууд Буриадад очин тусламж үзүүлэн, туршлага солилцохоор явсан. Оксана Курдюкова, Оксана Зубенко, Алексей Бадмахалгаев, Данил Убушиев бүгд тусгай нарийн мэргэжлийн эмч нар. Бүгд ахан дүүсийн тусламж үзүүлэх зорилготой. Энэ хэцүү цаг үед бид бүгдээрээ бие биедээ туслах хэрэгтэй. Манай эмч нар коронавирустэй тэмцэх багагүй туршлага хуримтлуулсан. Тиймээс дараагийн хэдэн долоо хоног Буриаад очин туршлагаасаа хуваалцаж, тусална. Тэд бидний хувьд үлгэр жишээ болж байна” гэж Бату Хасиков бичжээ.

Түүний постыг Буриадын тэргүүн Алексей Цыденов репост хийн, “ахан дүүсийн тусламж” хэмээн коммент бичин талархаж байгаа эможи дагалдуулжээ. Халимагийн ЭМЯ-ны ахлах тархвар судлаач Оксана Курдюкова “Эдгээр эмч нар COVID-19-ийн тархалтын эхний өдрөөс эхлэн ажилласан хүмүүс” гэж тодотгосон байна.

“Энэ бидний хувьд өөр бүс рүү явж COVID-19-тэй тэмцэж байгаа анхны тохиолдол. Бид туршлага, эмчлэх аргаасаа хуваалцахад бэлэн тул ах дүү улс орон биднийг урихад шууд зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар Халимаг улс коронавирусын вирусын эсрэг тэмцэх туршлагатай болсон тул нөхцөл байдлыг гартаа оруулж чадсан” гэж Оксана Владимировна хэлжээ.

Үүнээс гадна Халимагт Ковидын эсрэг вакцин нь туршилтын бүлэгт сайн үр дүн үзүүлсэн сайхан мэдээг Халимагийн тэргүүн бас олон нийтэд хүргэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.30 ДАВАА № 228 (6453)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

12 цаг 38 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

13 цаг 1 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

13 цаг 5 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

19 цаг 16 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

19 цаг 18 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

23 цаг 8 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

23 цаг 13 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

23 цаг 18 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

23 цаг 23 мин