“Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг нөхөж олгоно”

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэдээс ирүүлсэн асуултад онлайнаар  хариу өглөө. Асуулт, хариултыг багцлан хүргэе.

-Жирэмсний амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны материалыг хэрхэн  шийдэх вэ?

Жирэмсний амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны материалыг  хуулийн хугацаа нь  дөрвөн долоо хоногийн дотор авдаг. Хүндэтгэх шалтгаантай бол зургаан сарын дотор авдаг. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы  дэглэмтэй байгаа үед бичиг, баримтаа хоцроох вий гэж сандрах хэрэггүй. Хөл хорио  тавигдсаны дараа  манай хэлтэс хандаж материалаа өгч  болно. Нөхөн олгоно.

-Өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, группийн  бичиг, баримтыг яах вэ?

-Эдгээр бичиг баримтыг  хүндэтгэх шалтгаантай бол гурван сарын дотор бүрдүүлж авах хуулийн зохицуулалттай. Нийтийг хамарсан хөл хорио нь хүндэтгэх шалтгаан учраас иргэд  сандралгүйгээр  хөл хорионы дараа ирээд материалаа өгч болно.

-Сайн дурын даатгалын  энэ сарын шимтгэлийг  онлайнаар төлөх үү?

-Онлайнаар төлөх боломжтой. Манай хэлтсийн цахим хуудаст бүх банкны мэдээлэл бий.

-Өнгөрсөн сарын нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөөгүй байсан юм. Энэ сард тайлангаа яаж гаргах вэ?

-Цар тахалтай холбоотойгоор төлөх  хугацааг хойшлуулсан. Иймд ямар нэгэн торгууль, алданги тооцогдохгүй төлөгдөж байгаа.

-Нийгмийн даатгал төлсөн тайлангаа яаж өгөх вэ?

-Манай орлого, шитмтгэлийн бүх байцаагч онлайнаар ажиллаж байгаа. Иймд тайлангаа онлайнаар илгээгээд, дараа нь цаасаар өгч болно.

-2020 оны нийгмийн даатгалаа  нөхөж төлөх гэсэн юм. Ямар зохицуулалт байгаа вэ?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын нөхөн төлөлтийг асууж байна гэж ойлголоо. Энэ хууль нь 2017 онд батлагдсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явж  байгаа нэг жилийн хугацаатай хууль юм. Хэрэв малчнаар  ажиллаж байсан бол малчны А дансны архивын лавалгаа, хэрэв хувиараа хөдөлмөр эрхэлж байсан бол хүн амын орлогын албан татвар төлсөн баримт  бичиг, татварын байгууллагаас тодорхойлолт авчраад хамрагдаж болно. Төлөх хэмжээ нь сарын 42 мянган төгрөг байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

14 цаг 50 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

15 цаг 13 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

15 цаг 17 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

21 цаг 28 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

21 цаг 30 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин