МУЗН-ийн нөөцөд байгаа 600 сайн дурын ажилтнаас дайчилж болно

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

 

Улс орнууд гамшгаас хамгаалах бодлогынхоо цөмийг сайн дурынхнаар бүрдүүлдэг жишигтэй. Үер ус, гал, газар хөдлөлт гэсэн олныг хамарсан гамшиг ослын үед сайн дурынхныг зөв зохион байгуулж хүчийг нь дайчилдаг. Дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлын үед ч гэсэн эрүүл мэндийн тусламж, хүнсний багц тараах, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх ажилд сайн дурынхныг сурган бэлтгэж үр дүнтэй ажиллаж буй туршлага бий.

Ялангуяа, цар тахал дэгдсэн энэ онцгой цаг үед төр дангаараа хариуцаад хүч хүрэхгүй учраас сайн дурынхны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад төрийн чиг үүргийг нөхөн гүйцэтгэх, төрийн хүрч чадаагүй хэсэгт хүрч, үр дүнтэй үйлчлэх жишгийг дагаж гамшигтай тэмцэх “армидаа” сайн дурынхныг дайчлах бүрэн боломжтой.

Эхнээсээ ч онцгой комиссын гишүүн байгууллага болсон МУЗН ажил хэрэг болгоод явж байна. МУЗН-д бүртгэлтэй 6000 гаруй сайн дурын идэвхтэн бий. Үүний 1000 гаруй нь сайн дурын үйл ажиллагаанд тогтмол оролцдог гэнэ. Харин цар тахлын энэ үед ажиллах боломжтой эрүүл мэндийн чиглэлээр 600 гаруй сайн дурын ажилтныг сургалтаар бэлтгэжээ.

САЙН ДУРЫНХНЫ ЭРХ, ҮҮРГИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ ХУУЛИАР ЗОХИЦУУЛДАГ

Хүссэн хэн бүхэн сайн дурын идэвхтэн байх боломжтой. Харин Улаан загалмайн зарчмыг дагаж сургалтад хамрагдсан байх ёстой юм. Мөн сайн үйл гэдгээрээ тогтсон цалин мөнгөгүй ч  өдөр тутмын үйл ажиллагааны зардал, хамгаалах хувцас хэрэгслээр хангадаг. Тиймээс сайн үйл хийе гэвэл харьяа дүүргийнхээ Улаан загалмайн нийгэмлэгт бүртгүүлж болно. Мөн манай улс шинэчлэн баталсан Гамшгаас хамгаалах тухай хуульдаа сайн дурын ажилтнуудыг дэмжих талаар зохицуулж өгсөн. Хуульд зааснаар гамшгаас хамгаалахад сайн дураар оролцож яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол нийгмийн баталгааг нь хангаж өгөхөөр тусгажээ.
Тодруулбал, сайн дурынхан гамшгаас хамгаалах сургалтад хамрагдахаас гадна багаж, хэрэгсэл, хүнсээр хангагдана. Мөн урамшуулал авах зохицуулалттай. Үүнийгээ дагаад эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх, үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ. Түүнчлэн сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон хоёр жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заажээ. Харин онцгой байдлын байгууллага орон нутагт гал түймрээс сэргийлэхэд чиглэсэн сайн дурын ажилтнуудыг түлхүү бэлтгэж байна.

Эдгээрээс ойролцоо­гоор 150 гаруй нь ямар нэг байдлаар онцгой комиссын багт ажиллаж байгаа аж. Үлдсэн 500-гаад сайн дурын ажилтнаас аймаг, дүүрэг болон бусад байгууллага дайчлан ажиллуулах боломжтой гэдгийг МУЗН-ийнхэн хэлж байна.

Сайн дурын ажилтнууд эхнээсээ эргүүлийн пост, иргэдэд утсаар эрүүл мэндийн мэдээлэл өгөх, иргэдээс ирж байгаа мэдээллийг нэгтгэх байдлаар ажиллахаас гадна УОК-оос 14 хоногийн гэрийн тусгаарлалтын хугацааг сэргээсэнтэй холбоотойгоор гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд хяналт тавихад мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж байгаа юм. Тиймээс аймаг, дүүргийн онцгой комисс тодорхой чиглэлд сайн дурын ажилтан хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргавал МУЗН-ээс сайн дурын идэвхтэнүүдийг дайчилж гаргаж өгөх юм.

Цар тахлын үед бусад улс орон сайн дурынхныг дайчилж байгаа загвар олон бий. Улс орнуудын нийгэм, эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ аль чиглэлд түлхүү хэрэгжиж байна вэ гэдгээс сайн дурынхныг ямар салбарт илүүтэй дайчлах нь ялгаатай байна. Зарим улс оронд эмнэлгийн түргэн тусламжийн машинаар халдвар авсан хүмүүсийг зөөхөд сайн дурынхныг дайчилж байгаа бол ихэнх орон хүнсний багц тараах ажилд оролцуулж байна.

Мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сайн дурынхны дэмжлэгийг авч байгаа орнууд ч олон байгаа юм. Энэ мэтээр манай улс ч гэсэн сайн дурынхныг дайчлах боломжтой. Гагцхүү төрийн ачааллыг хөнгөлдөг сайн дурынхны урамшууллын асуудал хөндөгдсөөр ирсэн. Уг нь Гамшгаас хамгаалах хуульд зааснаар Засаг дарга нөөц сангаасаа сайн дурын ажилтанд урамшуулал олгох ёстой ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм. Төр сайн дурынхныг дайчлах дэд бүтэц, хөшүүргээ бий болгож урамшууллын асуудлыг шийдвэрлэхгүйгээр шат ахихгүй.

 

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэн: Ажиллаж байгаад дуудагдахад ажил олгогч чөлөөлж, урамшуулал олгодог

 

-Цар тахал бол халдварт өвчин. Тиймээс туршлага, бэлтгэлгүй хүмүүсийг эрсдэл рүү оруулж болохгүй учраас хүмүүсээ бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлэн байдлын сургалтад 77 мянган хүнийг хамруулсан. Хүмүүсээ сургачихаад хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, төрийн байгууллага шат шатандаа урамшууллыг шийдвэрлээд зогсохгүй эрсдэлийн даатгалд хамруулах ёстой.

Сайн дурынхныг зохион байгуулалтад оруулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлаас эхлээд олон хүчин зүйлийг хангаж ажиллах нь төрийн үүрэг. Олон улсын туршлагаас харахад сайн дурынхны ихэнх нь давхар ажил эрхэлдэг. Австрали улсад гэхэд гал сөнөөгчдийн 80 хувь нь сайн дурын, үлдсэн 20 хувь нь байнгын бүрэлдэхүүн байдаг. Сайн дурынхан сургалтад тогтмол хамрагдана. Ажлаа хийж байгаад дуудагдлаа гэхэд ажил олгогч чөлөөлж, урамшуулал олгодог. Энэ хэрээр төрийн ачааллыг хөнгөлдөг.

Сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэхийн тулд тэтгэвэрт гарсан ч гэсэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн эрсдэлийн болон гэнэтийн ослын даатгал, урамшууллаар дэд бүтцийг нь бий болгох хөшүүрэгтэй байх хэрэгтэй. Барууны орнуудад  сайн дурын ажил хийдэг бол ажлын үзүүлэлтэд нь нөлөөлж үнэлэмжийг нэмэгдүүлдэг учраас иргэд  нь идэвхтэй, хариуцлагатай оролцдог.

 

МУЗН-ийн Гамшгийн удирдлагын багийн ахлагч Ш.Мөнгөнтуяа: Хүнсний багц тараахад сайн дурынхныг дайчилна

 

-МУЗН сургалтад хамруулсан хүмүүсээ халдвар хамгааллын дэглэмийг сахиулж шаардлагатай газруудад ажиллуулна. Хөл хорионы үед сайн дураараа хандсан бүх хүнийг ажиллуулах нь эрсдэлтэй. МУЗН нийслэлийн хэмжээнд 1000 өрхөд хүнсний багц тараах, аймаг дүүрэгт 1250 өрхөд хүнсний багц тараахаар бэлтгэж байна. Энэ ажлуудад өөрсдийнхөө сургаж бэлтгэсэн сайн дурын ажилтнуудыг дайчилна. Хүнсний хангамжийн шуурхай штаб, эмзэг бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон үндэсний хэмжээний судалгааг харьцуулан тулгаж байж айл өрхүүдээ сонгож байна. Хүнсийг тараахдаа гэрийнх нь үүдэнд үлдээгээд утасдах, зайгаа барих халдвар хамгааллын дэглэмээ сахих зэргээр эрсдэлээс сэргийлэх олон хэлбэрээр хүнсний багцыг тарааж хяналт тавина. Сайн дурын ажилтнуудаа халдвар хамгааллын хувцас хэрэглэлээр хангаж мөрдүүлнэ.

Онцгой комиссоос гаргаж байгаа зөвлөмж шаардлагын хүрээнд хүний нөөцөө тодорхойлсны үндсэн дээр хүн хүч дутвал сайн дурынхныг дайчилж хамтарч ажиллах хүсэлтээ өгч болно. Аймаг, дүүрэг тус бүрт гамшгийн чиглэлээр бэлтгэсэн 15, эрүүл мэндийн чиглэлээр 15 хүн бий. Энэ хүмүүсийнхээ цаг зав боломжийг нь харж судалгаагаа гаргасан. Эхний ээлжинд нийслэлийн онцгой комисст төвийн зургаар дүүрэгт ажиллах боломжтой хүмүүсийнхээ тоог өгч байна. Сайн дурын ажилтан болоход нас, хүйсний хязгаар заадаггүй. Хамгийн гол нь шаардлага гарлаа гэхэд цаг заваа зохицуулдаг байх хэрэгтэй.

 

Англид сайн дурын ажил хийж байсан Э.Эрдэнэсувд: Иргэд гурван аргаар сайн дурын ажилд оролцож болно

 

-Их Британид цар тахал хүчтэй дэгдэж эхэлсэн гуравдугаар сараас хойш сайн дурынхныг сайн зохион байгуулж, хүч дэмжлэгийг нь нийгмийн олон үйлчилгээнд ашиглаж байна. Зөвхөн гуравдугаар сард гэхэд 750 мянган хүн Их Британийн NHS Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний системд сайн дураар ажиллаж туслахаар холбогдсон гэж мэдээлж байсан. Иргэд гурван аргаар сайн дурын ажилд оролцож болно. Ингэхдээ алхам тутамдаа коронавирусын үеэр баримтлах дэг журам, аюулгүй ажиллагааны стандартыг баримталж ажиллах заавартай. Нэгдүгээрт, гэрээсээ ажиллаж болно. Тусламжийн утас, эрүүл мэндийн зөвлөгөөг онлайнаар өгөх гэх мэт ажилд тусалж болно. Хоёрдугаарт, хүнс, эм худалдан авах, хүргэж түгээх, хүнсний сагс хөтөлбөр ба орон гэргүй иргэдэд тусалж болно. Гуравдугаарт, ажлын байрнаасаа оролцож болно. Англид буяны байгууллагууд, хандивын дэлгүүрүүд ажилладаг. Энгийн цагт ч иргэд дээрх байгууллагууддаа сайн дурын ажил хийдэг. Коронавирусын үеэр дээрх байгууллагууд төдийгүй компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах хүнсний сагсыг ажиллуулж байгаа. Мөн хөршийн холбоо үүргээ сайн биелүүлж, эмзэг бүлгийн оршин суугчдад хүнс, эмийн худалдан авалт хийж өгөх, утас, онлайнаар сэтгэл санааг нь өргөх үйлчилгээг сайн үзүүлж байгаа нь анзаарагдаж байна. Миний бие буяны дэлгүүрт сайн дурын ажил хийх өргөдөл гаргаж, хоёр найз маань батлан дааснаар хэсэг хугацаанд ажилласан. Дэлгүүрт компаниуд, хувь хүмүүс тусламжийн хүнс өгснийг агуулахад 72 цаг байлгаж халдваргүйжүүлээд, дараа нь орон гэргүй хүмүүст болон олон хүүхэдтэй, настай, орлого багатай иргэдэд тарааж байсан. Английн энгийн цагт ч цар тахлын энэ үед ч нийгмийг сайн дурынхны хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Коронавирусын вакциныг гаргаж авахад ч сайн дурынхан хувь нэмрээ оруулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.19 ПҮРЭВ № 222 (6447)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

10 цаг 27 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

10 цаг 50 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 55 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

17 цаг 5 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

17 цаг 7 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

20 цаг 57 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

21 цаг 2 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

21 цаг 7 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

21 цаг 12 мин