Улс орнууд хөл хорионы дэглэмийг хэрхэн сахиулдаг вэ?

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улс дотооддоо халдвар тархаж, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Тиймээс “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран бусад улс орон хөл хорионы дэглэмийг хэрхэн сахиулдаг талаарх мэдээллийг хүргэж байна.

БНСУ: Хүн хоорондын зай найман метр байна

БНСУ-ын Засгийн газраас цар тахлын үед халдвар хамгааллын таван үе шаттай дэглэмийг хэрэгжүүлсэн. Тус улсын хувьд эдийн засгаа царцаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байсан учир нийтийг хамарсан хөл хорио тогтоосонгүй.  Харин хэд хэдэн үе шаттай дэглэмийг санал болгож, түүнийхээ дагуу иргэдийг бэлтгэлтэй байхыг урьдчилан анхааруулдаг байна. Монгол Улс шиг нэг л өглөө гэнэт хатуу хөл хорионы дэглэм тогтоодоггүй аж.  

Албан байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллах зөвлөмж өгсөн. Гэрээсээ ажиллах боломжгүй газруудад 15:00 цаг хүртэл ажиллахыг зөвлөсөн. Энэ хугацааны хохирлыг барагдуулахын тулд тухайн байгууллагад тэтгэмж өгсөн. Одоогийн байдлаар иргэддээ болон албан байгууллагуудад хандсан тэтгэмжийг хоёр удаа олгосон. Хувь хүмүүст олгох тэтгэмжээ тусгай картаар олгосон. Энэ карт нь жижиг дунд үйлчилгээ эрхэлдэг газруудад ашигладаг юм. Энэ нь бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа хэлбэр аж.

Үйлчилгээний газруудын эрсдлийн зэргийг тодорхойлж ангилсан.

1.Эрсдэл өндөр газар. Үүнд бар, караоке болон зоогийн газрууд орно.

2.Хяналттай ажиллах газрууд. Үүнд цахим тоглоомын газар, саун, спорт заал, кино театр, үзвэр үйлчилгээний газрууд хамаарна.

3.Эдгээрээс бусад

Нэгдүгээр үе шат.

Эрсдэл өндөртэй газрууд /бар, клуб, караоке/, худалдааны газрууд  нэг дор үйлчлүүлэх үйлчлэгчдийн тоог дөрвөн метр  тутамд нэг хүн байхаар хязгаарлах. Баранд бүжиглэх болон танихгүй хүмүүс нэг ширээнд суухгүй. Караокед нэг хүн ороод гарсан өрөөг шууд ариутгаж, 30 минутын дараа дараагийн хүнийг оруулна. Эдгээр газрууд 21:00 цаг хүртэл ажиллана.

Хоёрдугаар шат

Эрсдэл өндөртэй газрууд ажиллахгүй. Бусад нь нэг дор үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлан 21:00 цаг хүртэл ажиллана. Кафе зөвхөн хүргэлтээр ажиллана.

Гуравдугаар шат

Эрсдэлтэй газрууд, үзвэр үйлчилгээний газрууд хаана. Хоолны газрууд 21:00 цагаас хойш зөвхөн хүргэлтээр үйлчилнэ. Өдрийн цагаар найман метр тутамд нэг хүн байхаар үйлчлүүлэгчийнхээ тоог хязгаарлах.

Дөрөвдүгээр шат

Эрсдэлтэй газрууд, хоолны газраас бусад нь хаана. Зоогийн газар нэг дор үйлчлүүлэх иргэдийнхээ тоог хязгаартайгаар 21:00 цаг хүртэл ажиллана.

Унгар: 12:00 цагаас хойш 50-аас дээш насныхан дэлгүүр орохгүй

Унгарт хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллана. Хөл хорионы үеэр дэлгүүр дотор нэг дор цугларах хүний тоог хязгаарласан. Түүнчлэн насны хязгаар тогтоосон. Тухайлбал,  50-аас дээш насны иргэд 09:00-12:00 цагийн хооронд бүх худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ. Энэ үеэр 50-аас доош насныхан, 12:00 цагаас хойш 50-аас дээш насныхан дэлгүүр, худалдааны төв орохыг хориглож байсан нь нэг дор олон хүн цуглуулахгүй, ахмад настнуудыг  халдварыг сэргийлэх үр дүнтэй арга байсан юм.  Мөн зохиомол хомсдолоос сэргийлж, худалдан авч байгаа бүтээгдэхүүний тоог хязгаарлаж байв.

Ирланд: Хуримыг зургаан хүнтэй зохион байгуулж болно

Ирландын Засгийн газар цар тахалтай тэмцэх таван үе шатыг хэрэгжүүлж байна. Өвчлөл буурвал хорио цээрийн дэглэмийг бууруулж, нэмэгдвэл хориог чангатгана. Өнөөдрийн байдлаар Ирланд улс дотоод дахь халдварыг хязгаарлаж, тархалтыг удаашруулахын тулд арванхоёрдугаар сарын 1 хүртэл зургаан долоо хоногийн аюулгүйн V зэргийн түвшинг тогтоосон.

  1. Айл өрх зочин хүлээж авахгүй
  2. Гадаа болон дотор олноор цугларахгүй
  3. Бүх спортын үйл ажиллагааг зогсоож, спорт заалыг хаана
  4. Хүн хооронд хоёр метрийн зай барих
  5. Үсчин, бэлэн хувцасны дэлгүүрийг түр хугацаагаар хаана.
  6. Хүргэлтийн үйлчилгээтэй хоолны газрууд ажиллана
  7. Иргэд гэрээсээ таван километр радиусын дотор дасгал хийхээр гадагш гарч болно.
  8. Хуримын үйл ажиллагааг зургаан хүний хүрээнд зөвшөөрнө.

Эх сурвалж:www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

10 цаг 31 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

10 цаг 55 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 59 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

17 цаг 9 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

17 цаг 11 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 1 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

21 цаг 6 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

21 цаг 11 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

21 цаг 16 мин