В.Путин Францын Ерөнхийлөгчөөс “Спутник V” вакцин үйлдвэрлэхэд тусламж хүсэв

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроноос “Спутник V” вакцин үйлдвэрлэхэд тусламж хүсэв. Энэ тухай Францын Challenges хэвлэл мэдээлсэн байна. Оросын төрийн тэргүүн 11 сарын 7-нд утсаар ярихдаа, ПарисынПастерийн Хүрээлэнтэй хамтарч ажиллах талаар хөндсөн байна. Макрон эрдэмтэдтэйгээ ярилцах хугацаа хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Оросын тал нэлээн хэдэн долоо хоног хамтарч ажиллах санал тавьж байгаа юм. “Энэ нь тэдний үйлдвэрлэлийн хүчин чадал сул байгааг харуулж байна” гэж Францын хэвлэл үзэж байна. Энэ ярианы тухай 11 сарын 7-нд Кремлийн сайт дээр тавигдаж байсан. The Bell хэвлэлд нийтэлснээр бол Орос он дуустал ард иргэдээ вакцинжуулна гэж дарга нар нь амлаж байгаа ч,үйлдвэрлэл нь хангаж дийлэхгүй байна гэжээ. Гол асуудал нь биореакторт их хэмжээгээр үйлдвэрлэхэд хүчин чадал, тоног төхөөрөмж дутагдаж байгаа юм байна. Энэ тухайгаа 10 сарын сүүлд В.Путин “Тодорхой зарим нэг багаж төхөөрмж дутагдсанаас болоод үйлдвэрлэлд асуудал үүсч байна” гэж хэлж байсан.

ОХУ сарын сүүлээр 0,5 мл хэмжээтэй вакцин үйлдвэрлэж эхэлсэн ба Засгийн газар нь вакцины худалдан авалтанд 10 тэрбум рубль бэлдсэн байгаа юм байна. Энэ талаар “Свобода” радио мэдээлжээ. Өнгөрсөн зун Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Саноны төгсгөл гэхэд 30 сая тун дотоодын хэрэгцээндээ гаргана гэж байсан. 10 сарын дунд үед Аж үйлдвэрлэлийн яамны сайд Денис Мантуров энэ боломжгүй гэдгийн Bloomberg-т өгсөн ярилцлагын үеэр хэлжээ. Энэ хугацаанд вакцины туршилтад орж байгаа зарим хүн коронавирусээр өвдсөн гэх мэдээ байгаа юм. Тэдний зарим нь Алтайн хязгаарын эмч нар юм. Бүсийн тусгай штабын мэдэгдсэнээр энэ нь вакцины онцлогтой холбоотой юм. Учир нь уг вакциныг 3 долоо хоногийн зайтай 2 удаа хийдэг. Хоёр тунг хийж байж дархлаа тогтдог. Гэтэл эдгээр хүмүүс эхний тунгаа хийлгээд дараагийн тунгийн хугацааг хүлээж байх үедээ халдвар авчээ. 

Эх сурвалж: newsru.com

Зочин
Оросын вакцин худлаа. Оросууд бусад өндөр хөгжилтэй орнуудаас дутахгүй гэдгээ харуулахын тулд хүчээр энэ вакциныг бүтээсэн нь олон гаж нөлөөтэй, эрсдэлтэй бүтээгдэхүүн болсон. Дээр нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хүчин чадал муу учраас үйлдвэрлэж ч чадахгүй байгаа. Вакцин тариулсан хүмүүс нь халдвараас хамгаалагдах байтал Буриадад хийлгэсэн эмч нар халдвар авсан гээд л ДЭМБ сануулснаар Оросууд дэмий юм хийсэн. Үүнийг Францчууд ойлгоод хамтран ажиллахгүй байлгүй дээ. Харин манай авилгач сайд нар Орос, Хятадын вакциныг өөртөө унах ашгаа бодоод авах байх даа.
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

9 цаг 54 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

10 цаг 17 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 21 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

16 цаг 32 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

16 цаг 34 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

20 цаг 24 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

20 цаг 29 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

20 цаг 34 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

20 цаг 39 мин