Н.Учрал: Тэтгэвэр өвлөгдөх эрхийг нээж өгнө

2020-10-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Олон давхаргат тогтолцоонд шилжинэ гэдэг 2015-2030 онд баримтлах бодлогод тусгагдсан. Засгийн газраас дэмжихгүй байгаа хоёр асуудал бий. Нэмэлт, сайн дурын үндсэн дээр одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөрчилж болохгүй. Хувийн тэтгэврийн даатгалын санг хөгжүүлж ирсэн компаниудад үзүүлэх татварын дэмжлэг оруулах ёстой гэсэн үзэл баримтлалыг барьж байна. Сангууд хэзээ хэрхэн өгөөжөө өгөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хамтдаа хэлэлцээд, сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн” гэв. Мөн Н.Учрал “ Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжсэнээр хүн болгон хуримтлалтай болно Н.Учрал: Өнөөдөр гурван залуу нэг ахмад хүний тэтгэврийн шимтгэлийг төлж байна

Тэтгэврийн шинэчлэл хийснээр: Бид цалингаасаа 24 хувийг НДШ-т төлдгөөс 17 хувийг нь тэтгэврийн санд тогтмол төлдөг. 17 хувиас 8.5 хувийг нь ажилчин өөрөө, үлдсэн 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг. Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар өмнө нь төлдөг байсан 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголт хийх эрхзүйн орчин бий болох аж. Дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай хүн бол сар болгон төлдөг 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд сонголт хийн байршуулснаар, түүнд хуримтлал үүсч, хүүгээс хүү тооцон, 30 жилийн дараа гэхэд 76 сая төгрөгийн хуримтлалтай болох гэдгийг хууль санаачлагч онцоллоо.Насаараа НДШ төлж хуримтлал төлсөн иргэд сүүлийн хэдхэн жил НДШ төлсөн иргэдтэй адилхан тэтгэвэр авч байгаад иргэд бухимдаж байна. Өнөөдөр гурван залуу нэг ахмад хүний тэтгэврийн шимтгэлийг төлж байна. Ийм байдлаар урагшлаад байвал ирээдүйд бид ямар ч өөрчлөлт хийж чадахгүй. Иймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо бий болгох ёстой. Баялгийн сангаа бий болгох ийм л эрх зүйн орчныг бий болгоё. Өнөөдрийн хуулиар өвлөгдөх эрхийг нь нээж өгнө. Баялгийн сангийн хууль орж ирнэ. Үүнийг Тэтгэврийн хуультай уях хэрэгтэй. Хувьцааны ноогдол ашиг тооцогддог ийм ажлын эхлэл юм. Норвеги улсад ийм жишиг хэрэгждэг юм.” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдөр тэтгэвэр авч байгаа 412 мянган ахмад бий. Үүний 80 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр авч байна. Шударга бус тогтолцооны улмаас ахмадуудын дунд тэтгэврийн зөрүү үүссэн. Үүнийг бид арилгах ёстой.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

3 цаг 38 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 1 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 5 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 15 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 18 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 8 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 13 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 18 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 23 мин