“Одоо цагт хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил бол сценарист байх”: “Лёд-2” киноны зохиолч Андрей Злотаревтай хийсэн ярилцлага

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Удаан хүлээлгэсэн “Лёд 2” кино нэг бус долоо хоног орлогоороо тэргүүлж байгаа ба үзэгчид эерэг, өндөр сэтгэгдэлтэй байгаа юм. Moviestart-ын редакц уг киноны зохиолч /сценарист/ Андрей Злотаревтай кино зохиол бичих чадвар, Холливудад ажиллах мөн залуу кино зохиолчид ямар чигт явах талаар ярилцсаныг орчуулан хүргэж байна.

-Андрей, хэзээ “Лёд“ киноны хоёрдугаар ангийг хийх санаа төрсөн бэ?

“Лёд“ киноны орлого бидний хүлээлтээс илүү болсон. Бид үүнийг сайн явдал гэж мэдэж байсан гэхдээ арай ч ийм амжилттай байна гэж бодоогүй. Тун удалгүй үргэлжлэлийг нь хийвэл болох л юм гэж бодсон боловч энэ эцсийн шийдвэр байгаагүй. Бид энэ талаар хэдэн сар бодсон. Үргэлжлэл нь эхний ангиасаа дутахааргүй сайн, тэс өөр кино байх ёстой гэж ерөнхийдөө тохирсон байсан. Бидний хувьд эхний ангиа давтаж, дууриахгүй байх нь зарчмын хувьд чухал. Франчайзинг алдах хамгийн сайн арга бол өөрийгөө дахин давтах. Тэгж л ганц бие аавын тухай шинэ зөрчилдөөнт драм хийсэн. Энэ бидний сэтгэлийг их хөдөлгөсөн. Энэ киног бүтээгчид бүгд олон хүүхэдтэй хүмүүс л дээ. Энэ сэдэв бидний хувьд их хувийн. Бидний сэтгэлийг хөдөлгөж байвал өөр хүмүүст таалагдаж болох юм. Эхлээд зөрчилдөөнийг бодож олоод дараа нь хоёрдугаар ангиа хийсэн.

-Та кино зохиолч сценарист хүний хувьд олон төрөл жанр дээр ажилладаг. Жанр бүр өөрийн онцлогтой юу?

-Надад дуртай жанр байхгүй. Нэг жанраар ажилладаг хүмүүс байхад, шинэ соргог зүйл дээр ажиллах дуртай хүн байдаг. Би шинэ юм хийх дуртай. Миний даалгавар бол дахин давтагдахгүй байх. Миний үнэхээр хийх гэж оролдож байгаа зүйл бол нэгдүгээрт олон төрөлт байх, хоёрдугаарт өөртөө сонирхолтой шинэ формат хайх. Миний хувийн сонирхол бол шинжлэх ухааны уран зөгнөл. Оросод энэ жанраар бичихэд шууд Marvel, Disney-тэй өрсөлдөх болдог. Манай нөхцөл, санхүүгээр тийм түвшинд хүрч ажиллахад хэцүү. Энэ шалтгаанаар бид хоцорч байгаа. Харин мелодрам, инээдмийн кино тийм биш. Эдгээр жанраар бид Холливудтай сайн өрсөлдөж чадна. Үүнд маркетингийн онцлог нөлөөлж байгаагаас, драматург биш. Драматургийн онцлог байхгүй. Кино хүний сонирхол төрүүлэхээр, гол дүр нь жинхэнэ, үзэгчдэд ойлгомжтой, үзэгчдэд өрөвдөх сэтгэл төрүүлэхээр байх ёстой. Энэ талаасаа инээдмийн кино, аймшгийн кинонд ялгаа байхгүй. Хэрвээ чи үзэгчдийн анхаарлыг татаж чадахгүй, үзэгч хүйтэн хамартай зүрхээрээ биш толгойгоороо үзэж байвал их үр дүнд хүрэхгүй.

-Ойрын хугацаанд үзэгчдэд зохиол нь чухал биш, үзэгдэж харагдах мэдрэмж нь илүү кино таалагдах болов уу? Эсвэл сайн зохиол, түүх чухал байх болов уу?

-Өгүүлэх түүх чухал гэдэгт би итгэлтэй байна. Энэ ухамсрын гажилт байж болох юм. Хэрвээ та компьютер графикаар ажилладаг хүнээс асуусан бол өөрөөр хариулах байсан байх. Би кино зохиолч хүн учраас, түүх чухал. Үзэгчдийг гайхшруулах улам хэцүү болж байна. Бид маш их зүйл үзсэн харсан, ямар ч эргэлт хувиралтад бэлэн, цаашлах тусмаа гайхшруулах зүйл багасч байна. Энэ тал дээр хэлбэр өөрчлөгдөөд их юм өөрчлөгдөхгүй. Та үзэгчдэд ямарч мундаг VR, босоо кино, өөр янз бүрийн элемент бодож оллоо ч өгүүлэх түүх байхгүй бол үзэгчдэд сонин биш. Түүх, хэлбэр форм хамтдаа үр дүнд хүрнэ. Харин шинэ хэлбэр форм түүх өгүүлэх аргыг хязгаарлаад байдаг. Би ч бас VR зориулж бичих гэж оролдсон, тэнд драмын өчнөөн асуудал байдаг. Гол баатрын үзэл бодол, таны зохиосныг баатар харсан эсэх? Хараагүй бол цаашаа яаж үргэлжлэх үү? Энэ ярианы өөр сэдэв болох байх. Ер нь бол ажлын зэмсэг хязгаарлагдмал. Тэглээ гээд энэ форматад тохирох сонирхолтой түүх зохиох боломжгүй гэсэн үг биш л дээ. Бичиж болно, бичих ч ёстой. Ганцхан гар жаахан хүлээтэй л гэсэн үг. Шинэ форматад тохирох сайхан түүх цөөн, яагаад гэвэл хэцүү учраас.

-Та яаж баатар дээрээ ажилладаг вэ? Эхлээд зөрчилдөөн үү, баатар уу?

-Баатар уу, зөрчилдөөн үү гэдэг чинь өндөг үү, тахиа юу гэдэгтэй адил. Сайн бичигдэж үү гэдэгт гурван хүчин зүйл нөлөөлдөг. Баатар, зөрчилдөөн, юунд хүргэх вэ гээд. Энэ бүх холбоосгүйгээр драм үүсэхгүй. Хэрвээ танд Раскольников, нэг жижиг өрөөтэй байгаад хангалтгүй. Танд өөр эмгэн хэрэгтэй. Цаашаа маш том, уйтгартай ажил эхэлнэ дээ. Залуу кино зохиолчдод тохиолдож болох хамгийн том алдаа бол баатар байна, зөрчилдөөн байна, эргэлтийн цэг байна болоо гэж бодох. Харамсалтай нь ийм зүйл их тохиолддог. Шинэ хүмүүс ганц нооргоор хязгаарлагдах нь их. Энэ бол маш том алдаа. Шинэ зохиолчдын 90 хувь нь ийм алдаа гаргадаг. Баатраа нээх байж болох бүх л шинж чанарыг нэмж өгөх хэрэгтэй. Энэ хэцүү ажил.

-Таны зохиол дунджаар хэдэн ноорогтой вэ?

-Жишээ нь “Водород” студтэй хамтарч ажиллаж байгаа томоохон төсөл дээр бол хэдэн арван.

-Таныхаар бол кино зохиолч хүн киноны бүх үе шатанд хамтарч ажиллах ёстой юу? Яагаад?

-Энэ субъектив зүйл байхаа. Бүгдийг нь нэг загварт оруулж болохгүй байх л даа. Минийхээр бол янз бүрийн төсөлд өөр өөр ханддаг. Бүгдийг ижилхэн хайрлаж болохгүй шүү дээ. Зарим нэгдээ илүү хайртай. Зарим нэгэнд нь бага хайртай. Миний бахархдаг бүтээлүүд бий, бас үгүй ч бий. Гэхдээ тэд миний урын санд байна. Стандарт гэрээний талаар ярьвал гурван редакцитай. Таны өгөх ёстой гурван ноорог байна. Тэрийгээ өгөөд мөнгөө аваад болоо. Энэ нэг нь. Нөгөө нэг загвар нь “Үгүй ээ та нарын зассантай миний санаа нийлтэл би засан хийх болно”. Минийхээр бол бичсэн зүйлийхээ зохиогчоор үлдэх гэж бодож байгаа бол энэ зөв байр суурь. Эцсийн хувилбар хүртэл нь оролцохгүй, уншлагад нь оролцохгүй, найруулагч продюсерт өгөөд л мартчих юм бол та үүнийг зохиосон гэдгээ ч мартах хэрэгтэй. Учир нь тэд бүгдийг нь өөрчлөөд, та дэлгэцнээс өөрийн зохиолоо олж танихгүй. Яг бичигдсэн хувилбараараа дэлгэцэд гарсан зохиол цөөн. Оросын аугаа зохиолчид, драматургчид л байсан байх. Өөрийн анхны бичсэн зохиолоо зараад, тэрийг нь ямар ч өөрчлөлтгүй дэлгэцэд гаргасан хүн байдаг гэж би дуулаагүй. Би өөрийхөө зохиолын зохиогч нь хэвээрээ байх нь миний хувьд чухал. Би хийж байх явцдаа илүү сайжруулж болох юм шиг санагддаг. Ингэж л ажиллахыг хичээж байна. Тиймээс хэдэн арван ноорогтой. Хоёр дахь чухал зүйл гэвэл ажиллаж байгаа баг. Найруулагч, продюсерын оруулж байгаа засвар таны зөвшөөрлөөр байх ёстой. Хамтын ажиллагаа чухал. Учир нь яагаад тэд ийм хэрэггүй засвар оруулах гээд байгааг та ойлгохгүй бол зөвшилцөлд хүрэхгүй, хамтарч ажиллаж чадахгүй гэсэн үг. Энэ том асуудал.

-Таны хувьд ганцаараа бичих нь чухал уу? Эсвэл нэг юм уу, хэд хэдэн хүнтэй хамтарч сайн зүйл бичих нь чухал уу?

-Би юунд ч бэлэн. Миний хувьд сайн киноны титрт нэрээ харах нь таалагддаг. Яаж хийсэн байх нь чухал биш. Бичих янз бүрийн арга бий. 120 ангитай савангийн дуурь мэдээж ганцаараа суугаад бичихгүй. Бүрэн хэмжээний киноны хувьд зарим нэг нь сюжет бичээд, зарим нэг нь харилцан яриа бичдэг. Онлайн багаар бичдэг баг илүү үр дүнтэй юм шиг байдаг. Манайх жишээ нь “Водород”-тай ажиллахад продюсерууд нь бараг зохиолч шиг. Бүх үе шатанд хамтарч ажиллаж, ярилцдаг. Минийхээр бол тэд зохиол киноны үндсэн ажил гэдгийг зөв ойлгоод үүнд их цаг зарцуулдаг. Энэ бол бүх ажлын 70 хувь. Сайн үр дүнд хүрэхэд их чухал. Ганцаараа ажиллаж болно. Заримдаа сайн болдог л байх. Ганцаараа ажиллахаар үр дүн нь үзэгч үзсэний дараа л мэдэгдэнэ. Тэр тусмаа найруулагч, продюсер нь таныг тахин шүтэж суут хүн гэж боддог бол та өөрийгөө хэт өндөрт өргөж бодно. Тийм, үгүй нь кино дэлгэцэнд гарахаар мэдэгдэнэ. Энэ утгаараа багаар ажиллана гэдэг аврал. Тэнэг зүйлээс, өөрөө анзаарахгүй алдаанаас аврагдана гэсэн үг. Ноороглоно гэдэг дараа нь илүү сайжруулах гэж бичдэг. Өөрийгөө сайжруулах хэцүү. Ямар ч зохиолч сэтгэлээсээ бичдэг. Дараа нь өөрчлөхөд сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг. Энэ дүрд чи хэр их хугацаа зарцуулсан хамаагүй хөндлөнгөөс “Наадахаа арилга. Ямар ч хэрэггүй зүйл болж. Хагас жил зарцуулсан чинь ерөөсөө хамаагүй” гэж хэлдэг хүн хэрэгтэй. Ууртай шүүмжлэгч биш, ухаажуулах дуу хоолой. Энэ утгаараа би багаар ажиллах дуртай.

-Та америкуудтай ажиллаж байсан. Тэдэнтэй ажиллах онцлог юу вэ? Холливудад ажилламаар байна уу?

-Үнэнийг хэлэхэд энэ тал дээр би том мэргэжилтэн биш. Би орчинд нь орж үзээгүй. Би тэдэнтэй өөрийнхөө орон зайд ажилласан. Энд ажиллах, тэнд ажиллах их ялгаатай гэж боддог. Ямар ч байлаа гэсэн миний уншисанаар бол. Тийм ээ, би тэнд ажиллахыг хүсч байна. “Би Холливудаас өөр бусад газар бичихэд бэлэн. Ганцхан Холливудад л биш” гэдэг кино зохиолч байхгүй байх аа. Энэ бол улс төр биш. Энэ бол хүлээн зөвшөөрөгдөх, олон хүнд зориулж сонирхолтой зүйл хийх. Хийж байгаа зүйлийг чинь хүмүүс үнэлэх маш сайхан байдаг. Энэ утгаараа Холливуд надад олон хүнд түгээх “томоохон зэмсэг”. Энэ жирийн буу, цөмийн бөмбөг хоёрын хоорондох ялгаа гэсэн үг. Манайд экспорт илүү сайжирсан байна. Бид жил ирэх тусам олон улсын зах зээлд илүү хүчтэй болж байна. Бүх юм даяаршиж байна. Энд зөвхөн улс төрийн нөхцөл байдал саад болж болох юм. Гэхдээ олон улсын зах зээл даяаршил руу явж байна. Энэ бүгд болоход би эрүүл ухаантай байх үгүй нь бүү мэд. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт зах зээл даяаршаад, чи энд байна уу, Холливудад байна уу, ялгаагүй болно. Бид тэр чиглэл рүү л явж байна. Манай кино Европ, Ази, Латин Америкт сайн зарагдаж байна. Заримдаа Америкт үздэг. Гэхдээ тэнд орчуулгатай кино үзэж сураагүй. Яах юм? Дэлхий даяараа англи хэл дээр кино хийж байхад ам нь зөрдөг дуу оруулгаар яахын. Тэд үзэж өсөөгүй учраас хүлээж авч чаддаггүй. Бид бол үзээд сурсан. Бидэнд ойлгомжтой. Заримдаа дуу оруулгатай нь илүү байдаг. Энэ чинь экспортын асуудал. Бид тэдний киног үзэж өссөн учраас ойлгож инээж чаддаг. Манайхан хэдэн үеэрээ Холливуд кино үзсэн. Тэд бидний киног үзэж өсөөгүй. Энэ чинь бас экспортын асуудал. Амархан экспотлогддог жанрууд байна. Жишээ нь хоррор. Аймшгийн кино үндэстэн ястан хамаардаггүй. Хүний айх зөн совин, үхлээс айх айдас дээр тулгуурлагддаг. Иймээс манай хоррор сайн зарагддаг. Инээдмийн кино муу зарагддаг. Яагаад гэвэл их онцлогтой. Манай “Горько” киног Мексикт дахин хийсэн. Америкт хийгээгүй. Яагаад гэвэл ойлгохгүй. Тиймээс надаас тэнд бичихийг хүсэж байна уу гэж асуувал тийм ээ хүсэж байна, дуртайяа. Бидний энд хийж байгаа зүйлийг тэнд зарагдаасаа гэж хүсэж байна.

-Кино зохиол бичихэд суралцаж болох уу? эсвэл авъяас уу?

-Зарим нэг талаараа авъяас. Гэхдээ бэлтгэл хэрэгтэй. Сайн бичиж суръя гэвэл хоёр зүйлийг нэгэн зэрэг чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт бичиж эхлэх. Хоёрдугаарт бичиж сурах. Нэгэн зэрэг. Дараалаад биш. Энэ их чухал. Мөн бичих шийдвэр гаргах, бичиж эхлэх хоорондын зай бага байх. Жишээ нь би сагс тоглож сурмаар бол шууд сурч эхэлнэ. Бичиж эхлэх бүр хэцүү. Хүмүүс бичиж эхлэхээсээ өмнө хэдэн арван жилээр боддог. “Би бичмээр байна, гэхдээ би 30 настай. Эрт биш гэж үү? 50 нас хүртлээ хүлээх үү? Ухаан суухаараа эхэлнээ”. Ингээд хэрэггүй. Шууд бичиж эхлээд, бичих явцдаа суралцана. “Би номнууд уншаад, лекц сонсоод, сурчаад дараа нь үзэг бал бариад сайхан зүйл бичнэ”гэж болохгүй. Зохиолч чинь бичиж эхлэхээсээ нааш сурахгүй. Мөн таны бичсэнийг ойлгомжтой дүгнэдэг хүн хэрэгтэй. Ээж, эмээгээс чинь өөр хүн байх ёстой. Том алдаануудын нэг бол “Найзуудаа, гэрийхээн би ийм гоё кино зохиол бичлээ” гэхэд бүгд шагшин магтах. “Гайхалтай” “Ер бусын болж”. Гэрийхэндээ юу ч уншуулаад хэрэггүй. Худлаа магтахаас цаашгүй. Сурч байх явцад олон хүн үнэлэлт дүгнэлт өгвөл сайн. Уран бүтээлч орчинд орж хамт ажиллагсад, мастераар үнэлүүлбэл сайн.

-Бичээд сурчлаа. Сайхан кино зохиол бичлээ. Цаашаа яах уу? хэн дээр очих уу?

-Нэгдүгээрт нөхцөл байдал дээрдэж байна. Сайн байна. Залуу кино зохиолчдод тохиромжтой үе. Одоо үед хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил бол кино зохиолч. Яагаад гэвэл Оросын кино урлагт кино зохиолын диваажингийн үе ирээд байна. Хэрвээ хүн бичиж чаддаг байгаад авъяастай бол, жоохон ч гэсэн мэргэжлийн ур чадвартай бол, кино зохиолыг яаж бичдэгийг мэддэг бол тэр ажилтай, өөрийн продакшнаа олно, хамт ажиллах студээ олно. Намайг эхэлж байхад бүх юм ойлгомжгүй, хаана хандахаа мэдэхгүй байсан. Азаар нэг төсөлд ороод л гүйнэ “Танд кофе авчрах уу? Кабель татаад өгөх үү? Хажуугаар нь хоёр үг бичээд өгөх үү? гээд л. Таван жилийн дараа өөрчлөгдөх байх гээд л үнэгүй хийнэ. Би кино зохиол бичиж эхэлснээсээ хойш бараг 10 жил болж байж яг энэ мэргэжлээрээ гэр бүлээ тэжээх хэмжээнд хүрсэн. Энэ бол их цаг хугацаа. Одоо бол өөр, авъяастай бол бүх юм нь бэлэн. Бид жишээ нь “Индустрия” сургууль дээр хамтарч ажиллах сайн кино зохиолчид хайдаг. Одоо сайн цалинтай ажил хийгээд явж байгаа оюутнууд байна. Бид нэг курсээр энэ нь сайн, муу гээд ялгаад өгдөг. Хэрвээ та санаа оноо сонсох гэж байгаа бол ямар төрлийн гэдгийг нь сайн мэдэх хэрэгтэй. Мөнгөөр санаагаа зарна гэж байгаа хүмүүс рүү бол яваад хэрэггүй. Энэ баг юу хийсэн бэ? хийсэн киноны жагсаалтыг харах, энэ кинон дээр таны нэр гархыг зөвшөөрөх эсэх талаар сайн бодох хэрэгтэй. Заримдаа чиний сайн боллоо гэсэн зохиолыг ямар ч продакшн авдаггүй. Продакшнд амьд хүмүүс сууж байгаа, ихэнх продюсерууд шуудангаа нээж зохиолыг чинь уншихгүй. Энэ бүгдийг редакторууд хийдэг. Тэд таны суут зохиолыг анзаарахгүй өнгөрөх магадлал их. Ийм тохиолдолд нэг зам бий. Их гоё, амархан арга. Богино хэмжээний кино хий. Энэ бол алтан тасалбар. Би хэд хэдэн залуучуудыг мэднэ. Богино хэмжээний кино хийгээд бүрэн хэмжээний кино хийсэн. Минийхээр бол энэ чадна гэдгээ нотлох сайн арга гэж бодож байна. Богино хэмжээний кино одоо их эрэлт хэрэгцээтэй байна. Фестивалиар дамжаад, үнэхээр сайн байгаад бүрэн хэмжээний болох боломж байвал тэр анзаарагдана.

-Та Star Dust кино зохиолын агентлагтай хамтарч ажилладаг. Залуу зохиолч ийм агентлагт ирвэл туслах уу?

-Болно. Агентлагууд зохиолчдод янз бүрээр ханддаг асуудал бий. Бүх зохиолчдыг ижилхэн үнэлдгүй. Тэгвэл хачин болно л доо. Агентууд зохиолч бүр өөр үнэ цэнэтэйг мэднэ. Ер нь бол продюсерт зохиол хэрэгтэй үед кино зохиолчдоор гүйдэггүй, яндексээс хайдаггүй. Продюсерууд нэг бол мэддэг хүндээ хандана, эсвэл агентлагт ханддаг. Агентлагуудад бэлэн зохиол байдаг, эсвэл продюсерын хүссэнээр засахад бэлэн зохиолчид байдаг. Тэгээд агентлагууд кино зохиолчдоо санал болгодог. Залуу зохилчдын  сургалтын ажил нь байж байдаг. Энэ ажлыг чинь бусад ажлын хамт өгнө. Таалагдвал зохиолчдын багт авна, эсвэл тодорхой нэг зохиол дээр авдаг. Ер нь бол энэ сайн зам. Агентлагт хандлаа гээд дордох юм байхгүй. Сайн агентлаг хөлс авдаггүй. Хувь авдаг. Залуу зохиолчдын хувьд их үнэд хүрээгүй юм чинь их хувь гарахгүй. Том алдагдал биш. Би олон жил 20 хувь өгч байсан. Харамсдаггүй. Агентлагтай ажиллахад олон давуу талтай. Гэрээ хийнэ гэж толгой өвдөхгүй. Хамгийн гол нь чи өөрөө үнэ хаялцахгүй. Зах зээл дээрх хамгийн таагүй ой гутмаар зүйл бол өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх гэж оролдох. Чи ямар үнэтэй вэ? Хэн мэдэхэв? Яаж үүнийгээ хэлэх вэ? Үзэгнийхээ үнэ дээр үндэслэж шийдвэр гаргах уу? яах уу? би ойлгохгүй байна. Агентлаг бол мэднэ. Тэд үнэ өргөх үг мэднэ. Энэ тал дээрээ агентлаг илүү. Ер нь бол азаар агентлаг хөгжиж байна. Бага бага алхмаар хөгжиж л байна.

-Та найруулагч мэргэжилтэй. Таны богино хэмжээний Deus Ex олон фестивальд оролцож, үзэгчид халуун дулаанаар хүлээж авсан. Таны хувьд найруулагч, кино зохиолч юугаараа ялгаатай вэ?

-Эхлээд би найруулагч болох хүсэлтэй байсан. Энэ нь Оросод кино зохиолчдыг өөрөөр хүлээж авдагтай холбоотой. Харамсалтай нь манайд амбицтай хүмүүс кино зохиолч болох нь ховор. Олон хүн ойлгохдоо кино зохиолчдыг хоёрдугаарт тавьж ойлгодог. Найруулагч, жүжигчид, продюсер гээд мундаг залуучууд. Кино зохиолчдыг юм бичээд л сууж байдаг гэж боддог. Холливудад бол кино зохиолч бол хамгийн чухал хүн. Манайд одоо л энэ ойлголт бий болж байна, тэр дундаа мэргэжилийхэн дотор. Нийгэмд энийг ойлгоогүй л байгаа. Тиймээс киноны сургуульд ороход ямар ангид орох уу сонголтоо хийдэг. Ерөнхий найруулагч болж болно. Мундаг продюсер болж болно. Эсвэл үлдсэнээр нь кино зохиолч болж болно. Иймээс олон хүн найруулагч болохыг хүсдэг. Би ч адил. Сурч байх явцдаа найруулагч болохын тулд кино хийх хэрэгтэй. Кино хийхийн тулд зохиол хэрэгтэй. Манайд кино зохиолын анги байгаагүй тул бичих хүн байдаггүй. Тийм учраас би бичиж эхэлсэн. Дараа нь курсыхэндээ бичиж өгдөг болсон. Би сайн бичиж байсан болохоор алгуурханаар кино зохиолч руу шилжсэн. Би чадаж байгаа ажлаа л хийж байгаа. Найруулагч болох хүсэл хэвээрээ. Дуртайя найруулагч хийнэ. Харамсалтай нь найруулагч байна гэдэг бүх цаг хугацаагаа зарцуулна гэсэн үг. Би юм бичихийн хажуугаар зэрэг хийж болохгүй. Бүх юмаа хаяад хийнэ. Надад тийм боломж одоогоор алга. Тиймээс би бичиж л байна даа.

-Ирээдүйд бүрэн хэмжээний кино хийх төлөвлөгөө байна уу?

-Би одоохондоо тийм шийдвэр гаргаагүй байна. Өөрийгөө мундаг найруулагч гэдэгт итгэлтэй биш байна. Муугүй кино зохиолч гэдгээ бол мэднэ. Ямар найруулагч гэдгийг чөтгөр л мэдэх байх даа.

-Таны харж байгаагаар залуу уран бүтээлчид ямар дуудлагатай тулж байна вэ?

-Залуу уран бүтээлчид их байна. Асуудал их бий. Харин үүний эсрэг жор байхгүй. Ямар ч хүн шинэ орчинд орж, шинэ юм хийх гэж оролдоход асуудалтай тулгардаг. Кино урлагийн онцлог бол та ганцаараа. Хэрвээ та нефтьчин бол нефтийн сургууль төгсөөд хамт олон дотор ороод тэдэнтэй адилхан ажлаа хийгээд явахад л болоо. Киноны хувьд таныг нуурын голд авчирч орхиод эрэг хүртэл өөрөө сэл гэнэ. Хажууд чинь хэн нэгэн байгаад яаж сэлэхийг зааж өгвөл их юм. Энэ утгаараа кино урлагт анх хөл тавьж байгаа хүн их ганцаардмал байдаг. Тиймээс залуу эхэлж байгаа хүн өөрийн багаа олж, сайхан эрэгт өөртэйгөө санаа нэгтэй хүмүүстэй ажиллах. Миний хувьд сайн багаа олно гэдэг мөнгөнөөс илүү. Би зөвлөхөд, өөрийхөө төлөө биш төсөлд ороод хэрэггүй. Хийчээд, дараа нь хэнд ч үзүүлмээргүй зүйл байдаг. Боломж байгаа бол ирээдүйгээ бодож ажиллах хэрэгтэй. Тэгээд таны хийсэн бүхэн кино жагсаалтад чинь үлдэнэ гэдгийг битгий мартаарай. Ичмээр зүйл биш, сэтгэлдээ таалагдсанаа хий. Энэ их чухал. Хамгийн гол нь хамаг хүчээ дайчлан ажиллана. Ганц авъяасаараа болчихно гэж бодож болохгүй. Кино урлагийн амжилт гэдэг бол авъяас, хичээл зүтгэл. Аль нэг нь биш.

Эх сурвалж: www.moviestart.ru

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 24 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

1 цаг 48 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

1 цаг 52 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 2 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

8 цаг 4 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 54 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

11 цаг 59 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

12 цаг 4 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

12 цаг 9 мин