Цагдаагийн байгууллагад орон нутгийн сонгуультай холбоотой 207 гомдол иржээ

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цагдаагийн байгууллагад орон нутгийн сонгуультой  холбоотой анхны гомдол, мэдээлэл есдүгээр сарын 21-нд иржээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шинжтэй 207 гомдол ирж хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байна.  

Тухайлбал,

  • Хуурамч бичиг баримт үйлдэх хоёр гомдол, 
  • Нэр дэвшигчийн нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан 62 гомдол,
  • Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн  сурталчилгаа явуулсан 81 гомдол,
  • Бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, үнэ төлбөргүй үзвэр үйлчилгээ үзүүлсэн, нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан 23 гомдол,
  • Цахим орчинд улс төрийн чансаа тогтоох бүхий санал асуулга явуулсан зургаан гомдол,
  • Хуурамч цахим хаяг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулсан нэг гомдол,
  • Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй арга хэмжээг хэрэгжүүлэх амлалт өгсөн долоон гомдол тус тус ирсэн.

Өнгөрсөн хугацаанд сонгуультай холбоотой найман гомдлыг шалгаж, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ. Гэмт хэргийн шинжтэй арван гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна. Зөрчлийн шинжтэй 191 гомдлоос тавд нь зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байна. Гурван гомдол, мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. 74 гомдолд зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн  гэсэн мэдээллийг өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

3 цаг 56 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 20 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 24 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 34 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 36 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 26 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 31 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 36 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 41 мин