М.Шижирбаяр: “Нар Мон” компани газрын төлбөрөө төлөөгүй

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

“Нар Мон” компанийн удирдлагууд тус компанийн эзэмшиж байсан газрыг Тавантолгой түлш компанид шилжүүлэх мэдэгдлийг хүлээн авах боломжгүй талаараа өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудалд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр тайлбар өглөө. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэд дарга М.Шижирбаяр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн X хороонд “Нар Мон” компанид 2.7 га газрыг аж ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дараа нь 2018 онд газар эзэмших хугацааг 15 жил болгож сунгасан. Ингэхдээ газрын хэмжээг 6.5 га болгон нэмэгдүүлсэн. Гэвч тус компани гэрээнд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг энэ оны  дөрөвдүгээр сарын 13-нд хүчингүй болгосон. Тодруулбал, Газрын тухай хуулийн 7.1 дүгээр заалтыг зөрчин 2018,2019, 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх газар ашигласны төлбөр болох 90 сая 213 мянга 929 төгрөгийг төлөөгүй. Мөн тухайн газрыг эзэмшихдээ төлдөг дуудлага худалдааны үнийг төлөөгүй.  Жилд 72 сая төгрөг төлөх ёстой. Гэтэл “Нар Мон” компани Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон улсад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Газрын тухай хуулийн 40.1.5-т заасны дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, Газрын тухай хуулийн 61.1-т заасны дагуу жил бүр улсын газрыг ашигласны төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрхийг цуцалсан” гэлээ.

“Нар Мон” компанийн газрын эрхийг цуцлаад “Тавантолгой түлш” компанид сайжруулсан түлш борлуулах үйлдвэр, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 22.6 га газар эзэмших эрхийг энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд олгожээ.

Эх сурвалж:www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

5 цаг 54 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

6 цаг 17 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

6 цаг 21 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

12 цаг 31 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

12 цаг 34 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 24 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

16 цаг 29 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

16 цаг 34 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 цаг 39 мин