Зайсан орчмын хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд холбожээ

2020-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.НАМУУНТАМИР

Улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зайсан орчмын хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн систем болон дулааны төвлөрсөн шугамд холбох ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /09.07/ нээжээ.

Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил эхлүүлсэнээс хойш Хан-Уул дүүргийн  XI хороо Зайсан орчмын замын хөдөлгөөнийг хаасан байсан. 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметрийн хос шугам, 325 метрийн дулааны хос шугам тавигдаж, Зайсан орчмын иргэдийг дулааны цэвэр усаар хангах ажил хийгджээ.

Хан-Уул дүүргийн Зайсан орчмын иргэдийн тулгамдаад байсан эл ажил 2019-2020 онд, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил 2018-2020 онд тус тус он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд олон жил яригдсан асуудал ийнхүү шийдвэрлэгдэж байгаа юм.

Түүнчлэн 3, 4-р хороллын бичил орчмын авто замын хөдөлгөөнийг нээсэн бол Дөлгөөн нуур орчимд дулааны шугам сүлжээ солих ажил хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй тус замыг нээнэ гэдгийг Нийслэлийн ХМОНХА-наас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

6 цаг 9 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

6 цаг 32 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

6 цаг 36 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

12 цаг 47 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

12 цаг 49 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 39 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

16 цаг 44 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

16 цаг 49 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 цаг 54 мин