Полит-Анализ: Саналын хуудас нууцлалтай, аймаг дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байх заалт хэрэгжсэн үү?

2020-07-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ГЭРЭЛТ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн ерөнхий хороо хангалттай сайн хэрэгжүүлж ажилласангүй гэдгийг шинэ УИХ-ын нээлтийн чуулган дээр  /2020.06.30/ Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон дурдсан. Ерөнхийлөгч хэлэхдээ, “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.  Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа” гэсэн билээ.

Сонгуулийн хуулиа хэрэгжүүлж ажиллаагүй СЕХ-ны бүр тодруулбал, Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан гэдэг хоёр хүний алдаа дутагдал Ерөнхийлөгчийн хэлснээр хязгаарлагдахгүй бололтой.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр бүлэгт “Санал авах, сонгуулийн дүн” гаргахтай холбоотой зохицуулалт байгаа. Есдүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн гуравт, “Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна” хэмээн заажээ.

Хуулийн энэхүү заалтыг СЕХ хэрэгжүүлээгүй бөгөөд саналын хуудас аймаг, дүүргийн хэмжээнд дугаарлалт байхгүй байсан нь сонгуулийн хуулиа ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг сонгуульд оролцсон улс төрийн намуудын төлөөллүүд хэлж эхэллээ. ШИНЭ намын дэд дарга, хуульч  Ц.Баттуяа “СЕХ-ны хуулийн хэлтсээс энэ талаар лавлагаа хүссэн. Гэтэл бүсийг ялгасан тэмдэглэгээг  саналын хуудасны дугаар гэж тайлбарласан. Захын хүн хараад дугаар биш гэдэг нь ойлгогдохоор байгаа зүйлээр бидэнтэй маргасан. Уг нь шалгаад нотлоод хариу өгөх ёстой. Ер нь бол сонгуулийн хууль зөрчсөн маш олон юм бий” гэж ТВ9 телевизийн хэлэлцүүлэгт оролцохдоо онцолж байсан.

Сонгуулийн  саналын хуудастай холбоотой хуулийн энэхүү заалтаа хэрэгжүүлээгүй нь СЕХ-ны дарга нарыг огцруулах хангалттай үндэслэл яах аргагүй мөн. Бас хууль бус саналын хуудастай сонгууль өөрөө хууль бус гэдэг үндэслэл ч гарч ирж байгаа юм. СЕХ өөрийгөө шалгаад өөрсдийгөө буруутай, буруугүй гэж тогтооно гэдэг учир дутагдалтай. Тиймээс хөндлөнгийн аудит бүр цаашлаад Прокурорын байгууллага энэ талаар шалгаж, зөв бурууг тогтоож, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

18 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

23 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

29 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

36 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

40 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

46 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

2 цаг 55 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

7 цаг 40 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

7 цаг 45 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

7 цаг 55 мин