Оскарын гурван удаагийн шагналт Морган Фриман гэж хэн бэ?

2020-06-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД 

Бид олон сайхан кинонд дүр бүтээснээр нь мэддэг Холливудын нэрт жүжигчин Морган Фриман 50 жил гаруй жил мэргэжлээрээ ажилласны дараа кино ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж танигдсан од болсон билээ. Тэрээр Оскар наадмаас таван удаа шагналд нэр дэвшсэнээс 2005 онд шилдэг эрэгтэй дүрийн төрөлд “Сая долларын эмэгтэй” кинонд бүтээсэн дүрээрээ  нэг удаа цом хүртэж байжээ. Энэ жүжигчний  амьдрал болон жүжигчний замналын зарим чухал үетэй холбоотой мэдээллийг сонирхуулъя.

 АНУ-ын нисэх хүчний механикч Фрид Морган

Тэрээр 1937 оны зургадугаар сарын 1-нд Теннессе мужийн Мемфис хотод төржээ. Түүний ээж нь багш, аав нь үсчин байсан. Миссисипи мужийн Чарлестон хотод аавынхаа ээж, эмээгийнхээ гэрт өссөн байна. Харин 1955 онд дунд сургууль төгссөнийхөө дараа АНУ-ын агаарын нисэх хүчинд механикчаар ажиллахын тулд их сургуульд сурах тэтгэлгээс татгалзаж байжээ.

Хүүхдийн цуврал кинонд анхны дүрээ бүтээсэн Фрид Морган

-Морган Фриман “Хэн намайг солонгыг унаж чадахгүй гэж хэлж байна” гэдэг кинонд анхны дүрээ бүтээсний дараа 1971-1977 он хүртэл “Электрик компанийн жүжигчидтэй хамтарч хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт олон дүрд тогложээ.

Анхны эхнэр Жеанете Адайр Брадшавын хамт

-Тэрээр анхны эхнэр Жеанетте Адайр Брадшавтай 1967 онд гэрлэж, 1979 онд салсан байна.

-Хүүхдэд зориулсан телевизийн цуврал бүтээлд тоглосон нь түүнд алдар нэрийг авчирсныг өөр кинонд туслах дүрд тоглохын тулд боломж болгон  ашиглажээ.  Тухайлбал, “Брубакер” кинонд Роберт Редфордын дүрд тоглосон байна. Ингэснээр тэрээр кино урлагт буцаж ирсэн аж.

Түүнд анхны алтан бөмбөрцөг шагналыг авчирсан 42 дахь гудамжны сэтгүүлч киноны зураг

-Хэдийгээр  кинонд дахин тоглох болсон ч Морган Фриман телевизээ мартсангүй. Төслөөс төслийн хооронд телевизийн жижиг уран бүтээлд оролцжээ. Тухайлбал,  “Бодит байдлын хил хязгаараас цаана” 80 ангит киноны нэг бүлэгт тоглосон байна.

Фриман Морганыг олон хүнд танилцуулсан кино

-Морган Фриман Оскар болон Алтан бөмбөрцөг наадмаас туслах дүрийн эрэгтэй жүжигчин болсноор анхны шагналаа авчээ. Кристофер Ривитэй тоглосон “42 дахь гудамжны сурвалжлагч” кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналын эзэн болсон аж.

Фрид Морган Алтан бөмбөрцгийн шагналыг Хатагтай Дэйсийг зугаалуулсан нь"" киногоор хүртжээ.

-Түүнийг олон хүнд танилцуулж өгсөн том амжилтад хүргэсэн кино нь “Хатагтай Дэйсиг зугаалуулсан нь” кино юм байна. Энэ кино шүүмжинд бага өртсөн ховор киноны нэгд тооцогддог аж. Түүнээс гадна энэ киногоороо хамтран тоглосон туслах дүрийн эмэгтэй жүжигчин Жессика Тандийн хамт 1990 оны Алтан бөмбөрцөг кино наадмаас шагнал хүртсэн байна.

Хулгайчдын ханхүү кинонд

-Морган Фриманы олон кинонд ажиллаж эхэлснээр хамтран ажиллагсад нь  баатрын дүр бүтээхэд тохирохыг мэдсэн байна. Ялангуяа, илүү сайн дүрээс ямар нэгэн зүйл сурах шаардлагатай гэжээ. Тэрээр “Робин Гүүд” киноны хулгайч нарын ханхүүгийн дүрийг бүтээсэн нь түүний тоглосон олон баатрын эхний дүр байв.  Тэрээр 1993 онд түүний анхны бөгөөд найруулагчаар нь ажилласан цорын ганц  “Бопа” драмын төрлийн киногоо бүтээсэн байна. Түүний Өмнөд Африкийн арьс өнгө ялгаварладаг тухай кинонд Дэнни Гловер цагдаагийн дүрийг бүтээжээ.

Анх удаа бөгөөд цорын ганц удаа найруулагчаар нь ажилласан Бопа кино

-Түүнд амжилт авчирч “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэрийг нь дахин дэвшүүлсэн кино бол 1994 онд гарсан Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Шоушенкийн шоронгоос оргосон нь” кино аж.

Шоушенкингийн шоронгоос оргосон нь кинонд

-АНУ-ын зэвсэгт хүчинд механикчаар ажиллаж байсан тэрээр 2002 онд онгоц  жолоодох эрхтэй болжээ. Тэрээр өөрөө жолооддог гурван жет хувийн онгоцтой юм байна.

-“Сая долларын хүүхэд” киноны дүрээрээ “Оскар” кино наадмаас гурав дахь удаагаа шагнал хүртжээ. Гэвч тэрээр энэ амжилтдаа онгирохын оронд бүх төрлийн кинонд тоглосон байна. Тухайлбал, “Ноланы Бэтмэн” кинонд технологийн мэргэжилтэн Луциус Фоксийн дүрийг бүтээсэн байдаг.

Фрид Морган нисэх онгоцныоо хажууд

-Морган Фриман 2008 онд машины осолд орж бэртсэн ч эдгэрчээ. Түүнтэй хамт явсан хүний хэлснээр жүжигчин тэр шөнө уусан байсан аж. Гэхдээ ослын газар ирсэн эрдэмтэд болон эмч нарын нотолгоо, тайлангаар энэ хэргийг тооцохгүй болсон байна. Албан ёсны мэдээгээр түүний цуснаас согтууруулах ундаа илрээгүй. Осол гарах болсон шалтгаан нь ядарсантай холбоотой байсан гэнэ.

-Хоёр удаа гэр бүлийн амьдрал зохиож байсан тэрээр дөрвөн хүүхэдтэйгээ сайхан харилцаатай байдаг аж. Тэрээр 2012 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шагнал авахдаа Алфонсо Фриман хүүтэйгээ зурагаа авахуулсан байдаг.

-Гэхдээ түүний амьдралд хүнд үеүд тохиолдож байсны нэг нь хоёр дахь эхнэртэйгээ өсгөсөн түүний ач Едена Хинес 33 настайдаа Нью-Йорк хотод амь үрэгдсэн явдал байжээ.

Эх сурвалж www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 13 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

1 цаг 36 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

1 цаг 41 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

7 цаг 51 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

7 цаг 53 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 43 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

11 цаг 48 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

11 цаг 53 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

11 цаг 58 мин