“Хоргын ногоон гудамж” мод тарих аян өрнүүлжээ

2020-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Архангай аймгийн Тариат сумын залуус санаа, сэтгэл нэгдэн “Хан залаа”ТББ-ыг байгуулан нутаг нэгт сумынхаа Улаанбаатар хотод амьдарч байгаа болон,  орон нутагтаа суугаа иргэдээ хамруулан соёл, урлаг, спорт, нийгэм, байгаль орчин, ШУ-ны олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулахаар 2018 онд байгуулагдсан.  Энэ хугацаанд нутгийн бүх насны олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн.  Бидний төлөвлөсөн ажлуудын нэг нь сум орон нутаг руугаа чиглэсэн   “Хоргын ногоон гудамж” төсөл юм.  Энэхүү төслийн хүрээнд аян өрнүүлж, ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, анги хамт олон, төгсөлтийнхөн, хувь хүмүүс хандив өргөн 10 орчим сая төгрөг цугларчээ.  Тариат сумын ЗДТГ-тайгаа хамтран ажиллаж бүх албан байгууллагууд  нүх ухах, тарихад оролцуулан, ургалтыг хариуцан услах хүн зэргийг томилон усалгааны материал,  цалин зэргийг шийдэн ажилласан байна.

 Нийт 1500 орчим модыг сумынхаа төв зам дагуу 667 метр  урт төмөр хайсанд 170 улиас, сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, голт бор, монос, тэхийн шээг, өрөл зэргийг тариад, цаашид сумын төвөө ногоон болгох зорилгоор хэд хэдэн албан байгууллага хувь хүмүүст зөвлөгөө өгөн жишиг болгох үүднээс модны суулгац өгсөн байна.  Аль бүрийг мод тарьж ногоон ирээдүйн төлөө нэгдэхийг уриалжээ.  Нутгийн уугуул, Нийслэл хотын ногоон байгууламжийн зөвлөх, ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Жавзан ирж мод тарьж ургуулах, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгч ажиллажээ.  Арга хэмжээг дэмжин Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар нэгдэл”-ийн хамт олны төлөөл болон  Тариат сумын засаг дарга Г.Алтан-Очир, “Хан залаа”ТББ-ын тэргүүн П.Жаргалсайхан нар оролцсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

7 цаг 42 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

8 цаг 6 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

8 цаг 10 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

14 цаг 20 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

14 цаг 23 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 12 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

18 цаг 17 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

18 цаг 22 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 27 мин