Төсөвт тодотгол биш зохицуулт хийнэ гэнэ дээ!

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2020.04.08

Засгийн газраас төсвийн тодотгол хийхгүй харин зохицуулалт хийнэ гэжээ. Нэг л сонин сонсогдож байгаа биз. Төлөг, төлөг гэж байгаад эр хонь дүүрээд явчдаг гэдэг шиг. Төсөвт зохицуулалт хийж болно, угаасаа хуулинд тусгагдсан нэр томьёо. Харин асуудлын гол нь тодотгол уу, зохицуулалт уу? Цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдлыг тооцвол яах аргагүй төсвийн зохицуулалт биш харин тодотгол хийх шаардлага буй юм.  Сангийн яам чухам яагаад төсвийн тодотгол гэдэг үгнээс зугтаад байгааг би мэдэхгүй. Үгүй яах вэ, таамаг бол байна. Гэхдээ энэ удаа тэр таамгийн талаар гэхээсээ яагаад бид төсвийн тодотгол хийх ёстой вэ гэдэг талаар ярильця.

Төсвийн тухай хуульд заасан дараахь нөхцөлүүд бүрдсэн нь нь энэ жилийн төсвийг тодотгох эрх зүйн орчныг бий болгож байна.

34.1. Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

34.1.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;

Энд жишээ нь төсвийн тусгай шаардлага болох төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас аль хэдийн давсан, бүр баталсан 5 хувиас ч давах нөхцөл аль хэдийн үүссэн байгаа. Одоо нэмж авч буй гадаад зээлийн улмаас өрийн хэмжээ тусгай шаардлагад заасан 60 хувиас даваад байгаа гэх мэтийн хэд, хэдэн заалтууд зөрчигдсөн байгаа нь төсвийн тодотгол хийхийг шаардаж буй юм.  

34.1.2. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;

Төсвийн орлого тасалдсаны улмаас алдагдал өсч буй нь бодит асуудал. Албан эх сурвалжууд хэд хэдэн зөрүүтэй тоонууд хэлж буй ч төсвийн орлогын тасалдал эхний улиралдаа 400-500 орчим тэрбумд хүрсэн нь баримжаатай тоо. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл үүссэн үү? Үүссэн. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ийн 3 хувиар нэмэгдэж байна уу? Магадлалтай, засгийн газар үүнийг өөрсдөө бодитоор тооцож тайлагнах ёстой.

34.1.4. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.

Засгийн газар төсвийн зохицуулалт хийнэ гэсэн. Энэ удаа үүссэн онцгой нөхцөл байдал нь төсвийн зохицуулалтыг өргөн хүрээнд тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд хийхийг шаардаж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийлгүйгээр энэ удаагийн зохицуулалтыг хийх боломж үгүй. Ерөнхийлөн захирагч нарын хоорондын төсвийг хөндөлгүйгээр хийнэ гэвэл зохицуулалт нь үр дүнгүй, нэр төдий ажил болно. Тиймээс  хуульд заасны дагуу төсвийн зохицуулалт хийнэ гэвэл энэ нь төсвийн тодотгол руу хөтөлнө гэсэн үг.

Нөхцөл байдлаас дүгнэхэд засгийн газарт төсөвт тодотгол хийх эрх зүйн болоод эдийн засгийн шаардлага үүсээд байна. Гэхдээ сангийн яамны хувьд тодотгол гэсэн үгнээс зайлсхийж зохицуулалт”-аар аргална гэвэл тун гоомой, ард иргэдээ үл хүндэлсэн хандлага байх болно. Эцсийн дүндээ энэ удаа төсөвт хийх өөрчлөлт, зохицуулалт нь төсвийн тодотгол байх шаардлагыг хангаж буй бөгөөд юу гэж нэрлэхээс үл хамаараад бодит байдал дээр төсөвт тодотгол хийгдэнэ гэсэн үг.

 

Х.Батсуурь /Эдийн засагч/

Хөх чоно
Шинэ улстөрийн хүчин, шинэ тэр тусмаа үнэхээр боловсролтой залуу үеэсээ бид одоо цэрвээд, айгаад болгоомжлоод байхын хэрэг огт байхгүй. Тэдний сэтгэхүй дэлхийн хурдтай таарч байгаа. Харин ахимаг насны бид л хэт хуучинсаг үзэл гаргаад, залуу шинэ үеээ дараад боломж олгохгүй, хуучин ялзарсан 2 улс төрийн нам, улс төрчидтэйгээ зууралдаад байна. Энэ залуу дунд үе чинь өөрсдөө ирээдүй хойчдоо амьдрах, бас үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод улсаа хорлох юм огтхон ч хийхгүй гэдэгт би улам итгэлтэй болж байна. Одоо бол МАН АН-ийн ихэнхээс шахаад идээ бээр л гоожихоос шүүс ч гарахгүй нь ойлгомжтой
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 41 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 5 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2 цаг 9 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 19 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

8 цаг 21 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 11 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 16 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

12 цаг 21 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

12 цаг 26 мин