“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтныг атг-аас шалгасан асуудал байхгүй гэв

2020-03-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

“Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцааны ногдол ашгийг олгох талаарх ээлжит мэдээллээ өчигдөр хэвлэлийнхэнд өглөө. Одоогоор тус компани брокер диллерийн 30 орчим компанитай хамтран  ажиллаж, хувьцааны данс нээлгэх талаар иргэдэд зөвлөгөө өгч байна. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд аль болох хурдан олгохоор ажиллаж байгааг онцоллоо.   Ирэх тавдугаар сард тараах нийт ногдол ашгийн хэмжээ нэг их наяд төгрөг. Үүний 199.7 тэрбум төгрөгийг  иргэдэд хуваарилах юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд нийт 800 мянган тонн нүүрс экспортолжээ. Нүүрс тээвэр энэ сарын 15-нд дахин эхэлснээс хойш 22 мянган тонн нүүрсийг урд хөршид худалджээ. Гэхдээ нүүрсний үнийн уналт үргэлжилж байгаа. Үүнийг урьдчилан тооцоолж, эрсдэлийн тооцоо хийсэн бөгөөд компанийн болон уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг хэллээ.

Компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Бүх боломжийн хүрээнд иргэддээ ногдол ашгийг түргэн шуурхай, чирэгдэлгүй олгохоор компаниудтай хамтран ажиллахаар болж байгаа. Оны эхнээс хоёрдугаар сарын 28-ныг дуустал  2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 800 мянган тонн нүүрс экспортолсон. Энэ сарын 15-наас нүүрсний экспорт эхэлснээс хойш  22.6 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ гэх мэт худал ташаа мэдээлэл цацагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт сайтуудаар хэд хэдэн мэдээлэл гарсан. Санаатайгаар төлбөр төлж тараасан нь тодорхой болсон. Манай ажилтныг АТГ-т шалгаж байгаа зүйл байхгүй бөгөөд уг нийтлэлд дурьдсан асуудлууд нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, хууль тогтоомж зөрчсөн, бусдын нэр төрд халдсан үйлдэл.

Тодорхой яривал иргэн С катерингийн тендерийн талаар буруу мэдээлэл түгээсэн. Тэрээр өмнө нь тендерт оролцсон ч шалгараагүй юм билээ. Бичиг баримтын бүрдэл дутуу бол тухайн компанийг шалгаруулах боломжгүй. Энэ нөхцөлд тендерийн үнэлгээний багт ажилласан хүмүүс эргээд өөрсдөө буруудна. Иргэн С тендерийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон гэж бид үзэж байна. Катерингийн үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлаад байна. Тухайлбал, англи, монгол хэл дээр баримт хүлээн авна гэсэн байтал зарим нь хятад хэл дээр материалаа өгчихдөг. Дараа нь биднийг хаслаа хэмээн хэвлэлийнхэнд хандах үзэгдэл байнга гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд 260 сая төгрөгөөр автобус худалдан авсан гэх мэдээлэл гарсан. Энэ тендерийг өмнөх удирдлага зарлан явуулсан юм билээ. Бид энэ асуудлаар Эрүүгийн цагдаа, АТГ, шүүхэд хандсан. Харамсалтай нь шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Энэ тендерийн шалгаруулалтын талаар манай удирдлага эсэргүүцсэн байр сууриндаа хэвээр байна. Учир нь 260 сая төгрөгийн үнэтэй автобус гэхээр их өндөр үнэ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтыг 2020 оны төсвийн хүрээнд олон нийтэд зарлаж, нээлттэй цахим тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр зохион байгуулалттай худал гүтгэлгүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.31  МЯГМАР  № 62 (6287)

ene zaluu chin 5 tolgoin yamar ajiltan bolson um be
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

18 цаг 6 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

18 цаг 30 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 34 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин