“UFC”-ийг зориход нь “Миний хүү чадна аа” гээд үнсээд явуулсан

2020-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Холимог тулааны оргил “ UFC”-д гарсан анхны монгол тулаанч, Талын шуурга   Д.Батгэрэл ээлжит тулаанаа өчигдөр буюу энэ сарын 8-нд Монголын цагаар 08:00 цагт  Аргентины тулаанч Гидо Канеттитай хийж, нэгдүгээр үед хүнд цохилтоор буулгаж авлаа. Ийнхүү тэрээр “ UFC”-д ялалт байгуулсан анхны монгол тамирчин боллоо. “Зууны мэдээ” сонины сэтгүүлчдийн  баг түүний тоглолтыг ээж Н.Ариунаатай нь хамт үзэж, товч ярилцлага хийснээ хүргэж байна. -Танд давхар баярын мэнд хүргэе. Өнөөдөр  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, мөн хүү тань   “UFC”-ийн дэвжээнд ялалт байгуулж бэлэг барилаа? -Баярлалаа.Танай сонины хамт олон болон уншигчдад, Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе. Хүүгийнхээ тулааныг анх удаа үзлээ. Ялалт байгуулсанд нь баяртай байна. -Хүүгийнхээ  тулааныг сандарсан шинжгүй үзэж байна. Та их тайван хүн юм? -Монголын цагаар өглөөний 07:00 цагт тоглолт эхэлнэ гэж ойлгосон.  06:00 цагт босч цай, сүүнийхээ дээжийг нь өргөөд хүүхдүүдтэйгээ телевизороо асаагаад  суусан.  Би хүүгээ чадна гэдэгт итгэлтэй байсан болохоор сандраагүй. Хүү минь монголчуудынхаа, багш дасгалжуулагчдынхаа итгэлийг алдсангүй. -Монголчууд, тэр дотор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхны баярын  сэтгэгдэл цахим орчинд давалгаалж эхэлжээ. Бас таны утас ч завгүй хангинаж байна? -Хол ойроос олон хүн баяр хүргэж утсаар ярьж байна. -Та хүүгээ үдэхдээ юу гэж захисан бэ? -Тэмцээнд оролцохоор явахад нь “Миний хүү чаднаа” гээд үнсээд явуулдаг. Нэгдүгээр сарын 15-нд “UFC”-ийг зориход нь ч тэр үгээ хэлээд үнсээд үдсэн. Миний хүү ч гэсэн “Чаднаа” л  гээд  явдаг юм. -Та бол гурван хүү төрүүлсэн дархан бэр. Амьдралынхаа талаар, хөвгүүдийнхээ бага насны тухай яриач? -Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул,  улсад 35 жил ажилласны 25-ыг нь хилийн цэрэгт ажилласан. Хань маань нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байгаад ХЦ-ийн 0146 дугаар ангид жолоочоор ажиллах болсноор хилийн цэрэгтэй амьдралаа холбосон. Аав нь, бас өвөө нь  бөхийн цолоор цоллон өхөөрдөж барилдуулсаар манай хүүхдүүд багаасаа  хавь ойрын хүүхдүүдтэй ноцолдож тоглож өссөн. Харамсалтай нь хүүхдүүдээ өсч өндийхийг харж амжилгүй хань минь хүнд өвчний улмаас  эрт бурхан болсон. Батгэрэл манай отгон хүү. Хоёр ахыг нь хотод оюутан болсны дараа дүү нь дагуулж явуулан нийслэлийн II сургуулийг төгсч, тэр үеэс тулааны спортыг сонирхон  Монгол Улсын гавьяат тамирчин  Ж.Нарантунгалагийн шавь болсон. Эхэндээ тэрийгээ их  нуудаг, би ч хориглодог байлаа. -Танай  удмаас спортын хүн бий юу? -Байхгүй. Харин Эрдэнэцагаан суманд амьдарч байгаа дүү Н.Нарантунгалагийн маань хүү таван настай Б.Ананд тулааны спорт сонирхож,булчин шөрмөс нь зангирсан тамирчдын дүр бүхий зураг зурж, аав ээжээрээ боксын хэрэглэл авахуулан дасгалж хийж тоглож байдаг. Ахыгаа утсаар ярихад нь “Эсрэг талынхаа хүнээс бага цус гаргаж ялаарай. Их цус гаргавал тэр хүн өвдөнө шүү” гэж хэлж байсан. [caption id="attachment_80830" align="aligncenter" width="540"] Биднийг ярилцаж суух үеэр хүү Д.Батгэрэл нь нүүр номоор дамжуулан “Ээждээ баярын мэнд хүргэе хайртай шүү” гэсэн мэндчилгээ бүхий өөрийн зургийг илгээсэн байв.[/caption] [caption id="attachment_80831" align="aligncenter" width="600"] Таван настай Б.Анандын бүтээл[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 14 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

1 цаг 38 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

1 цаг 42 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

7 цаг 52 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

7 цаг 54 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 44 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

11 цаг 49 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

11 цаг 54 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

11 цаг 59 мин