Багаасаа айраг уух нь биед дархлаа суулгадаг

2020-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД “Зууны мэдээ” сонины   цахим хувилбар болох  ww.zms.mn  сайт  нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын манлай уяач Г. Батчулуунаас цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар говь нутагт айраг хэрхэн хийдэг талаар ярилцлаа.   Айраг уусан бол хэзээ ч өлсддөгүй. Яагаад гэвэл их шим тэжээлтэй учраас хүүхэд байхаас л ууж өссөн. Би өөрөө Дундговь аймгийн хүн. Тиймээс говь нутгийн айргийг яаж хийдэг болон ач холбогдлын талаар сонирхуулъя. Булганы айраг зөөлхөн исгэлэн байдаг нь айрагны эхтэй шууд холбоотой. Миний өссөн сум яг говь биш тал хээрийн айраг исгэдэг газар. Намрын айраг сөл нь үлдээд таанын толгой шарлаад ирдэг. Ийм айраг бол спирт гэсэн үг. Хамгийн бага хул нь 1.2-3 литрийн хул хүртэл байна. Хамгийн бага хул нь өнгө нь хувирахгүй. Айргийг хийхэд бүлэлт их чухал. 8000-10 мянга бүлдэг. Намар болоод ирэхээр гүүг өдөрт 3-5 саана. Наймдугаар сар гаргаад тав саах хэрэгтэй. Учир нь сэрүү орж байгаатай холбоотой. Айраг уух нь ясыг бэхжүүлдэг. Мөн нөгөө талаар хууч өвчтэй хүн айраг ууж болдоггүй. Хүүхдийг багаас нь сааманд оруулах, саам уулгах ялангуяа, цагаан гүүний саам их нөлөөтэй. Үүнээс гадна олон гүүтэй айл айргаа ууж барахгүй ахраах буюу гашуун болгочихдог. Ийм айргийг ядарсан малд өгөх буюу арьс идээлэхэд хэрэглэж зөөлрүүлнэ. Намар гүүгээ тавихдаа өвлийнхөө айргийг хөхүүрэндээ авч үлддэг. Сүү сайтай гүүний шинж нь арьс нимгэн, сав ихтэй, өндөр бөгстэй, цээж хавчгар, хүзүү урт, хэвлий сав сайтай, бөгтгөрөгтэй, мах багатай. Сүү ихтэй гүүнээс хурд төрдөг. Хөхүүрийг үхрийн ширийг идээлээд эвхэж тавихаар таардаг юм. Ямааны түүхий арьсыг зүсэж нарийхан болгоод хөхүүрээ оёно. Ингэж оёхдоо дунд нь даавуу хавчуулна. Даавуу дунд нь хийхээр айраг шүүрдэггүй. Айрагны хөрөнгийг авч хадгалахдаа 10 гаруй жил айраг хийсэн хөхүүрэндээ бага саам хийж үлдээгээд дулаан байлгана. Сайн иссэн айраг гашуун амтгүй болно. Айрганд аминдэм, тэжээллэг чанар их агуулагддаг. Өвөрмонголд явж байхад эмчилгээний айрган дотор улаан чавга хийсэн нь их исгэлэн буюу манайхаар ахарчихсан айраг шиг байсан. Эмчилгээний гээд байгаа айргийг хятадууд их авч хэрэглэж байгаа нь ажиглагдсан. Үнэ нь өндөр, литр нь монгол мөнгөөр 10 орчим мянган төгрөг байсан. Монгол хүний биеийн дархлаа сайн байдаг нь малынхаа шим тэжээлтэй мах, сүүг хэрэглэж байдагтай шууд холбоотой. Эх сурвалж: www.zms.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

5 цаг 58 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

6 цаг 21 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

6 цаг 26 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

12 цаг 36 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

12 цаг 38 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 28 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

16 цаг 33 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

16 цаг 38 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 цаг 43 мин