“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

Италийн Капра арал дээр “Их-7”-ийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзаж зохион байгуулагдаж байна. Лхагва гарагт эхэлсэн энэхүү уулзалтад АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Японы гадаад хэргийн сайд нар хүрэлцэн иржээ. Тэд гурван өдрийн турш үргэлжлэх уулзалтаар Газын зурвас, Ойрхи Дорнодын асуудал болон Украин дахь нөхцөл байдлуудын талаар хэлэлцэх юм.

Энэ удаагийн “Их-7”-ийн бүлгийг даргалж буй Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяни хурлыг нээж хэлсэн үгэндээ “Бид энх тайвны төлөө ажиллах ёстой” хэмээн онцлов. АНУ-ын зүгээс ойрын хугацаанд Тегераны пуужин болон нисгэгчгүй онгоцны хөтөлбөрүүдэд шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж холбоотнуудаа ижил төстэй арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

“Их-7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх өөр нэг чухал асуудал бол Украин дахь ОХУ-ын түрэмгийлэл юм. Уулзалтын хоёр дахь өдөр Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээрт нэгдэхээр төлөвлөөд байна. ОХУ-ын хүчирхэг агаарын довтолгооны улмаас Киевт асар их хэмжээний хохирол учирч болзошгүй. Тиймээс холбоотнууд Украинд нийлүүлэх агаарын довтолгооны хамгаалалтын системийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ хэмээн Германы талын албаны хүн мэдээлсэн байна. Гэвч Европын Холбооны зарим гишүүн орнууд ОХУ-ын эсрэг хийх алхмууд хууль ёсны дагуу эсэхэд эргэлзсэн хэвээр байгаа юм. Дэлхийн дахинд өрнөж буй эдгээр мөргөлдөөний асуудлыг анхааран үзэхээс гадна сайд нарын хурлаар өөр хэд хэдэн асуудлуудыг хөнгөж байна. Эдгээр нь Африк тивтэй харилцах барууны орнуудын харилцааг сайжруулах, бэхжүүлэх арга замуудыг тодорхойлох болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын талаарх яриа хэлэлцээрүүд юм. Мөн кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хуурамч мэдээний эсрэг тэмцэх зэрэг асуудлыг энэхүү уулзалтаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

4 цаг 52 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

4 цаг 57 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

5 цаг 2 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

5 цаг 7 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

5 цаг 12 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

5 цаг 17 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 22 мин
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

21 цаг 18 мин
"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

21 цаг 23 мин
Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

Өчигдөр 07 цаг 40 мин