50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй” гэж битүүхэн дотроо залбирч буйгаа учирлаж байна. Гэвч аймгаас нь шалтгаалан ноолуурын үнэ харилцан адилгүй байгаа аж. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч өдийд зүүн аймгийнхан ямаагаа самнаж эхэлдэг. Тэгвэл Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт ноолуурын ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.

Жил бүр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуурыг хамгийн өндөр ханшаар авдаг. Харин баруун бүсийн аймгуудаас бэлтгэсэн ноолуур төдийлөн үнэд хүрдэггүй бөгөөд Увс, Баян-Өлгий аймгийн ноолуурын үнэ хамгийн бага байдаг. Харин төвийн бүсийн аймгуудын ноолуурын ханш тогтвортой  буюу дундаж үнэтэй байдаг юм. Учир нь баруун аймгууд дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр ямаагаа самнадаг. Тиймээс өвлийн сүүл хаврын эхэн үед ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд аль болох эрт ямаагаа самнасан аймгуудаас өндөр үнээр авснаар тухайн бүсийн үнэ жилээс жилд өндөр байдаг аж.

 

Нэг кг ноолуур Дорнодод 185.000, Говьсүмэрт 150 мянган төгрөг

 

Хамгийн үнэтэй гэх Дорнод аймагт нэг кг ноолуур 185 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийн өдийд тус аймагт нэг килограмм ноолуур дээд тал нь 210 мянган төгрөг хүрч байсан бол 2020 онд 80 мянган төгрөгөөр зарагдаж байсан аж. Энэ талаар ноолуурын ченж Р.Эрдэнэбаяр “Өнөөдрийн ноолуур авах ханш тодорхой болоогүй байна. Өчигдөр нэг кг ноолуур 182 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өдөр бүр өөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн долоо хоногт нэг кг ноолуур 187 мянган төгрөгт хүрсэн. Ерөнхийдөө 180-185 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна” гэсэн юм.

Харин Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нэг кг ноолуур 165 мянган төгрөг байгаа бол тус сумаас 70 км зайд байрлах Говьсүмбэр аймгийн Чойр хотод 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сум хооронд 50км зайтай бөгөөд Бор-Өндөр суманд нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс Даланжаргалан сумын малчид Бор-Өндөр сум руу ноолуураа худалдахаар явдаг гэнэ. Энэ талаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Т.Ариунаа “Аймгаас нь шалтгаалаад ноолуур авах үнэ өөр байдаг. Жил бүр ноолуур авах манай сумын ханш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас хямд байдаг. Тиймээс бид ноолуураа бөөгнүүлж байгаад Хэнтий аймгийн Бор-Өндөр болон Дархан сум руу очиж худалддаг. Зарим ченж нар Дорноговиос ирснийг мэдээд ноолуурыг маань муулах гэдэг. Гэхдээ ихэнхдээ тус сумын малчин гэж бодоод ижил үнээр авдаг.  Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ноолуур 140-170 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ жил ойролцоо үнэтэй байх юм шиг байна. Өнжмөл буюу өнгөрсөн жилийн хавраас зун хүртэлх хугацаанд самнасан ноолуурын үлдэгдлийг 115 мянган төгрөгөөр авч байна” гэсэн юм. Тус аймагт нэг ямааг 10-15 мянган төгрөгөөр самнуулж байгаа гэнэ. 50км зайтай хоёр суманд ноолуур авах үнэ аймгаас нь шалтгаалан харилцан адилгүй байгааг эндээс харж болох юм. Учир нь говийн ноолуур бүдүүн ширхэгтэй, шороотой байдаг гэдгийг Бор-Өндөр сумын ноолуурын ченж Э.Энхжаргал хэллээ.

Ноолуурын үнийг бүсээр нь авч үзвэл,

Зүүн аймагт 170,000-185,000 төгрөг,

Баруун аймагт 160,000-170,000 төгрөг,

Төв аймагт 155,000-160,000 төгрөг

Говийн аймагт 140,000-165,000 төгрөг байна. Харин эр хонь 225,000 төгрөг, эр ямаа 146,000 төгрөг байна. Нэг кг ноолуур эр ямааны үнэтэй байгаа ажээ.

Манай улс жилд ойролцоогоор 97 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Жил бүрийн онцлогоос хамаарч энэ тоо бага зэрэг өөрчлөгддөг. Гэхдээ хаваржилтын нөхцөл байдал ямар байгаагаас шалтгаалж ямаагаа самнах цаг хугацаа адилгүй байгааг дээр дурдсан. Тэгвэл Хангайн бүсэд ямаа самнах цаг болоогүй байгаа аж.

Энэ талаар Архангай аймгийн малчин Ч.Одонхүү “Архангай аймгийн малчид одоогоор ямаагаа самнаагүй байна. Уг нь дөрөвдүгээр сарын сүүлээр самнах төлөвлөгөөтэй байсан ч саяхан цас орсон учраас хугацаа хойшилж байна. Өнөөдрийн байдлаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Хугацаа өнгөрөх тусам энэ ханш буурдаг.  Өнгөрсөн жил өдийд мөн л энэ хавьцаа үнэтэй байсан бол сарын дараа нэг килограмм ноолуур 130 мянган төгрөг болсон. Энэ үед нь зарж байсан” гэв.

Үйлдвэрлэгчид аль болох цэвэрхэн, шинэхэн, боловсруулахад ажиллагаа бага орох түүхий эд авах гэж эрмэлздэг нь түрүүлж ямаагаа самнасан аймгуудад давуу тал олгодог байна.

Баруун бүсэд тавдугаар сард ноолуураа бэлтгэдэг учир тэр үед үйлдвэрлэгчид аль хэдийнээ түүхий эдийн нөөцөө бүрдүүлчихнэ. Нөөц бүрдүүлэлт дуусах дөхөхөд зах зээлийн жамаар үнэ буурч намар гэхэд хамгийн бага үнийн дүндээ очдог. Ерөнхийдөө гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд ноолуур самнаж, борлуулдаг ид үе таардаг байна.

Сонирхуулахад 2020 оны гуравдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ ноолуурын үнийг бүс нутгаас үл шалтгаалан 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч дээрх мэдэгдэл тухайн үедээ ажил хэрэг болоогүй тул малчид ихээхэн бухимдалтай байсан юм. Учир нь тухайн үедээ хамгийн өндөр ханшаар борлуулж эхэлж байсан Дорнод аймагт нэг килограмм ноолуур 80 мянган төгрөгийн ханштай байв. Улмаар малчид Ерөнхий сайддаа итгэж 100 мянга болон түүнээс дээш төгрөгөөр худалдан авах цаг ирнэ хэмээн ноолуураа хав дарж байлаа. Үүнээс үүдэж Эмээлт захын худалдаачид түүхий эдийн хомстолд орж малчдын хүсэн хүлээсэн үнээр худалдаж авч чадахгүйгээ мэдэгдсэн тул хэсэг хугацаанд хямрал үүссэн юм. Холбогдох яамнаас тодорхой чиглэл ирэх хүртэл яах учраа олоогүй байсаар тэр жилийн ноолуурын борлуулалтын оргил үе тэгэсгээд дууссан. Харин 2022 оноос эдийн засаг сэргэж, 2023 онд ноолуурын үнийг тогтворжуулахын тулд Хөдөө аж ахуйн биржээр худалдан авч байв.  Тодруулбал малчдын дансанд 130-150 мянган төгрөгийн урьдчилгаа тарааж байсан юм. Харин энэ жил биржээр авах эсэх тухай нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

3 цаг 46 мин
"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

3 цаг 51 мин
Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

11 цаг 10 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

11 цаг 20 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

11 цаг 20 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

11 цаг 25 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

11 цаг 30 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

11 цаг 35 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

11 цаг 40 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

11 цаг 45 мин