Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

2024-04-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол олгожээ. Угаасаа ЦЕГ-ын даргын албан тушаалыг “...Генералын мест” гэдэг л дээ. Авах ёстой л цол гэсэн үг. Хууль хүчнийхэн, дан ганц хуулийнхан ч гэлтгүй, төрийн албаныхан ч үүнийг мэддэг, ярьдаг.

Гэхдээ Т.Сүхболдыг бригадын генералын мөрдэсээ зүүж байх үед нэг зүйл ажиглагдлаа. Тэр ихээхэн “хараа хяналт”-д байгаа юм байна. Яг ийм цаг үед бригадын генерал цолоо авсан нь хэсэг хүнд таалагдахгүй байх ч боломжтой юм байна. Яагаад гэхээр тэр угаасаа маш хүнд үед, хэцүү цагт энэ ЦЕГ-ын дарга гэдэг албыг хашиж байна л даа. Бас зүгээр ч хашаагүй байгаа юм.

Шулуухан хэлэхэд, Т.Сүхболдын үед л бүгдээрээ мэддэг хэрнээ хэн ч сөхөж зүрхлээгүй, олон жил нуун дарж ирсэн “үнэн”-үүдийг ил болгож байна. Тийм асуудлуудыг л "тэсэлсэн" хэрэг л дээ. Тэгээд зогсохгүй, мөрдөн шалгах үйл ажиллагаануудыг ч явуулж эхэлсэн. Хамгийн том жишээ нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг байна. 19 жил дарагдаад, огт өөрөө шийдэгдээд явчихсан хэрэг шүү дээ. “...Энэ хэргийг эрүүдэн шүүж хүлээлгэсэн байна” гэдэг шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Сүхболдоор ахлуулсан уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгэхэд тэрээр ЭЦА-ны дарга байв. Тэр утгаараа, өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “босож” ирээд байгаа бүхнийг түүний ажилтай холбохоос өөр арга байхгүй шүү дээ. Өөр бусад том, ноцтой хэрнээ, дарагдсан хэргүүдийн сөхсөн нь ч яригдаж л байна.

Гэхдээ Т.Сүхболдыг “...Бүлэглэлүүдийн нөлөөгүйгээр, тэднээс эмээлгүйгээр, шударга ажиллаж чадаж байна уу даа” гэцгээх нь олон сонсогдох болсон.

Өөрөөр хэлбэл, Т.Сүхболдын энэ ажиллаж байгаа цаг үе, илрүүлэн гаргаж ирж байгаа хэрэг асуудлынхаа улмаас нэг бус нэлээд хэсэгт таалагдахгүй байх нь тодорхой юм. Тэр нь шүүмжлэхээс өөрөөр, өөлөхөөс хатуугаар илэрнэ. Энэ яах вэ, ингэж л таарна. Нуусан хэргээ сөхүүлсэн томчууд, банкаа шалгуулсан боссууд, дансаа нэгжүүлсэн дарга нар, гадаадаас баригдаж ирсэн “шувуу”-нууд, тендерийн хулгай нь баригдсан төрийн албан хаагчид, төрд шахсан нь илэрсэн том дарга нар яаж “…Т.Сүхболд генералд баяр хүргэж, амжилт хүсье” гэх вэ дээ. Тиймээс “тэсэлсэн”-үүдээ эцэслэх л хэрэгтэй. Тийм үүрэг Т.Сүхболд генералд бий шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)

 

Танилц: МАН-ын жагсаалтад багтсан 48 нэр дэвшигч

Танилц: МАН-аас жагсаалтад багтсан 48 нэр дэвшигч

2 мин
Ногоон автобусны сонсгол өнөөдөр эхэлнэ

Ногоон автобусны сонсгол өнөөдөр эхэлнэ

1 цаг 4 мин
Танилц: АН-аас нэр дэвших 126 нэр дэвшигч

АН-аас нэр дэвших 126 нэр дэвшигчийг танилцуулж байна

1 цаг 15 мин
Допингод дөрлүүлсэн үндэсний бөх

Үндэсний бөхийн тухай дахиад л бичмээр санагдлаа. Өөрөө барилдаггүй ч жирийн сонирхогч олон байдаг. Тэдний нэг нь би юм уу даа.

2 цаг 30 мин
Эртний эзэнт гүрний амьдралын хэв маягийг ДНХ-ын тусламжтай тодорхойлжээ

Эрдэмтэд VI зуунд төв болон зүүн европын хэсгээр суурьшиж байсан эртний

2 цаг 35 мин
RSF: Монгол Улс бүс нутагтаа манлайлах чадамж бүрэн бий

Дэлхий нийтээр хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдэх эрх ямар түвшинд байгаа

2 цаг 40 мин
Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өчигд

2 цаг 45 мин
Төв талбайд гурван өдрийн турш санал авах жишиг байр ажиллалаа

Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Номын

2 цаг 50 мин
Н.Ариунбат: Банкууд нэмэлтээр хувьцаа гаргах нь компанийн зах зээлийн үнэлгээ унах эрсдэлтэй

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Мон

2 цаг 55 мин
“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!

УИХ-ын энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс өөр болох бололтой.

3 цаг 0 мин