Б.Дэлгэрсайхан: Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /04.17/ хуралдаанаас  Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.  Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Тэрээр "Засгийн газрын хуралдааны гол сэдэв нь нийслэл хотын эрхзүйн байдал болон бүтээн байгуулалтын асуудал байлаа. Хотын эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг  ирэх долоо хоногт бүлгийн хурлаар оруулна.  Улмаар  УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газраас өглөө. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг анх 1993 онд санаачлан батлуулсан. Үүнээс хойш 31 жил өнгөрч, орчин нөхцөл өөрчлөгдсөн, мөн зарим аймгийн хот, тосгон бие даан эдийн засгаа бүрдүүлэх болсонтой холбоотойгоор шинэчлэх шаардлагатай байгаа юм. Манай улсын эдийн засаг цаашид өргөжин тэлснээр төсвөө өөрсдөө бүрдүүлэх чадамжтай хот, тосгон нэмэгдэх хандлагатай байгаа тул эрх зүйн байдлыг нь шинэчлэхгүй бол зөвхөн Засгийн газрын шийдвэрийг харсан, баригдмал явцуу байдлаар орон нутгийн хөгжилд саад болох эрсдэлтэй гэдгийг онцолъё. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу чиг үүргийн яамнуудад, тэр тусмаа нийслэл хотод төвлөрсөн Ажлын хэсэг байгуулахаар болсон. 

Нийслэл Улаанбаатар хот өөрийн бие даасан хуультай болбол бүтээн байгуулалт, түгжрэл болон тулгарч буй асуудлыг саадгүй шийдэх эрхзүйн орчныг бүрдүүлж өгснөөр төлөвлөсөн ажил хийгдэхэд тулгардаг ихэнх бэрхшээл алга болно гэж үзэж байна. Үүнээс гадна Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэснээр хот өөрсдөө хувийн хэвшлийн байгууллагуудтай бие дааж хамтран ажиллах боломж бүрдэх юм" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

5 цаг 59 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

6 цаг 9 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

6 цаг 9 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

6 цаг 14 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

6 цаг 19 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

6 цаг 24 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

6 цаг 29 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

6 цаг 34 мин
Ш.Хангал: Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалыг  урилаа. Түүнтэй ургамлын гара

6 цаг 39 мин
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

21 цаг 10 мин