Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

2024-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрээр "Р.Базараа гэдэг хүнтэй холбоотой нэг асуудлыг би мэдэж байгаа. Хууль зүйн сайд таван Ш ажиллагааны хүрээнд гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг ахлан ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Иргэн Р.Базараа гэдэг хүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тодруулбал, Европын сэргээн босголт хөгжлийн банкинд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан шүүхийн шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол ирсэн. Би ШШГЕГ-т ажиллах үеэрээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, нэмж хохироодог асуудлаа дуусга гэсэн. Иргэн Р.Базараа 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн мэдээлэл байгаа. Одоо 64 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ асуудлаар барьж хорьсон гэж хэлээгүй шүү. Ямар асуудлаар хорьсныг би мэдэхгүй гэлээ. 

-Сэлэнгэ аймагт дөрвөн цагдаа бүлэглэн насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ бол бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Энэ бол бүлэглэж хүчиндсэн гэсэн мэдээлэл хийсэн. Дараа нь бүлэглэж хүчиндээгүй гэсэн байсан. Ер нь хохирогчийн эрх ашиг номер нэг. Ямар эх сурвалжтайгаар хохирогч охины өгч байгаа мэдүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна гэдэг дээр хохирогчийн ээж гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь гэмт хэрэг. Гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин өндөр ял шийтгэлтэй гэмт хэрэг.

-Ер нь цагдаагийн албан хаагчдын харьцаа хандлагын асуудал их хөндөгддөг. Бүдүүлэг, дээрэлхүү байна гэдэг гомдлыг иргэд их хэлдэг шүү дээ. Энэ байдлыг хэрхэн засах вэ?

-Сайн ч цагдаа бий, муу ч цагдаа бий. Сахилга хариуцлагын тухайд би өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Ингэхдээ би томилгоонд оролцохгүй байх бодлого барьж байгаа. Цагдаад улс төрийн нөлөөлөл оруулахгүй. Хэн нэгний захиас, даалгавраар томилгоонд оролцдог байдлыг халж байгаа. Цагдаа дотор зөвхөн мэргэжил, ур чадварын шалгуураар өсөж томилгоо авдаг мерит зарчмыг тогтвортой барьж байж улс төрийн нөлөөллөөс ангижруулна.

-Та сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн үү. Өгсөн бол хаана дэвших вэ?

-Хүсэлтээ өгсөн. Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ.

-Хэрэг эрхлэх газрын дарга таныг нэр дэвшүүлэхгүй гэж хэд хэдэн удаа хэлсэн байсан шүү дээ?

-Манай нам нэг хүний өмч биш.

Эх сурвалж:www.polit.mn 

Од
Зөв дөө дэвшээрэй
Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

5 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

15 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

15 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

20 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

25 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

30 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

35 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

40 мин
Ш.Хангал: Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалыг  урилаа. Түүнтэй ургамлын гара

45 мин
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

15 цаг 16 мин