Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнгүй гэв

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Алтангэрэл

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль зөрчин боловсруулсан, УИХ-д өргөн мэдүүлсэн тухай танилцууллаа.

Татварын хөгжил дэвшил холбооноос “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль болон Монгол Улсын Их хуралд 2022 оны тавдугаар сарын 24 нд өргөн мэдүүлсэн. “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн материалуудын талаар тусгайлсан ажлын хэсэг томилон судалгаа хийж, танилцуулга бэлтгэн Холбооны гишүүд, дэмжигчид, татвар төлөгчдийн дунд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулж гарсан. Санал дүгнэлтийг нэгтгэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаа Г. Тэмүүлэнд 2022 оны арванхоёрдугаар сарын 15 нд хүргүүлсэн. Ажлын хэсгийн судалгаа, хэлэлцүүлгээс гарсан зарим анхаарал татахуйц үндэслэл бүхий санал, дүгнэлтүүдийг иргэдэд танилцуулах нь зүйтэй. Бизнесийн таатай орчин бий болгох хүнд суртал, шат дамжлагыг багасгах, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх төрийн бодлого, хөгжлийн чиг хандлага болж байхад Тусгай зөвшөөрөлтэй, хүнд сурталтай өндөр өртөгтэй шат дамжлагыг бий болгосон.

Энэ нь татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийн хангах, эрсдэлээс хамгаалах татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх, далд эдийн засгийг ил болгох, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх гэх мэт ач холбогдол бүхий томоохон зорилго, зорилтуудын хэмжилтийг гацаасан. Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг хэмээх нэг төрийн бус байгууллагын хуулиар баталгаажсан орлогын эх үүсвэр нь болжээ. Хууль хэрэгжсэн 10 гаруй жилийн хугацаанд Татварын албаны хяналт шалгалтад 2016-2022 оны есдүгээр сарын байдлаар 27.877 татвар төлөгчийг хамруулснаас 23.249 буюу 83.4 хувь акт тогтоож 34.7 их наяд төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнгүй үйлчилгээ, тогтолцоо бий болсонгүй, татвар төлөгч эрсдэлээс хамгаалагдсангүй” гэв.

Эх сурвалж: www.zms.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

10 цаг 33 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

10 цаг 38 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

10 цаг 45 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

10 цаг 51 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

10 цаг 55 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

11 цаг 1 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

13 цаг 10 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

17 цаг 55 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

18 цаг 0 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

18 цаг 10 мин