Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024" эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 2024 оны үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, эрүүл мэндийн салбарын өнгөрсөн оны ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2024 оны эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлох юм. Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, яамны харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд оролцож байна. 

 

Засгийн газрын 2023 оны "Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний тухай" 321 дүгээр тогтоол, "Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" 322 дугаар тогтоол батлуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөг найман яамны оролцоотой хамтран баталж хэрэгжүүлж байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараах хүн амын эрүүл мэндийн байдлыг тандан судалж хүндрэлээс сэргийлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар нийт хүн амыг эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ оны эхний улирлын байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1.3 сая хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувийг эзэлж байна. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь" илтгэл тавьсан юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдсэнээр хүн амаа өвдсөн хойно нь илүү зардал, өртөгтэйгөөр эмнэлэгт эмчлэх бус аль болох эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд санхүүжилтийг чиглүүлэхэд анхаарч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг төгөлдөршүүлэх шаардлагатай гэж үзэж гүйцэтгэлийн санхүүжилтийн реформыг улам боловсронгуй болгож, зарим шаардлагатай зохицуулалтыг хийжээ.

Эх сурвалж www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

20 цаг 38 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

21 цаг 1 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

21 цаг 5 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин