Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!

2024-03-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дамдин-Очир

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуулийн хуанлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэж өглөө. Тэдгээр мөрийн хөтөлбөрийг ҮАГ хянаж, дүгнэлт гаргана. Тэр дүгнэлтийг Ерөнхий аудитор гарын үсэг зурж баталгаажуулна. Ийм хуультай.


Энэ удаад ч УИХ 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдэд ҮАГ-аас мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын мэдээллийг сар шахмын өмнө хүргүүлсэн. Түүндээ “...Улс төрийн нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг­тэй нийцэж байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр шаардсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардлын үр дүн Төсвийн тогтвортой байдлын шаардлагад нийцэж байгаа эсэх харгалзан үзэх ёстой” гэжээ. Улс төрийн нам, эвслүүд энэ дагуу мө­рийн хөтөлбөрөө боловсруулж ҮАГ-т хүргүүлээд байна. Харин ту­хайн мөрийн хөтөлбөр нь “...УИХ-ын сонгуулийн тухай хуульд заа­сан шаардлагыг хангаагүй” гэж үзсэн то­хиол­долд та хоногийн дотор зөрч­лийг арилгуулж, дахин дүгнэлт гаргана. 


Тэгвэл энэ эрх мэдэл дээр сууж, төрийн аудитыг хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрүүдийг гарын үсгээрээ баталгаажуулах Ерөнхий аудитор нь “асуудал”-тай байна. 
Учрыг ухвал, Ерөнхий аудитороор 2019 оны тавдугаар сараас хойш ажилласан Д.Занданбат өнгөрсөн оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүнийг “...Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр чөлөөлөгдсөн” гэх мэдээлэл яригдсан. Д.Занданбатын өргөдлийг УИХ-ын чуулганаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэлэлцээд гишүүдийн 73 хувийн саналаар хүлээн авч, ажлаас нь чөлөөлсөн. 
Д.Занданбат ингэж ажлаа өгөхийнхөө өмнөх өдөр тушаал гаргаж Д.Загджавыг Ерөнхий аудиторын орлогчоор томилсон. 
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ерөнхий аудиторын ширээн дээр сууж байгаад нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авч буй Д.Загджав энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалтай хүн юм.


Тэгэхээр УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нам, эсвлүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргах эрх бүхий субьект буюу Ерөнхий аудиторын албан тушаал эзгүй байна гэсэн үг.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар нь Ерөнхий аудитор Д.Занданбатыг ингэж чөлөөлснөөс хойш нэг сарын дотор дараагийн хүнийг санал болгож УИХ-аар томилуулах үүрэгтэй юм байна. Төрийн аудитын тухай хуулийн 28.4-т “...Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол УИХ энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно” гэж заасан байдаг.


Гэхдээ өнөөг хүртэл Д.Загджаваар үүрэг гүйцэтгүүлж байгааг Төрийн аудитын тухай хуулийн 29.2-т “...Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар тайлбарлаж болох юм. Гэвч энэхүү үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий аудиторын эрхийг хэрэгжүүлснээс үүдэж гарах эрсдэлийг хааж чадахгүй шүү дээ. Яагаад гэхээр одоо төрийн аудитын байгууллага Ерөнхий аудиторгүй  байна. Тэгээд бас “...Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох” гэсэнд УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргах эрх үүрэг багтах учиргүй юм байна. Тиймээс “…Жинхлээгүй Ерөнхий аудиторт мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу” гэдэг эргэлзээтэй асуулт гарч ирээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл, үүрэг гүйцэтгэгчийн хянаж баталгаажуулсан аудитын дүгнэлт хүчинтэй эсэх дээр эргэлзээ үүсэхээр байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Өчигдөр 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин