Ерөнхий сайд Замын-Үүдийн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэр гаргалаа

2024-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг  МҮХАҮТ-д эхэллээ. Энэ үеэр  Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга,  Монгол Улсын сайд Б.Тулга үг хэллээ.  Түүний хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. 

асгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй Боомтын сэргэлт үндэсний форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. БНХАУ-тай Замын-Үүдийн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах тухай албан ёсны шийдвэрийг Замын-Үүд боомтын цогцолборын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Засгийн газраас боомтын сэргэлтийн үндэсний хороог 10 яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын ложистикийн холбоо нэг баг болон хамтран ажиллаж байна. Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү форумаас ажил хэрэгч санал санаачилгууд гарч, Засгийн газар, УИХ-д шийдүүлэх асуудлаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхэн чөлөөтэй тавин, холбогдох байгууллагууд уг санал, санаачлагыг ажил хэрэгчээр дэмждэг сайн тогтолцоо, сайхан жишиг тогтоно гэдэгт найдаж байна. Цаашид энэхүү форумыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулах бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний салбар, гишүүн байгууллагууд хариуцан зохион байгуулах болсонд талархал илэрхийлье. Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж байгаад оршино. Өнөөдөр өглөө Хилийн боомтын захиргааны дарга, хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Боомтын сэргэлтийн үндэсний хороон даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн бөгөөд МҮХАТ-ын “Эдийн засгийн коридор, боомт, тээвэр ложистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд нарын тавьсан илтгэл, танилцуулгаас Боомтын сэргэлтийн бодлого, ерөнхий ойлголт, хийгдэж буй ажлууд ба төсөөллийн талаарх мэдээллийг сайтар авсан гэж итгэж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Өчигдөр 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин