Нээлттэй нийгмийг түүчээлэгч  Х.Тэмүүжин

2024-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.Норовжамбал

 

“Polit” хуанли “Төрсөн өдөр” буландаа гуравдугаар сарын 20-нд төрсөн өдөр нь тохиож буй Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг онцоллоо.  Тэрээр 1971 оны энэ өдөр Төв аймгийн Зуун мод хотод төржээ.  Тэндээ бага насаа өнгөрөөж, Зуун мод хотын хоёрдугаар дунд сургуулийг төгсөж, МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орсон байдаг.   Эрх зүйч мэргэжилтэй.  АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн.

 

Х.Тэмүүжин 1998 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, судлаач, 2003-2008 онд бодлого, хууль зүйн судалгааны "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 2006-2008 онд “Нээлттэй нийгэм” форумын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байв. 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН-аас нэр дэвшин сонгогдсоноор УИХ-ын гишүүн болж, 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин төрийн түшээ болсон төдийгүй, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан юм. 

 

Хуулийн салбарын сайдаар ажиллах хугацаандаа улс оронд  шударга ёсыг сахиулах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан.  Түүний гадаад төрхийг харсан ч хуульч хүн ийм л байх ёстой гэсэн имижийг бүрдүүлж чадсан гэж болно.  Үг, үйлдэл байгаа байдал нь ч  эмх цэгцтэй нэгэн.  Тэрээр сайд, УИХ-ын гишүүн байх хугацаандаа эрх зүйн олон шинэчлэлтийг хийсэн бөгөөд маш олон тулгаралттай мөргөлдсөн ч эсэргүүцлийг давна гарсан юм. Хууль эрх зүй салбарт хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр жишээ зам мөрийг гаргаж яваа танд төрсөн өдрийн мэнд дэвшүүлье.

 

Эх сурвалж:www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

8 цаг 41 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

8 цаг 45 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

8 цаг 52 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

8 цаг 59 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

9 цаг 3 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

9 цаг 9 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

11 цаг 18 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

16 цаг 3 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

16 цаг 8 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

16 цаг 18 мин