“Тамирчны алдар” дууны эзэн гавьяат тамирчин Н.Энхбат

2024-03-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

Хүчит  төрийнхөө далбааг алдар нэртэйгээ өргүүлж

Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогссон

Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны алдар хямдхан олдоогүй.............

 

 Гавьяат тамирчин, Н.Энхбатын “Сөүл-1988” олимпоос хүрэл медаль хүртсэн торгон агшинг бахархан харахдаа “Тамирчны алдар” хэмээх монголын  ард түмэн, тамирчдын  зүрх сэтгэлд ойр байдаг, огшоодог  сүлд дууг  Чингис хаан хамтлагийн  ахлагч Д.Жаргалсайхан зохиосон түүхтэй.

Нэгэн цаг үед эх орон  төдийгүй тив дэлхийн рингэнд  төрийнхөө далбааг мандуулж явсан,  одоо ч алдар цуу, амжилт нь тодхон домогт боксчин Н.Энхбат 1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг энэ удаагийн  “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа онцолж байна.

 

 

17 настай шигшээ багийн гишүүн

 

Түүний амьдралаас бокс хэмээх спортыг ялгаж салгахын аргагүй орон зай. Арван жилийн сурагч байхдаа анх хөрш, ангийн найз Н.Нарантуяагийн нөлөөгөөр гавьяат дасгалжуулагч Д.Банди багштай холбогдож, спорттой холбогдсон түүхтэй.

 1979 онд 17 настайдаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан  түүний спортын замнал дахь амжилтаар дүүрэн он жилүүдийн эхлэл байв.  Ийнхүү 17 настай боксчин хүү тив дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдаж, домогт  хэмээх  алдаршин өөрийгөө бүтээж чадсан юм.

Кубын нэрт боксчин, олимпын хошой аварга А.Эррертай тулалдан   3:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн нь түүний гайхалтай тоглолтуудын нэг байсан. Энэ тэмцээн бол  1984 онд Кубын Гавана хотноо болсон “Найрамдал-1984”.

 

“Сөүл-1988” олимпын хүрэл медальт

Гавьяат тамирчин, Н.Энхбат монголын спортын түүхэнд нэгэн тод  мөрийг үлдээсэн гавьяатай нэгэн.  Тэрбээр “Сөүл-1988” олимпын наадмаас Монголын багийн цорын ганц медалийг авчирсан юм.  Чөлөөт бөх, жүдогоос өөр төрлөөр олимпоос медаль хүртсэн  Монголын анхны тамирчнаар тодорч байлаа. Мөн 1989 онд Бээжин хотноо болсон Азийн АШТ-ий 63.5 кг-ын жинд түрүүлж явсан гээд түүний амжилтын замналыг дурдвал уртаас урт хөвөрнө. Тэрбээр Нийт 312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан. Улсын шигшээ багт 10 жил данстай явахдаа долоон жилд нь дэлхийн шилдэг боксчны жагсаалтын 3-7-р байрт бичигдэж байв.

Дэлхийн шилдэг боксчдын нэгээр 1980-аад онд нэрлэгдэж явсан гавьяат тамирчин Н.Энхбат Монгол, Куба хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиолдуулан олимп, дэлхийн аварга, Кубын шилдэг боксчидтой ринг дээр хүчээ сорьж байсан үеэ дурсан ярьсан байдаг. Тэрбээр “Би 1980 онд Улаанбаатар хотноо болсон боксын “Интернациональ” олон улсын тэмцээнд анх удаа 18 настай хүү оролцон, Куба улсын тамирчинтай таарч ялагдаж байлаа. Ер нь Кубын тамирчидтай олон удаа таарсан. Харин 1981 онд Кубын тамирчинтай тоглож анх удаа ялсан юм. Дэлхийн цомын аварга Роман Горае гэж тамирчинтай тоглосон, мөн 1983 онд Кубын боксчин Эдаль Торрентод 5:0-ээр хожигдсон. Гэхдээ би олимп, дэлхийн аваргууд болох Кубын шилдэг боксчин Адольф Орта, Анхель Эрерра нарыг ялж, ялагдаж явсан юм”  хэмээсэн байдаг.

 

Сайн дасгалжуулагч

Домогт боксчин маань рингэнд олон тамирчинг хөтлөн оруулсан дасгалжуулагч.  Тэрбээр 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэрбээр эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдарт тамирчнаас гадна спорт, олимпизмын нэрт зүтгэлтэн байсан. Тэрбээр  1999-2001 онд МҮОХ-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

энэ бол харин эр хүн шиг эр хүн байсан шүү,
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

4 цаг 0 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

4 цаг 4 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

4 цаг 11 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

4 цаг 18 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

4 цаг 22 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

4 цаг 28 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

6 цаг 37 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

11 цаг 22 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

11 цаг 27 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

11 цаг 37 мин