Т.Энхбаяр: Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтад анхаарах төрийн бодлого хэрэгтэй

2024-02-23
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Жендэрийн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, энэ онд хийх төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тэгвэл энэ талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.

 

-Жендэрийн Үндэсний хороо өнгөрсөн онд хийсэн ажлынхаа үр дүнгээ саяхан хэлэлцсэн. Тэг­вэл хийсэн ажилдаа ямар дүн тавьж байгаа вэ. Мөн ирэх жилийн төлөвлөгөөнөөс товчхон хуваалцвал?

-Жендэрийн хороо жил болгон ху­рал­даж хийсэн ажлын хэрэгжилтээ хянах, дараагийн жилд юунд анхаарах вэ гэдэгт голлосон ээлжит хуралдаанаа хийдэг. Ээлжит хуралдааныг сүүлийн үед жилд нэг удаа хийдэг болсон. Өн­гөр­сөн долоо хоногт болсон хурлын үеэр уламжлал ёсоор 2023 онд төлөв­лөгөөний хэрэгжилт ямар байсан, цаа­шид юуг анхаарч ажиллах юм, ямар асуудал хаана үүсч байгаа зэргээ голлон ярилцлаа. 2023 онд Жендэрийн Үндэсний хороо нийт таван зорилтын хүрээнд 71 үйл ажиллагаа төлөвлөж гүйцэтгэсэн. Энэ ажлын хэрэгжилт 90 орчим хувьтай, тодорхой түвшинд хэд хэ­дэн томоохон ахиц гарсан үр дүнтэй гэж дүгнэж байна.  Мөн энэ жил Төрийн албаны зөвлөлөөс гаргасан жендэрийн тухай мэдээллийг сонслоо. Монгол Улсын Жендэрийн хуулийн 15 дугаар зүйлд төрийн албаны зөвлөл нь хоёр жил тутамд Жендэрийн асуудлаарх тай­лангаа УИХ-д тайлагнана гэсэн заалт бий.

Тэр заалт бүрэн гүйцэд хуулийн хэрэгжилт хангагдах хэмжээнд байж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Төрийн албаны зөвлөл Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр тайлангаа тавьдаг. Тэр тайланд жендэрийн асуудал дурдагдаад явдаг учир жендэрийн мэдээллийг огт тайланд тусгаагүй гэж хэлж болохгүй. Гэхдээ яг хуулийн хүрээнд, тусгайлан жендэрийн асуудлыг Их хуралд танилцуулах ёстой хууль хэрэгжихгүй явсаар л байгаа. Өнөөдөр Монголд байгаа 210 мянган төрийн албан хаагчдын хувьд жендэрийн асуудал нь ямар байгаа, ахиц дэвшил нь юу байна, анхаарах ёстой зүйлс гээд Жендэрийн хуулиар тусгайлан заасан тайланг урьдчилсан байдлаар сонссон нь энэ удаагийн тайлангийн бас нэг онцлог байлаа. Жендэрийн үзэл баримтлалыг эрх зүйн орчинд нэвтрүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх, хуулиар чиг үүрэг хүлээсэн байгууллагуудаас гадна олон нийтийн жендэрийн боловсролыг хэр дээшлүүлэв гэдэгт багагүй анхаарсан.

-Хэд хэдэн ахиц гарсан гэж та хэллээ. Миний харж байгаагаа сонгуулийн хуульд квотыг албан ёсоор тусгаж чадсан нь нэг том ажил байлаа. Мөн эмэгтэй нэр дэвшигчдийг сонгох талаар нөлөөллийн ажлыг хэлэлцүүлэг болгон хэд хэдэн удаа зохион байгуулсан...?

-Хууль эрх зүйн орчны хувьд түүхэн амжилт гаргасан жил боллоо гэж онцлох нь зүйтэй. Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн тэгш байдлын индексээр 80 дугаар байрт явж байгаа. Энэ индексийг гаргахад нөлөөлдөг гол гурван үзүүлэлтийн нэг нь парламент дахь эмэгтэйчүүдийн харьцаа. Гэтэл манайх дан ганц энэ үзүүлэлт дээр 146 орноос 121 дүгээр байрт байна. Манай парламент дахь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй, өнөөдөр УИХ-ын гишүүдийн дөнгөж 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа учрраас манай гол үзүүлэлтийг доош татах нэг суурь болчихоод байна. Гэхдээ энэ жилийн хувьд сонгуулийн жил. Бид анх удаа 124 гишүүнийг холимог сонгуулийн системээр сонгох гэж байна. Ингэхдээ жагсаалтад орсон нэр дэвшигчдийн нэрсийг 1:1 буюу хүйсийг ижил тэнцүүү хэмжээтэйгээр оруулж ирэхээр болсон нь дээрх 17 хувь цаашид өсөх боломж байгаа гэж харагдаж байгаа юм. Энэ бол том дэвшил.

Хоёрдугаарт, бид жендэрийн асуудалд квот ярьдаг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд хүйсийн оролцоог 50, 50 байна гэдэг зорилт бий. Тэгвэл 2030 он хүртэл хоёр удаагийн сонгууль бий. Тэгэхээр 2030 оныг дөхөх тусам бид квотоо нэмэгдүүлэх асуудал туйлын чухал. Тэгэхээр ядаж 2024 оны сонгуульд квотыг 40 хувиар оруулъя гэж зорьсон. Үүний төлөө бидний зүгээс цөөнгүй нөлөөллийн ажлууд хийсэн. Ямар ч гэсэн 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувийн квотыг хэрэглэнэ гэдгээ бид цагаан дээр хараар хуульчилсан гэсэн үг. Энэ бол бас нэг том ахиц байлаа. Гуравдугаарт том дэвшил бол Улс төрийн намын тухай хууль. Улс төрийн намууд жендэрийн үзэл баримтлалтай намын хувьд Жендэрийн Үндэсний хороонд жил болгон тайлан өгдөг. Энэ тайлан дээр үндэслээд Жендэрийн үндэсний хороо дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийг СЕХ хүлээн аваад тухайн асуудалд зөрчил дутагдал байгаа бол намуудад зөрчлийг арилгах хугацаа өгч, арга зүйн дэмжлэг үзүүлэх ёстой. Хэрэв зөрчил арилаагүй тохиолдолд төрөөс олгох санхүүжилтийг хасна гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ заалт мөн хариуцлагыг чангаруулсан эрх зүйн үр дагаварыг бий болгож байгаа юм.

-Та Жендэрийн асуудлыг бүхлээр нь хардаг. Тэгвэл салбараар нь харьцуулж дүгнэхэд жендэрийн асуудалд анхаарах шаардлагатай гол салбар юу байна. Жишээ нь боловсролын салбар эрүүл мэндийн салбар гэдэг ч юм уу?

-Боловсролын салбарын хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд сургуулийн өмнөх боловсролоос дээд боловсрол хүртэл сургалтын агуулга жендэрийн үзэл баримтлалтай, хэвшмэл ойлголтоос ангид байна гэж заасан байдаг. Хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол гурав, дөрөвдүгээр  анги ч юм уу зургаадугаар ангийн номуудад дандаа нэг хүйсийг дорд үзсэн, нэг хүйсийг дээр тавьсан хэвшмэл ойлголтууд байдаг. Өнгөрсөн чуулганаар баталсан Боловсролын ерөнхий хуульд бүх шатны сургалтын агуулга төр хувийн хэвшлээс үл хамаараад хүний эрх, жендерийн үзэл баримтлалтай байна гээд орсон нь дэвшилтэй. Тэгэхээр 2024 оноос эхлээд сургалтын хөтөлбөр жендэрийн мэдрэмжтэй болж өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Нөгөө талаар хүүхдүүдэд жендэрийн мэдрэмжтэй байхыг заагаад байгаагийн зэрэгцээ хичээл зааж байгаа багш маань мэд­рэмжтэй, жендэрийн мэдрэмжийг ойл­годог болох зайлшгүй шаардлага бий.

-Нэгэнт боловсрол ярьсных эрүүл мэндийн салбарт хамгийн их жендэрийн асуудал гардаг гэж бас ярьдаг. Энэ салбарын хувьд ямар анхаарах асуудал байна?

-2023 онд хэлэлцсэн нэг томоохон хууль бол Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байлаа. Энэ хуульд Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас албан ёсоор санал хүргүүлж ажилласан. Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль яагаад хамгийн чухал хууль юм бэ гэдгийг сурталчилж, таниулах чиглэлээр багагүй нөлөөллийн ажил хийлээ. Парламентад ч багагүй хэлэлцүүлэг болсон, мөн гишүүн болгоны амнаас “Өвдөхөөс нь өмнө сэргийлье” гэж ярьдаг болсон. Өмнө нь хууль эрх зүйн орчин дандаа өвдсөний дараах зохицуулалтыг дэмжээд байсан бол одоо өвдөхөөс нь өмнө гэдэг чухал асуудлыг гаргаж байна. Монгол Улсад эрүүл мэндийн харилцаан дахь жендэрийн асуудал дээр тодорхой зааг үүсчихээд байгааг үнэхээр анхаарах цаг болсон. Монголд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү бараг 10 жил байгаа. Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтад анхаарах төрийн бодлого хэрэгтэй байна.

-Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгох нь бий. Гэтэл эргээд харахад эрчүүдээ мартчихсан байна гэж хэлэх гээд байна аа даа?

-Нэг хэсэг жендэр гэдэг үгийг эмэгтэй юм шигээр ойлгоод байдаг байсан. Гэтэл эргээд харахад эрчүүдийн маань асуудал илүү чухал болоод ирчихсэн. Жишээ нь энэ дээр сая ярьсан нийгмийн эрүүл мэндийн боловсрол ямар байдалтай байгаа нь шууд харагдаж байгаа юм. Гэтэл энэ асуудлыг чинь бүгдээрээ л ярьж болох байсан боловч салбарын асуудал гээд ярьдаггүй. Харин энийг үндэсний хэмжээнд ийм байна, асуудал үүсчихлээ, ялгаа зааг гарчихлаа гэдгийг нөгөө муу хэлүүлээд, юу ч хийдэггүй гэгддэг Жендэрийн үндэсний хороо  байгаа учраас, монгол төрийн бодлого гэдэг утгаар үндэсний хэмжээнд гаргаж ирж байгаа юм. Ер нь хүйсийн ялгаатай байдлыг анхаарсан эрүүл мэндийн үйлчилгээ гэж байдаг. Бид эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгүүд гээд л ярьдаг. Тэгвэл бид эрэгтэйчүүдийн эмнэлэг гэж зэрэгцүүлээд ярьдаггүй юм гэхэд эрэгтэй хүмүүс 10 жилээр бага наслаад байгаа суурь үндсэн шалтгаануудыг гаргаж ирээд анхаарах хэрэгтэй байна. Хамгийн үндсэн гол шалтгаан бол амбулаторын үзлэг. Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй. Тийм учраас эрэгтэйчүүд дандаа хавдрын эцсийн шатанд юм уу өвчлөлийнхөө эцсийн шатанд очоод нэг бол тайруулах, хагалуулах, эсвэл амь насаа алдах харамсалтай нөхцөлд очоод байна.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал ийм болтол орхигдсоны гол шалтгааныг та юу гэж харж байна?

-Дээр хэлсэнчлэн манай эрчүүд өөрсдөө их хэнэггүй. Нэг бол өвдсөн хойноо эсвэл заавал эхнэр нь дагуулж ирж байж үзүүлдэг. Гэтэл эрэгтэй хүмүүс өөрсдөө ирээд үзүүлж болно. Үүнийгээ эрэгтэйчүүд “Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар та яагаад эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү явах гээд байгаа юм?” “Яг яагаад үзүүлэх гэж байгаа билээ? Яах гэж байгаа билээ гээд хандлагаасаа хүртэл гайхсан, лавлаж тодруулсан байдалтай байдаг. Ер нь хүүхдүүд, эмэгтэйчүүд, ахмад настнууд л эмнэлэгт үзүүлэх ёстой гэсэн хандлага байна. Тэгэхээр идэр залуу насны эрэгтэйчүүд илүү эрүүл байх, 55 биш 80 наслалтын асуудлыг бид ярих хэрэгтэй. Дээр нь эрэгтэйчүүд эрэгтэйчүүд өөрсдөө өвддөг, ядардаг, туйлддаг гэдгээ ил ярьдаг, хэлдэг баймаар байна. Эмнэлэгт үзүүлчихээр л хүч чадалгүй, сул дорой юм шиг ийм сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Та хайртай хүмүүсийнхээ төлөө энэ амьдралд том ачаалал үүрч явна. Би л байх ёстой гэж бодож байгаа бол эхлээд та эрүүл байх нь маш чухал.

-Та түрүүнд Төрийн албаны зөвлөлөөс жендэрийн асуудлын талаар мэдээлэл хийсэн гэлээ. Мэдээллийг сонсоод таны хувьд ямар дүгнэлт өгсөн бэ?

-Жендэрийн үндэсний хороо 2023 онд үндэсний хэмжээнд төр, хувийн хэвшил нийлээд 32 мянга гаруй мэргэжилтнүүдийг сургасан байна. Гэхдээ жендэрийн сургалт гэхээр эмэгтэйчүүд л голдуу ирдэг. 021 оноос өмнөх хийж байсан бүх сургалтуудад 85-аас 90% нь эмэгтэйчүүд оролцдог байсан. Харин сүүлийн хоёр жилийн сургалтад эрэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр жилд оролцогчдын 46,2 хувь нь эрэгтэй 53,8 хувь нь нь эмэгтэй буюу нэлээн ойртсон тоо харагдаж байаа. Энэ бол бид нарын хувьд томоохон ахиц юм. Ямар ч гэсэн эрэгтэйчүүд жендэрийн асуудлыг ойлгодог, оролцдог тэгээд түүгээрээ дамжуулаад манлайлал үзүүлдэг болчихжээ. Энэ бол үндэсний чадавх бэхжүүлэх түвшинд маш эерэг үр нөлөө юм.

-Гэхдээ ажлын байрны байдлаас харахад удирдлагын түвшинд эрчүүд голлоод эмэгтэйчүүд гүйцэтгэх ажлыг хийдэг хандлага бий?

-Өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны дараа хорооны орлогч дарга буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ТАЗ-д чиглэл өгсөн. Монголд төрийн албанд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь анхаарах маш чухал асуудал. Энэ асуудалд Засгийн газар томилгооны түвшинд анхаарна гэдгээ хэлсэн.

Таны хэлсэнтэй санал нэг байна. Үнэхээр удахгүй хоёр, гурван жилийн дараа магадгүй ингээд харахад төрийн албаны чинь хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад бараг 60-аас илүү хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбар дахь хүйсийн харьцаа 70:30, 80:20 болчихсон. Эрүүл мэндийн салбарын хувьд бүр гүйцэтгэх түвшиндээ 80 20, удирдлагын түвшиндээ 20:80 байгаа. Эрүүл мэндийн салбарт эмэгтэй дарга нарыг тавьдаггүй байхгүй юу. Тэгэхээр удирдлага эрэгтэй, гүйэтгэл нь эмэгтэй болчихсон. Боловсролын салбарт цэцэрлэгийн хэдэн эрхлэгч нар л эмэгтэйчүүд байна. Дунд сургууль, дээд сургуулийн удирдлагууд дандаа эрэгтэй хүмүүс ажиллаж байна. Тэгсэн мөртлөө гол ачааг эмэгтэй багш нар үүрдэг. Гэхдээ нэг зүйл онцолж хэлэхэд, Монголд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд яг тэнцүү тоогоор төрдөг. Яг тэнцүү тоогоор 10 жилийн сургуульд ордог. Харин их дээд сургуулийн суралцагчдын түвшин, ажлын талбарт энэ тэнцвэр алдагддаг.Тэгэхээр  Төрийн албаны зөвлөл хүйсийн харьцаагаа анхаарах түвшинд оччихоод байна.

Нөгөөтэйгүүр 2023 онд бид гарсан бас нэг ахиц бол төрийн өндөр албан тушаалд томилогдох квот хангагдаж орж ирж байгаа. Тодруулбал, сайд, дэд сайдын түвшинд квот хангагдсан. Өмнө нь нэг дэд сайд байсан бол өнөөдөр гурван эмэгтэй дэд сайд байна гэдэг хуувьд заасан 15 хувиас дээш болж чадаж байна. Төрийн нарийн бичгийн даргын хувьд өмнө нь хоёр байсан одоо тав болсон.

-Сонгуулийн жилийн өмнө уулзаж байгаагийнх ирэх сонгуульд дээрх хувь хэр хангагдаж орж ирэх прогнозтой байгааг асуухгүй байж болохгүй байх?

-Энэ жил түүхэн буюу нэлээд онцлогтой сонгууль болохыг дээр хэлсэн. Олон гишүүн сонгогдохын хувьд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж орж ирэх байх. Гэхдээ Томсгосон тойргоор бүсчилж хуваасан нь нэг талаар эмэгтэйчүүдэд ээлтэй биш л дээ. Гэхдээ алс хэтдээ улсын хөгжил дэвшлийн хувьд том шийдэл учраас бид эерэгээр хүлээж авч байгаа. Тиймээс магадгүй бид эмэгтэйчүүдээ таниулах, дэмжих чиглэлд ажиллах нь зүйтэй болов уу. Цаашид эхний нэг, хоёроос бусад сонгуульд энэ бодлого маань зөв гольдрилдоо ороод явах байх. Эхний байдлаар  тооцоолж үзэхэд жагсаалтаас 48 гишүүн орно гэж үзэхээр дунджаар 21-22 эмэгтэй гишүүн гарах болов уу гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Өчигдөр 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин