Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Чимээгүй олонх” эрх ашгаа зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа товчхон “...Улирах өвлийг өнөтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор ахан дүүсээрээ хуран цугласан монголчууд та бүхэндээ XVII жарны “хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Учран золгож буй луу жилдээ амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хотол даяараа сайхан шинэлээрэй” гэсэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Харин Монгол Улсын тод манлай уяачидтай ярилцаж буй “Монгол хууч” нь түүний сар шинийн мэндчилгээ болж буй бололтой.

Өвөрмөц байдлаар, уяачидтай хамт “хүргэсэн” мэндчилгээндээ улирч буй жилийг “...Түүхэн талаасаа хараад үзвэл туулай жилд Монголд оюун санааны ертөнцөд том зүйл боллоо. II Богдоос хойш 266 жилийн дараа Монгол Богд тодорлоо. Энэ бол бэлгэшээлтэй сайхан үйл явдал юм. Дээрээс нь Ромын пап Гүюг хаан элч довтолгож уулзаж байснаас хойш 778 жилийн дараа Монголд ирлээ. Өвөг дээдэс чинь хараа дээгүүр байсан шүү гэдгийг хэлээд буцлаа” хэмээн тоймлон дүгнэсэн байна.

Гарч буй луу жилийн талаар тухайлсан үг хэлсэнгүй. Гэхдээ “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм. Бидэнд мэдээж их түүх бий. Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм. Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж. Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг.  Өөрөөр хэлбэл, улс орон яагаад урагшлан хөгжсөн, уруудан доройтсон тухай ойлголт юм. Ер нь бидний ялгарах гэж байгаа бүх зүйлийг ялгарахгүй болгох том бодлого явж байвал яах вэ. Энэ дээр бид анхаарах ёстой” гэв.

Ам л нээвэл авлига, шүүх ярьдаг Ерөнхий сайд сар шинийн босгон дээр өнгөрсөн жилийг гадаад харилцаа, түүх талаас нь “базаад” өнгөрсөн нь анхаарал татаж байна. Уг нь гарч буй луу жилд урьд урьдынхаас онцлогтой УИХ сонгууль болно. Тэр утгаар нь, “...Сонгууль” гэдэг үг ч хавчуулсангүй. Гэхдээ “...“Чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг” гэсэн нь цаад агуулгаараа өөрийнхөө үйл ажиллагаа, үзэл бодолд нэгдэхийг уриалсан бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Уржигдар 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Уржигдар 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Уржигдар 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Уржигдар 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Уржигдар 07 цаг 10 мин