Хөлбөмбөгийн төлөө төрсөн Роналдо

2024-02-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn  сайт “Polit хуанли” буланг өдөр бүр хөтлөн явуулж Монголын болон гадаадын онцлог эрхмүүдийн “Төрсөн өдөр”-ийг сануулдаг билээ. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд төрсөн өдөр нь тохиож буй хүмүүсээс Португалийн хөлбөмбөгийн домогт тамирчин Кристиан Роналдог онцолж байна.  

 

Хөлбөмбөг бол олимпийн наадамтай эн зэрэгцэхүйц олон фанаттай, олон үзэгчийг суудал дээр нь өндөлзүүлж чаддаг дэлхийд алдартай спорт. Тэгвэл энэ спортын бүх цаг үеийн шилдэг тамирчдын тэргүүн шугамд маргаангүй бичигддэг Кристиан Роналдо өнөөдөр 39 нас хүрч байна. Бид түүний хөлбөмбөгийн замналаас гадна тэр болгон олон нийтэд сонирхуулж байгаагүй зарим сонирхолтой баримтуудаар энэ удаагийн мэдээллээ бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчний титмийг хэдэнтээ хүртэж, хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан амжилтаа өнөөг хүртэл хадгалсаар байгаа Роналдо1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалийн Мадейра хотноо төржээ.

Хэдийгээр латин америк гаралтай ч гэлээ түүний нэр АНУ-ын ерөнхийлөгч асан Ronald Reagan-тэй ижил. АНУ-ын 40 дэх ерөнхийлөгчийг шүтэн биширдэг ээж нь хүүдээ нэрийг нь хайрлажээ. 

Түүний аав Хосе Роналдог найман настай байхад өөрийн ажилладаг спорт клубт дагуулан очсон нь хүүг их спортод хөтлөжээ. “Андориня” гэх нэртэй тэр жижигхэн клубээс бөмбөг өшиглөх техникийг анх заалгасан хүү төрөлхийн авъяасаа батлан харуулсаар удалгүй Sporting CP залуучуудын академид шалгарсан нь түүний дэлхий донсолгосон карьерийн дөнгөж эхлэл байлаа.

12 настайдаа тус академид элсэж, мэргэжлийн тоглогчийн хувьд ур чадвараа хөгжүүлэхээр эх газар руу нүүснээр 2003 онд Манчестер Юнайтедтай гэрээ байгуулж чаджээ. Харин 2009 он бол түүний хувьд онцгой жил. “Акул”-уудын нэг Реал Мадрид 80 мянган фунт стерлингээр Роналдог “урвуулж” чадсан нь түүнийг дэлхийн хамгийн үнэ цэнтэй тоглогч болгосон билээ.

Реал Мадридад есөн улирал тоглохдоо хамгийн олон амжилтаа бататгаж дэлхийн чансааг тогтоож, дөрвөн удаа Ballon d'Or шагнал, дөрвөн удаа Аваргуудын лиг, хоёр удаа Ла лигийн аварга болон бусад олон цол, шагналыг хүртэж байв. 2009 оноос олгож эхэлсэн тухайн жилийн оны шилдэг тоглогчид олгодог “Puskas award” шагналын анхныхыг Кристиан Роналдо хүртэж байв. Мөн Европын клубуудын түүхэнд 600 хожил байгуулсан анхны тамирчин билээ.

Роналдо 2018 онд Ювентус багт элссэн бөгөөд 2021 онд Манчестер Юнайтед руу буцаж ирсэн нь тохиолдлынх байгаагүй гэдэг. Харин 2023 оноос AI NAssr багт тоглож байгааг хөлбөмбөгийн фанатууд хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Бүх цаг үеийн хамгийн үнэ цэнтэй тоглогчийн жилийн цалин 2024 оны байдлаар 173 сая еврогоор хэмжигдэж байна.

Мэргэжлийн спортод судлагдахуун болтлоо домог бүтээсэн түүний амжилтыг хамгийн гол нь хурд гэж үздэг юм билээ. Сонирхуулахад, Канадын British Columbia Okanagan их сургуулийн оюутнууд түүнийг хичээлийн сэдэв болгон судалдаг. Тухайн хичээлээр социологийн ангийн оюутнууд супер одын амьдрал, карьерыг судалдаг байна.

Спортоос гадна бизнесийн ертөнцөд ч тэрбээр асар өндөр амжилттай яваа. Өөрийн нэрээр нэрлэсэн “CR7” брэндээ амжилттай хөгжүүлэхийн зэрэгцээ өсч төрсөн хотдоо зочид буудал, рестораны бизнестэй. Мөн уугуул Мадейра хот нь олон улсын нисэх онгоцны буудлаа Роналдогийн нэрээр нэрлэсэн. Түүний амжилтыг танилцуулсан “CR7” нэртэй Роналдогийн музей төрөлх хотод нь бий. Роналдогийн бага нас, алдар нэрийн замнал, хөлбөмбөгчин байхдаа үзүүлсэн амжилтыг баталсан Ballon d'Or шагналууд, Португалийн шигшээ багийн өмсгөл зэрэг олон цуглуулга музейд байдгийн зэрэгцээ ирсэн зочдод мультимедиа дэлгэц, интерактив тоглоомоор хөлбөмбөгийн ертөнцөөр аялуулдаг гэсэн. Мөн тэрбээр 2015 оноос өөрийн нэртэй сан байгуулсан бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалж, хандив өгдөгөөрөө алдартай юм. 

Эх сурвалж: www.polit.mn

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

1 цаг 58 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

4 цаг 21 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

4 цаг 26 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

4 цаг 31 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

4 цаг 36 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

4 цаг 41 мин
Дуулим хорвоог дуугаар аргадсан тавилан

Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан их авьяастны түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

4 цаг 46 мин
243 настай Иммануил Кантын ертөнц 

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэ

4 цаг 51 мин
Хүрэл медальтай атлантын олимп

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлс

4 цаг 56 мин
ЭХЭМҮТ: Дурангаар хийх мэс заслын хүртээмж 50 хувиар өсөх боломжтой боллоо

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч агсан А. Болд зарим өвчлөл нэмэгдэ

5 цаг 1 мин