243 настай Иммануил Кантын ертөнц 

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” ном монгол хэлнээ хэвлэгджээ. Тус бүтээлийг доктор, профессор Ч.Даваадаш хөрвүүлсэн байна.

 

Орос, англи хэлнээс орчуулсан

Хүн төрөлхтний суут сэтгэгч нарын нэг болох Фридрих Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” гурван боть номыг орчуулж, уншигчдын гарт хүргэсэн доктор профессор Ч.Даваадашийн ээлжит оюуны бүтээл болох Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номын нээлтэд очсон юм. “Интер ном”-ын их танхимд олон зочин ирсэн байх бөгөөд ихэнх нь оюуны боловсролыг эрхэм болгосон академич, профессор, зохиолч, орчуулагч, түүхчид байсан нь анхаарал татсан юм. Энэхүү ном нь 243 жилийн тэртээ анх хэвлэгдсэн бөгөөд тэр цаг үеэс герман үндэстэн төдийгүй хүн төрөлхтний философийн түүхэн амьдралд ул мөрөө үлдээсээр байгаа аж. Кантын энэхүү философийн ном нь уншихад тун тансаг, яруу аргаар бичигдсэн бөгаад үүнийг англи, орос хэлд дээр орчуулагдсан хоёр хувилбараас тулгуурлан орчуулснаараа Ч.Даваадашийн орчуулга онцлогтой юм байна. “Кант нь бүх мэдлэг туршлагаас эхэлдэг ч зөвхөн түүгээр хязгаарлагддагүй гэсэн үзэлтэй хүн байжээ. Туршлагыг ойлгох Кантын энэхүү ойлголт эмпирик ойлголтоос тун ялгаатай Түүний филоёофийн тогтолцоонд мэдлэг туршлагатай давхацдаг. Кант туршлагыг маш өргөн утгаар авч үздэг байсан” гэж номын орчуулагч онцолж байсан юм. “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” ном нь нэгдүгээрт Кантын мэдлэг хэлбэрийн хувьд агуулгаараа туршлагатай холбоотой. Хоёрдугаарт туршлагаас өмнөх хэлбэрүүд нь өөрсдөө төрөлхийн бус үүсмэл түүх бүхий байдаг гэсэн хоёр ухагдахууныг хүн төрөлхтөнд сануулсан байна. Кант энэхүү номондоо мэдрэхүй чанар ба оюун бодол хоёрыг танин мэдэхүйн үндсэн хоёр багана, орон зай, цаг хугацааг танин мэдэхүйн хоёр эх сурвалж мөн гэж томъёолсон байна.

 

Кант 57 насандаа цэвэр оюун ухааны шүүмжийг туурвисан

 

Доктор, профессор Ч.Даваадаш “Кантын хувьд философийг жинхэнэ шинжлэх ухаан болгох нь хамгийн тулгамдсан асуудал байсан.  Үүний тулд уг чанарыг нь гаргаж ирэх шаардлагатай болсон. Чухамхүү үүнийг ямар замаар хийх вэ гэсэн гуравдагч замыг хайсан нь шүүн шинжлэх ухааны арга байжээ. Үүний дагуу олон ккатигорууд гарч ирсэн нь Кантын энэхүү ном хүн төрөлхтний танин мэдэхүйн ертөнцөд эргэлт авчирсан бүтээл болсон. Тиймээс энэ цаг үед Кантын энэхүү ном монгол  хэлнээ хэвлэгдэж байгаа нь нийгмийн захиалга гэж би харж байна” гэв. Харин номын редактораар ажилласан академич Ж.Норовсүрэн “Би энэ мундаг докторын, гайхалтай орчуулсан бүтээлийг редактор хийхээс илүү уншсан гэж хэлбэл үнэнд нийцэх болов уу. Германы агуу философич, зохиолч Кантын 300 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ цаг үед 80 настай орчуулагч Ч.Даваадаш энэ хүмүүнийг, сэтгэхүйг нь монгол уншигчидтай танилцуулж байгаад туйлын баяртай байна. Миний бие Кант хэмээх суут хүн XVIII зууны үед гэгээрлийн философийг оргилд нь хүргэсэн гэдгээс илүүг мэдэхгүй явсан.  Харин Ч.Даваадаш орчуулагчийн буянаар энэ хүний бүтээлтэй илүү ойр танилцах боломж тохиолоо. Кант 57 насандаа цэвэр оюун ухааны шүүмжийг, долоон жилийн дараа практик оюун ухааны шүүмжлэл гэдэг хоёр сонгодог бүтээлээ туурвисан байна.  Суут ухаантан гэдэг дээд эрэмбийн сэтгэлгээтэй бодь гал байдаг ажээ. Ч.Даваадашйн орчуулгыг уншаад гол ойлгосон зүйл минь Кантын философийн гол цөм нь хүний гэгээрлийн тухай асуудлууд юм байна гэсэн ойлголтод хүрсэн” гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

1 цаг 8 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

1 цаг 11 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

1 цаг 16 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

1 цаг 23 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

2 цаг 12 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

2 цаг 40 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

3 цаг 7 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

3 цаг 55 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

3 цаг 58 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

4 цаг 4 мин