Төсөвгүй байгууллагыг удирдахдаа “Төсөв” яаж босгож ажил яаж хийдэгийг харуулж яваа нэгэн

2024-02-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 6-нд төрсөн өдөр  нь тохиож буй Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг  онцолж байна.

 

Батнасангийн Оюунгэрэлийн тухай товчхон

Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Багш, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагы магистр зэрэгтэй. Нийгмийн ухааны докторант.

Монголын Сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан. Борлуулсан сонины НӨАТ-аас чөлөөлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахад голлож ажиллаж байсан. Монголын сонины холбоог өөрийн байртай болгож байсан.

Мэдээллийн сайтуудын ассоциацийг үүсгэн байгуулж цахим медиа дах Оюуны өмчийг хамгаалах ажлыг зохион байгуулж байсан. “ISO Mongolia” стандартын зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулж “ISO37001” авлигын эсрэг стандартыг үндэсний болгож нутагшуулах ажилд түүчээлэн ажилласан бүсгүй.  

 

Эмэгтэйчүүдийн холбооны хүчтэй акцууд

Одоо тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 100 жилийн түүхтэй МЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийн эсрэг “Бүүвэй бүү айг” акцийг зохион байгуулж, Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн ширээн дээр бяцхан бүжин тавьж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван  саналыг гаргаж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “ХААЛГА” акцийг зохион байгуулж Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байсан.

 

С.Удвал даргын тухай “Улаан цэцэг” кино

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд кино урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, түүхээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, охид эмэгтэйчүүдийн манлайллыг хөхиүлэн дэмжих зорилготой ажлыг Б.Оюунгэрэл ерөнхийлөгч гардан хийж байна. Тухайлбал, төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн соёрхолт, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар 25 жил ажилласан Сономын Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” уран сайхны киног санаачлан хийлгэсэн нь үзэгчдийн талархал хүлээсэн сайхан бүтээл болсон байна.

 

Нэг жилийн дотор 17 мянган эмэгтэйд хүрч үйлчилсэн “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн санаачилсан “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл. Ганцхан жилийн дотор 4 аймаг 62 сумаар явуулын эмнэлгээ авч, өөрөө явж хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрч очиж үйлчилсэн.  Ингэснээр  17000 гаруй эмэгтэйд хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг оношлогоо хийжээ. Энэ хүрээндээ 30.000 гаруй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, Гэр бүл хамтын үүргийн тухай, Хүүхэд хамгааллын талаар лекц, сургалт, соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулаад байгаа. Энэхүү төслөөрөө бүх аймгийн бүх сумдад хүрч очиж үйлчлэх зорилготой  том амбийц тээж яваа гэдгээ нуудаггүй.  Ямартай ч тэрбээр төсөвгүй байгууллагыг удирдахдаа “Төсөв” яаж босгож ажил яаж хийдэгийг харуулж яваа нэгэн.

 

Сургуулиудад шинэ соёл, хандлагыг бий болгож буй “Нандин” төсөл

Өсвөр үеийнхэнд зориулсан “Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш” уриатай “Нандин” хэмээх төслийг санаачлан хэрэгжүүлээд явж байна. Мөн  62 суманд мянга мянган хүүхэд багачуудад Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын тухай, Дэлгэцийн дон мэргэжил сонголтын тухай лекцүүд зохион байгуулж хийсээр байгаа. Энэхүү төслөөр дамжуулан Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад маш том хөрс, соёлыг бий болгох зорилго тээж яваа гэдгээ тэрбээр нэгэн ярилцлагадаа онцолсон байна.

 

Эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн өмнөх их ажлууд

 

2024 онд МЭХ-ны түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойгоороо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг Монгол Улсдаа зохион байгуулах санаачилга гаргасан нь ажил хэрэг болоод явж буй.  Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын амьдралаас сэдэвлэсэн “Пагмадулам” кино төслийг санаачлан хийгээд түүхт ойдоо бэлэг барихаар зэхэж буй аж. Монголын бүх сумын эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн орыг нь шинэчлэхээр Бүх хятадын эмэгтэйчүүдийн холбоонд гурван жилийн өмнөөс хандсан хүсэлт нь мөн биеллээ олж, удахгүй Монгол Улсын бүх сумын эмнэлгийг шинэ сайхан ортой болгох нь. Энэ бүхнээс нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хэлсэн ярьснаа бодит ажил болгодог чанар харагдана.

Хүмүүнлэгийн олон төслүүд хийж соёл, гэгээрлийн олон ажлыг ч бас хийж буй. Ковид цар тахалын үед 70.000 гаруй маскийн холбооны бүсгүйчүүд, сайн дурын хүмүүсийн дэмжлэгээр оёулж хандивлаж байсан түүх саяхан. Ярьсанаа бодит ажил болгодог Б.Оюунгэрэлийн төрсөн өдөр Их жанжин Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаагийн төрсөн өдөртэй нэг өдөр болдог аж.

Б.Оюунгэрэл танд төрсөн өдрийн мэнд хүргэе. 

 

 

Эх сурвалж: www.polit.mn

тийм шүү төсөвгүй байгууллагад төсөв босгож амжилттай ажиллуулах тийм ч амаргүйээ, хавдаргүй монгол эмэгтэй гэдэг төсөл маш чухал шүү, амжилт хүсье
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

11 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

2 цаг 53 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

5 цаг 16 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

5 цаг 21 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

5 цаг 26 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

5 цаг 31 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

5 цаг 36 мин
Дуулим хорвоог дуугаар аргадсан тавилан

Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан их авьяастны түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

5 цаг 41 мин
243 настай Иммануил Кантын ертөнц 

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэ

5 цаг 46 мин
Хүрэл медальтай атлантын олимп

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлс

5 цаг 51 мин