ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин бие даан нэр дэвшинэ

2023-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нам бусаар бие даан нэр дэвшихээр болжээ. 2012 оноос хойш төрийн эрхийн барьж буй ерөнхийлөгч В.Путин ийнхүү дөрвөн удаагаа сонгуульд хүч үзэхээр шийдээд байна. Бямба гарагт Москва хотноо улс төр, нийгэм, соёлын нөлөө бүхий 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдааны дүнгээр түүнийг энэхүү саналыг хүлээн зөвшөөрч дэмжсэн байна. Ирэх оны гурав дугаар сард өрнөх ерөнхийлөгчийн сонгуулиар бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр сунгасан байна. Өөрөөр хэлбэл В.Путин сонгуульд ялалт байгуулж чадсанаар нийт 20 жилийн турш ОХУ-ын төрийн эрхийн барих юм. 

Тэрбээр эрх баригч Нэгдсэн Орос намаас нэр дэвшихгүй хэдий ч намын гишүүд бүрэн бүрэлдэхүүнийнээрээ сонгуулийн компанит ажилд оролцох болсоныг намын холбогдох албан тушаалтан Андрей Турчаки хэвлэлд мэдээллээ. Учир нь түүнийг тус намын үүсгэн байгуулагч хэмээн ихэд хүндэтгэн үзэж гаргасан шийдвэрийг нь дагах болсон талаар нэмж хэлжээ. 

В.Путиныг дэмжигчид түүний хэрэгжүүлж буй дотоод болон гадаад бодлогыг дэмжиж, дэг журмыг бататгаж, үндэсний бахархлыг нэмэгдүүлэн, Зөвлөлт задарсны дараах олон улс дахь улстөрийн нөлөөллийг буцаан бий болгох үүднээс эхлүүлсэн Украин дахь "Цэргийн тусгай ажиллагаа"-г зөвтгөжээ. Гэвч эдгээр хэргийн ард "Хуурам мэдээ", "Армийн нэр хүндийг гутаах" тухай шинэ хуулиудыг баталж, түүний бодлогыг эсэргүүцэгч шүүмжлэгчидийн эсрэг нэгэн төрлийн хэлмэгдүүлэлтийг нэмэгдүүлж, ял шийтгэл оноох болсон. Үүнтэй холбоотойгоор олон мянган иргэнд гадаад руу дүрвэх, оргон зугтаах шийдвэрүүдийг хийсэн байна. Их гүрний хэмжээнд Укриан дахь түрэмгийлэлээс үүдэн эдийн засаг, хүний эрхийн асуудал улам бүр тогтворгүйжиж, гадаад харилцаанд ч хүндлүүд үүсэж буй энэ үед тус улсын эрх баригчид дахин нэг удаа одоогийн удирдагчиддаа итгэл хүлээлгэхээр шийджээ.

www.polit.mn

 

 

 

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

4 цаг 48 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

4 цаг 53 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

4 цаг 59 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

14 цаг 52 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

14 цаг 57 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

15 цаг 2 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

15 цаг 7 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

15 цаг 12 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

15 цаг 17 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 22 мин