“Эмэгтэйчүүдийн байгууллага Монголд соёлын довтолгоон хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн”

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хөгжилд эмэгтэйчүүд” зөвлөгөөнийг Төрийн ордонд  зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд есөн дүүрэг, 330 сумын 900 гаруй төлөөлөл оролцож, хөгжлийн асуудалд шийдэл хэлэлцүүлэв.  Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Монголын эмэгтэйчүүдийн байгууллага байгуулагдаад 99 жилийн түүхийг үзжээ. Монгол Улс анхны тусгаар тогтносон Үндсэн хуульдаа хүн бүхэн тэгш эрхтэй байна гэж тунхагласан Азийн анхны улс. Эмэгтэйчүүдийн байгууллагын 100 жил гэхээс илүүтэйгээр нийгэм улсын хөгжилд эмэгтэйчүүд хэрхэн оролцсон, цаашдын 100 жилд хэрхэн оролцох талаар зөвлөлдөж байна.  Бид авлига хээл хахууль, ядуурал, хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудал хөндөгдсөн амаргүй цаг үед амьдарч байна. Тэгвэл энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд манлайллаа өөр түвшинд авчирч, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудал дээр санал сонсож, нэгдсэн уриалга гаргахаар ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хот биш Монгол Улсын хэмжээнд утааны асуудал хүнд байна. Тэгэхээр амьсгалж буй агаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбараас хөгжлийг харах цаг ирсэн. Хөгжил гэдэг бол барилга байшин биш сэтгэл зүтгэл, эв нэгдэл манлайлал хамтын ажиллагаа юм” гэдгийг онцолж байв.  Мөн тус арга хэмжээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож байр, сууриа илэрхийллээ.  Тэрбээр “Эмэгтэйчүүд хамгийн их завгүй хүмүүс байдаг.  Өнөөдөр цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Миний ээж эмэгтэйчүүдийн байгууллагад ажилладаг байлаа.  Тиймээс эмэгтэйчүүдийн байгууллагын хүсэлтийг хүлээн авах нь миний үүрэг. Энэ байгууллагын оргил үе нь яах аргагүй С.Оюун гуайтай холбоотой.  Маш хүчирхэг өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан эмэгтэй байлаа. Энэ байгууллага Монголд соёлын довтолгооныг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн.  Энэ хөдөлгөөн тухайн нийгэмд том дэвшил байсан юм шүү.  Одоо бид эмэгтэйчүүдийн асуудал, эрэгтэйчүүдийн асуудал гэж салгаж ярьмааргүй байна.   Өнөөдөр нийгмийн үнэт зүйл нь юу вэ.  Өнөөдрийн монголын хамгийн үнэт зүйл мөнгө болсон байна. Мөнгө шүтсэн газар эмэгтэйчүүд дандаа хохирдог, асуудал нь хаягддаг юм шүү. Эрэгтэйчүүдийн эрх мэдэл давамгайлдаг юм шүү.  Тиймээс бид эмэгтэйчүүдийн асуудлыг ярихын тулд мөнгө шүтсэн нийгмийн үнэт зүйлийг өөрчлөх ёстой” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)

 

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

4 цаг 53 мин
Шатсан байрны оршин суугчид: УОК ташаа мэдээлэл өгсөн, нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

Шатсан байрны оршин суугчид: Нийт барилгын 86 хувь биш найман хувь нь эрсдэлд өртсөн

4 цаг 58 мин
Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байна

Д.Ёндонжамц: Захиргааны актууд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа

5 цаг 5 мин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу хэлэв?

5 цаг 11 мин
"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

"Ж.Батзандан үзэл санаа, итгэл үнэмшлээсээ урваж байна"

5 цаг 15 мин
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав

5 цаг 22 мин
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ

7 цаг 30 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

12 цаг 16 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

12 цаг 21 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

12 цаг 31 мин